“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадын Төрийн зөвлөлийн дэд сайд Хү Чүньхуатай уулзав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадын Төрийн зөвлөлийн дэд сайд Хү Чүньхуатай уулзлаа.

Дорнын эдийн засгийн V форумд оролцохоор Владивостокт хүрэлцэн очсон Хятадын Төрийн зөвлөлийн дэд сайд Хү Чүньхуа 09-р сарын  05-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхав.

В.Путин юуны өмнө Дорнын эдийн засгийн V форумд дээд зэрэглэлийн төлөөлөгчдөө илгээсэн Хятад улсад талархал илэрхийлж, Ши Жинпин даргад дотнын мэндчилгээ дамжуулахыг Төрийн зөвлөлийн дэд сайд Хү Чүньхуагаас хүслээ.

Путин: - Энэ онд Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хоёр тал олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Манай хоёр орон олон улсын үйл хэргийг зохицуулахдаа хамтран ажиллаж, маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хоёр талын хамтын хүчин зүтгэлээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хятадын аж ахуйн нэгж ОХУ-д хөрөнгө оруулахыг бид сайшаан дэмжиж, холбогдох хамтын ажиллагааны төслүүд нааштай амжилт гаргахыг хүсэн хүлээж байна гэж хэллээ.

Уулзалтын үеэр Хү Чүньхуа юуны өмнө Ши Жиньпин даргын дотнын мэндчилгээ, сайн сайхны хүсэл зөгнөлийг Путинд уламжилсан байна. Тэрээр:

- Ши Жиньпин дарга өнгөрсөн оны 09-р сард болсон Дорнын эдийн засгийн IV форумд биечлэн оролцсон бол энэ оны форумд намайг томилон оролцуулж байна. Ер нь Хятад, Оросын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Оросын тал энэхүү форумыг зохион байгуулахыг дэмжиж байна. Энэ оны 06-р сард Ши Жиньпин дарга ОХУ-д айлчлахдаа эрхэм ерөнхийлөгч тантай хамт хоёр орны харилцааг шинэ цаг эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон шат өгсүүлэхээ мэдэгдсэн. Оросын талтай хамтран зүтгэж, хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтуудыг хянуур хэрэгжүүлэн, Хятад, Оросын харилцааг тасралтгүй урагшлуулахад Хятадын тал бэлэн гэсэн байна.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:2387
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой