Хятад, Монголын 3 дах удаагийн экспоны хүрээнд Хятад, Монголын стандартчиллын форум 09 дүгээр сарын 06- ны өдөр Улаанцав хотын хурлын төвд боллоо. Форумыг ӨМӨЗО-ы Зах зээлийн хяналт удирдлагын газар гүйцэтгэн зохион байгуулсан юм. Тус форумд МУ-ын 20 гаруй төлөөлөгч оролцож, хоёр тал стандартын үйл ажиллагаанд оролцож байгаа стандартаар дамжуулж худалдаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлага, стандартчиллын чиг хандлагыг авч хэлэлцсэн юм.
Форумд оролцсон төлөөлөгчид Хятадын стандатчиллын өнөөгийн байдал болон олон улсын стандартчилал, Монгол, Хятадын чанарын дэд бүтэц дэх хамтын ажиллагаа, Монгол, Хятадын худалдааг хөнгөвчлөх- Гаалийн үйлчилгээний шинэчлэл болон стандартчилах нь, Худалдааг хөнгөвчлөх -нэмэгдүүлэхэд хоёр орны стандартчиллын байгууллагын үүрэг оролцоо эрх зүйн орчин, Баталгаажуулсан үйл ажиллагаагаар худалдаанд дэмжлэг үзүүлэх нь зэрэг сэдвүүдээр илтгэл тавьсан байна. Үүнээс гадна, ӨМӨЗО-ы Стандартчиллын хүрээлэн, МУ-ын СХЗГ нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.