Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ван И Пакистаны гадаад хэргийн сайдтай хэлэлцээр хийв

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Исламбад хотод 09-р сарын 07-нд Хятад, Афганистан, Пакистаны гадаад хэргийн сайд нарын III уулзалтын үеэр Пакистаны гадаад хэргийн сайд Мехмуд Курешитэй хэлэлцээр хийлээ.

ГХ-н Ван И:

- Хятад, Пакистаны онцгой найрамдал нь олон улсын ээдрээ будлиантай байдлыг даван туулах чулуу мэт бат бэх юм. Өнөөгийн олон улс, бүс нутгийн ээдрээтэй нөхцөл байдалд, Хятад, Пакистаны бүх цаг үед хувиршгүй стратегийн түншлэлийн харилцааг илүү чухалчлах нь стратегийн чухал ач холбогдолтой. Хятад улс Пакистаны талын улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, Пакистаны Засгийн газрын дотоодын тогтвортой байдлаа хадгалах, эдийн засгаа хөгжүүлэх, Пакистан бүс нутаг, олон улсын үйл хэрэгт илүү их бүтээлч үүрэг гүйцэтгэхийг дэмжсээр байх болно гэсэн байна.

Мехмуд Куреши БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд хүргэв. Тэрээр:

- Пакистан, Хятад улс бол нягт харилцаатай дотнын найз, анд нөхөд юм. Пакистан, Хятадын бүх цагт хувиршгүй стратегийн түншлэлийн харилцаа нь бүс нутгийн тогтворжуулагч болж байна. Пакистан улс орноороо Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, коридорын бүтээн байгуулалт нь Пакистанд авчрах асар их ашиг орлогыг маш өндрөөр үнэлж, Хятад улстай хамтран Гвадар боомт зэрэг томоохон төслүүдийг дэмжин ажиллахад бэлэн байна. Пакистаны тал Хятадын аж ахуйн нэгжүүд Пакистанд хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж, үр ашигтай арга хэмжээ авч, Хятадын аж ахуйн нэгжүүдийн Пакистанд тулгамдаад байгаа бодит хүндрэлүүдийг зохицуулж, хоёр талын иргэд болон төслийн аюулгүй байдлыг баталгаажуулах болно гэж хэлсэн байна.

 

Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:ХТРТ-ийн мэдээ
Мэдээ үзсэн:1071
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой