”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад, Афганистан, Пакистаны гадаад хэргийн сайд нарын III яриа хэлэлцээр болов

Хятад, Афганистан, Пакистаны гадаад хэргийн сайд нарын III яриа хэлэлцээр болов.

     БНХАУ-Афганистан-Пакистаны гадаад хэргийн сайд нарын III яриа хэлэлцээр Пакистаны нийслэл Исламабад хотод болов. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И, Афганистаны гадаад хэргийн сайд Салахуддин Раббани, Пакистаны гадаад хэргийн сайд Мехмуд Куреши нар оролцов.

Ван И:

- Хятад, Афганистан, Пакистаны гадаад хэргийн сайд нарын хэлэлцээг эхлүүлснээс хойш гурван орон стратегийн яриа хэлэлцээр, терроризмын эсрэг аюулгүйн зөвшилцөл, ажил хэрэгч хамтын ажиллагааны хэлцэл гурван тулгуур механизмын үүргийг бүрэн ашиглан, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон цуврал чухал нийтлэг ойлголтод хүрч, олон эерэг үр дүнд хүрсэн юм. Өнөөдөр Өмнөд Азийн байдалд ихээхэн ээдрээтэй өөрчлөлт гарч байна. Америк болон Афганистаны Талибаны энхийн хэлэлцээрт идэвхтэй ахиц гаргаж байна. Афганистаны энхийн хэлэлцээр болон эвлэрэлд чухал боломж тохиож байна. Түүхийн зарим үлдэгдэл маргааны асуудал дахин хурцдаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд нөлөөлж байна. Олон улсын ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл болон дээрэлхэх үйлдэл газар авч, хөгжиж буй орны ашиг сонирхолд сүрдүүлэг, сорилт болж байна гэж хэллээ.

Ван И:

- Хятад, Афганистан, Пакистан улс нь уул усаараа холбоотой, хувь заяагаа хамтатгасан, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, урт хугацааны тайван тогтвортой байдлыг бий болгох алс хэтийн зорилготой "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг дэмжих, бүс нутгийг дэд бүтцээр холбох, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралыг сайжруулах хүсэл эрмэлзэлтэй улс орнууд юм. Гурван орон хамтран хүчин зүтгэж, "Афганистанчууд эзэн мэдэх" Афганистаны эвлэрлийн үйл явцыг түргэсгэн, Араб, Пакистаны харилцааг сайжруулж, гурван орны ажил хэрэгч хамтын ажиллагаа, терроризмд цохилт өгөх зэрэг талаар хүчин зүтгэхийг хүсэж байна гэж хэллээ.

Яриа хэлэлцээрийн дараа гурван орны гадаад хэргийн сайд нар сэтгүүлчидтэй уулзаж, гурван талт хамтарсан мэдэгдэл нийтэлсэн юм.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Хятадын ГХЯ-ны албан ёсны сайт
Мэдээ үзсэн:1786
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой