”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гурав дахь удаагийн Хятад улс • Олон улсын монгол бүжгийн тоглолт болж байна

Гуравдугаар удаагийн Хятад улс • Олон улсын монгол бүжгийн тоглолт болж байна

     Хятад, Монголын III удаагийн экспоны агуулга болох Гурав дахь удаагийн Хятад улс • олон улсын монгол бүжгийн тоглолт 09 дүгээр дүгээр сарын 06-ны орой,  Хөххотод болов. Тоглолт нь 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл болно.

Хятад улс • Олон улсын монгол бүжгийн тоглолтыг 2015 оноос эхлэн зохион байгуулж, олон улсын монгол бүжгийн тоглолтын тавцанг ашиглаж, монгол бүжгийн урлагийн шинэ үеийн шинэ бүтээлийг урамшуулан зоригжуулж, монгол бүжгийн урлагийн хөгжил бадралыг харуулан, “Бүс ба зам”-ын соёлын солилцоог ахиулахаар зорьсон байна. Тус удаагийн тоглолтод Бээжин, Шанхай, Жэ Жян, Жян Сү, Сы Чуань, Шинжаан, Хөхнуур зэрэг муж, орон, хот болон Өвөр Монголын 12 аймаг, хот,  Монгол Улс, Оросын Холбооны Бүгд Найрамдах Буриад улс, Оросын Холбооны Бүгд Найрамдах Халимаг Улс зэрэг улсын дотоод, гадаадаас 200 шахам бүтээл бүртгүүлсэн ба анхны шалгаруулалтаар дамжин 60 бүтээлийг үлдээж, бүтээлийн тоо, чанарыг баталсан байна.

Тус удаагийн тоглолтын агуулга сэдэв нь өргөн дэлгэр, хэлбэр маяг нь баялаг бөгөөд Хятад, Монгол, Орос гурван улсын бүжигчид, уран бүтээлчдийг урьж бүх тоглолтыг хянуулснаар шилдэг бүтээл шалгагдан гарах нь дамжиггүй. Тоглолтын хугацаанд бид олон түмэнд энэхүү тайзнаас дэлхийн монгол бүжгийн содон гайхамшгийг ойрхон зайгаас сонирхох завшааныг олгож, нүдээ хужирлан сэтгэлээ сэргээхийг хүсэж байна! гэж Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёл, аялал жуулчлалын тэнхимийн дарга Хэ Жылян ярьсан юм.

 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:6553
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой