Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээний эргэн тойронд

“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ амжилт дүүрэн болж өндөрлөв.

Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг ахиулж, уламжлалт найрамдлаа зузаатгах зорилгоор Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улаанбаатар хотын захиргаа хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв гүйцэтгэн хэрэгжүүлсэн “Хятад орныг танин мэдэхүй” –Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээг 2019 оны 09-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилт дүүрэн зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээнд уран сайхны тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, кино долоо хоног, олон ангит уран сайхны кино солилцоо, монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулсан юм.

2019 он бол Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй онцгой жил болно. 2019 оны 04-р сард Хятад, Монгол хоёр улс “Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан байдаг.

“Хятад орныг танин мэдэхүй”–Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээ нь Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний чухал бүрэлдэхүүн хэсэг болсон төдийгүй хоёр улсын удирдлагуудын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай чухал нэгдмэл ойлголтыг хэрэгжүүлэх, “Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө” болно.

Хятад, Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгах, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэхэд таатай орчин бүрдүүлэхэд энэхүү арга хэмжээ чиглэгдсэн.

Нэг. Уран сайхны тоглолт

“Найрамдлын солонго” Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх уран сайхны концертод алдарт дуучин Дин И, Ли Фэйфэй нар оролцож, “Мөрөн дээрх балет”, “Пийпаагийн хэл” зэрэг сонгодог хөтөлбөрүүдээс гадна Бээжин жүжиг, Арслангийн бүжиг зэрэг Хятадын уламжлалт соёл урлагаар найрамдлын солонгыг татууллаа.

“Хайр бялхсан торгоны зам” Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цирк Үшүгийн тусгай тоглолт Улаанбаатарын үзэгчдэд хүрч, урлаг, технологи, сонирхолтой техникээрээ үзэгчдийг татаж байсан юм.

Хоёр. Үзэсгэлэн

“БНХАУ-ын 70 жил” үзэсгэлэн. 2019 онд Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа төдийгүй БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа билээ.

“БНХАУ-ын 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэн нь БНХАУ-ын 70 жил, ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойш эдийн засаг нийгмийн хөгжилд гарсан ололт амжилт болон Хятадын үндэстнүүдийн ард түмний шинэ зуунд тэмцэж ирсэн амьд практикийг олон нийтэд танилцууллаа.

“Манай найрамдал” гэрэл зургийн үзэсгэлэн. Хоёр улсын уламжлалт найрамдлыг харуулахаар дамжин хоёр орны ард түмний найрамдалт харилцаа, эдийн засаг худалдаа хүмүүнлэг зэрэг бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болно. Хоёр улсын найрамдалт харилцаа хамтын ажиллагааны түүхийг дахин харуулж, хоёр орны найрамдлын харилцаа хамтын ажиллагааны ирээдүйг мөн үеэр зураглав.

“Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн. Гэрэл зураг болон бодит үзүүлбэрээр Евро-Азийн эх газрыг дамнасан Хятад, Монгол, Оросыг холбосон цайны худалдаагаар гол болгосон олон улсын эртний худалдааны замд болсон үлгэр түүх, зам дагуух ард иргэдийн зан заншил, Хятад, Монголын уламжлалт найрамдлыг хүүрнэж, тухайн талбайд нь цайны технологийг харуулсан үзүүлбэр үзүүлж, Монголын иргэдэд сонирхууллаа.

“Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”. Хятадын гар урлалын хатгамал нь Хятадын уламжлалт соёлын шилдэг үнэт эрдэнэ болно. Сүжөүгийн хатгамал, Сычуаны хатгамал, Гуандүний хатгамал, Хүнаний хатгамал гэх “Дөрвөн нэртэй хатгамал” дэлхий дахинд алдартайн дээр Өвөр Монголын хатгамал зэрэг орон нутгийн хатгамал нь өнгө алаглан солонгорч, үндэстний хатгамлын зан заншлыг харуулж байлаа. Хятадын хатгамал нь цай, ваар, шаазан, торго дурдантай адилхан “Бүс ба зам” хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмнийг ойртуулах чухал холбоос болдог билээ.

“Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн”. Морь хүн төрөлхтний дотнын найз. Монгол мориор сэдэвлэсэн уран зураг, гэрэл зураг зэрэг бүтээлийн үзэсгэлэн нь амьд дүрслэлээр “Хүнд бэрх орчинд тэсвэртэй, эргэлт буцалтгүй урагшилдаг, зорилгодоо хүрэхгүй л бол буцдаггүй” морийг дээдлэх үзэл санаагаар Хятад, Монголын харилцааны гэгээн ирээдүйг харуулахыг зорьжээ.

Гурав. Ном хэвлэл

“Нахиа” Хятад, Монголын хүүхдийн номын үзэсгэлэн болон ном бэлэглэх ёслолын үеэр Монгол Улсын  хүүхэд багачуудад Өвөр Монголын Хэвлэлийн Хороо, Өвөр Монголын Багачууд Хүүхдийн Хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн 2000 ширхэг “Сахиусан тэнгэрүүдийн сайхан суртахууны зурагт ном” (10 боть)-ыг бэлэглэсэн юм. Сайхан санаатай, үнэнч цайлган, баатарлаг, даруу төлөв, хариуцлагатай, уучлах чадвартай, өөдрөг байх, ачлалтай байх зэрэг сайхан үзэл суртлыг тус үлгэрийн номд хүүрнэжээ.

Хятадын сонгодог уран зохиолын дөрвөн ном “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Улаан асрын зүүд”, “Хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр”, Хятадын “Лү Шюний нэрэмжит утга зохиолын VII удаагийн шагналт бүтээлүүд” болон шинжлэх ухааны зөгнөлт роман “Гурван биет”-ийн кирилл монгол хэл дээрх хэвлэл уншигчдын гарт  мөн арга хэмжээний үеэр хүрлээ.

Хятад, Монгол хоёр улс нь уул усаар залгалдсан сайн хөрш, сайн найз, сайн түншүүд билээ. “Бүс ба зам”-ын эдийн засаг, соёлын коридорын чухал орны хувьд сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд соёлын солилцоо улам бүр идэвхжиж буй энэ үед “БНХАУ-ын ном уншлагын танхим”-ыг байгуулсан нь соёлын солилцооны чухал гүүр болж, Монголын уншигчид Хятадын соёлын талд гүн гүнзгий мэдлэг олж авах, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог хамтран ахиулахад чухал нөлөө үзүүлэх боллоо. Хятадын уран зохиолын сонгодог бүтээл зэрэг номуудыг тус уншлагын танхим хангаж, Монголын уншигчдад Хятадын номын үйлчилгээг үзүүлэх болно.

Дөрөв. Кино, уран сайхны олон ангит кино солилцоо

Хятадын кино өдрүүдийн нээлтийн ёслол, кино үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, “Нүүдэлчин дэлхий”, “Дүүлэн ниссэн он жилүүд”, “Сүүдэр”, “Өмнөд туйл”,  “Салхи хагалагч”, “Чонон сүлд”, “Томоогүй хорин найман нас”, “Бичин багш хохимойн шулмыг гурвантаа дарсан үлгэр”, “Том загасны томог”, “Баяжлын зам” гэсэн Хятадын уран сайхны шилдэг 10 кино Тэнгис, Өргөө, Гэгээнтэн, iCinema кино театрт үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл боллоо. Тус арван киноны 5-ыг нь монгол дуу оруулгатайгаар буюу орчуулагч Ж.Амарбаясгалангийн орчуулснаар, Н.Нэргүйбаатар, Ш.Батболд, О.Бэлгүтэй зэрэг орчуулгын киноны мэргэжлийн жүжигчдийн дуу оруулснаар хүсэн бол, тавыг нь Өвөр Монголын Үндэсний Кино Орчуулан Үйлдэх Төвийн уран бүтээлчид дуу оруулснаар үзэгчдэд хүрсэн юм. Эдгээр кино нь хамгийн сүүлийн үеийн орлого ихтэй кинонууд болохыг дуулгахад таатай байна.

Монгол Улсын Боловсрол телевизэд бэлэглэсэн “Хайрын зөвлөх” олон ангит уран сайхны кино нь Хятадын алдарт жүжигчин Жинь Дүн, Жян Шү-Ин нарын гол дүрд нь тоглосон хайрын түүхийг өгүүлсэн кино юм. Кинонд нэгэн дээд зэрэглэлийн эмнэлгийн шүдний эмч Чэн Хао нь хоёр мэргэжилтэй, хайр дурлалын туршлагагүй залуу боловч “Хайрын зөвлөх” болсон тэрээр бусад хүмүүст хайрын төлөвлөгөө гаргаж өгдөг үйл явдлыг хүүрнэжээ. Уг кино нь орчин үеийн Хятад орны залуу хүмүүсийн хайр дурлал, ажил мэргэжил, гэр бүл зэрэг өдөр тутмын амьдралыг нэг талаас нь тусгасан аж. Хятадын уран сайхны кино, олон ангит уран сайхны киногоор дамжуулан Хятадын ард түмний амьдрал, хайр сэтгэлийг Монголын үзэгч олон илүү сайн ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Тав. Аялал жуулчлалын танилцуулгын арга хэмжээ

Өвөр Монгол, Хэбэй мужийн аялал жуулчлалын танилцуулгын арга хэмжээг соёлын цуврал арга хэмжээний үеэр зохион байгуулж, Өвөр Монгол, Хэбэй мужийн зан заншил, түүх соёл, байгаль болон хүмүүнлэгийн үзэгдэл, алтан маршрут зэргийг танилцуулснаар Хятадад аялал жуулчлал хийх лавлагааны үйлчилгээг хангаж, Хятад, Монголын аялал жуулчлалын харилцаа хамтын ажиллагааг ахиулсан юм.

Мөн Өвөр Монгол, Хэбэй мужийн амтат хоолны цуврал танилцуулга хийж, ӨМӨЗО болон Хэбэй мужийн тогооч нар газар дээр нь хоол хийж, Өвөр Монгол, Хэбэйн зан заншилтай танилцах боломжийг олголоо.

Зургаа. Хүмүүнлэгийн салбарын солилцооны арга хэмжээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн 9 мэргэжилтний үнэ төлбөргүй үзлэг оношилгооны арга хэмжээ нь Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, уламжлалт эмчилгээ зэрэг халуун дотно, чанартай үйлчилгээ Монголын ард түмэнд хүрлээ.

Бие чийрэгжүүлэх хийн тамир Тай Жи Чюаний сургалтын солилцооны арга хэмжээ, хий бөмбөгийн сургалтын солилцооны арга хэмжээ, спорт бүжгийн солилцооны арга хэмжээг мөн зохион байгуулж, хоёр орны спортын солилцоо, спорт бие чийрэгжүүлэх салбарын хөгжлийг дэмжсэн сайхан арга хэмжээ байлаа.

Ажил мэргэжлийн боловсролын үзэсгэлэн нь Өвөр Монголын ажил мэргэжлийн боловсрол, боловсон хүчин бэлтгэх талыг тодорхой танилцуулж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг ахиулж, эдийн засаг нийгмийн хөгжилд илүү олон боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдлээ.

Энэ удаагийн соёлын цуврал арга хэмжээ нь найрамдлыг магтан дуулж, харилцаа хамтын ажиллагааг ахиулсан чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.

Нэг. Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх сэдвийн хүрээнд боллоо.

Хятад, Монгол хоёр улс 4700 гаруй километр хамтын хилийн шугамтай. Энэ нь хоёр улсын ард түмний нөхөрсөг солилцооны байгалийн холбоос билээ. Хятад, Монгол хоёр улс нь харилцан түшилцсэн, хамтдаа хөгжиж байгаа сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээ нь Хятад, Монголын найрамдалт харилцаа хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний найрамдлыг үеийн үед өвлөн залгамжилж, Хятад, Монголын харилцааг тасралтгүй шинэ дээд өндөр түвшинд хүргэлээ.

Хоёр. Хятад, Монгол хоёр улсын уламжлалт найрамдлыг магтан дууллаа. Соёлын цуврал арга хэмжээ нь Хятад, Монголын сайн хөршийн нөхцөл байдалд тулгуурлан соёлын солилцоогоор дамжуулан эдийн засаг худалдаа зэрэг бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг ахиулж, хамтдаа хөгжих зорилтыг биелүүлэхэд байлаа. “Манай найрамдал” гэрэл зургийн үзэсгэлэн, “Түмэн газрын цайны зам” нь Хятад, Монгол хоёр улсын уламжлалт найрамдлыг харуулсан бол “Найрамдлын солонго” уран сайхны концерт, “Хайр бялхсан торгоны зам” цирк Үшүгийн тусгай тоглолт нь Хятад, Монголын найрамдлыг зузаатгаж, Хятад, Монголын найрамдлыг нягтруулж, Монгол Улсын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Гурав. Хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагаа нь Хятад, Монгол хоёр улсын бүх салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал агуулга юм. Соёлын гүүрийн үүргийг гүйцэтгэж байгаа нь ойлголцол найрамдлыг ахиулж, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, Хятад, Монголын харилцааны хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү арга хэмжээнүүд нь Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд таатай орчин нөхцөлийг бий болгож, Хятад, Монгол хоёр улсын найрамдлыг зузаатгах, найрамдлын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд том хувь нэмэр оруулсан билээ.

Зохиогч:Нийтлэл: Б.ТУЯА, ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://www.solongonews.mn
Мэдээ үзсэн:1344
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой