”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Иргэдийн нөхөрлөлийн гүүр Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв

Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв

2019 он “Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” тохиож буй түүхт он жил билээ. 70 жилийн ойн хүрээнд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дэд дарга Хасбаганатай уулзаж хэдэн талд тодруулснаа хүргэж байна.

- Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн талаар манай уншигчдад танилцуулаач?

Шанхай хотод Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар 2010 оны 05-р сарын 01-нд харилцан соёлын төв байгуулах тухай хэлэлцээр байгуулсан. Тухайн үед БНХАУ-ын дарга Ху Жинтао болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хэлэлцээр хийх ёслолд оролцож байсан.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Монгол Улсын шадар сайд М.Энхболд нар 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн нээлтийг хийж байсан.

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвд бүртгэлийн гэрчилгээ болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байдаг.

Соёлын төв нь илгээгч улсаас томилсон албан ёсны байгууллага бөгөөд үйл ажиллагаандаа энэхүү хэлэлцээр болон суугаа улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулах үүрэгтэй. Соёлын төвийг байгуулсан зорилго нь Хятад, Монголын ард түмний хоорондын харилцан ойлголцлыг бүх талаар нэмэгдүүлж, найрсаг харилцааг хөхүүлэн дэмжих, хүмүүнлэгийн болон соёлын салбар дахь хамтын ажиллагаа, солилцоог хөгжүүлэхэд оршино.

Хятад, Монгол хоёр улсын ард түмний соёлын харилцаа, хамтын ажиллагаанд тус дөхөм болох үүднээс Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв нь үзэгч олны анхаарлыг татахуйц, өндөр түвшний соёлын бүтээлүүдийг сонгон Монгол Улсад нэвтрүүлж, олон нийтэд толилуулж байх болно.

- БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойтой холбоотойгоор олон олон том арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна?

Тийм ээ. Хятад, Монгол хоёр улс нь хаяа нийлсэн сайн хөрш, сайн найз, сайн түнш бөгөөд бүх салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байна. Энэ оны 04-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад төрийн айлчлал хийж, "Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалтад оролцон, хоёр улсын удирдагчид хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахад тус дэм үзүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, "Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон.

Улаанбаатар дахь Хятадын соёлын төв нь Хятад, Монголын ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх гүүр, Монголын ард түмэн Хятад орныг танин мэдэж, ойлгох гэгээвч болж, хоёр орны соёл цэцэглэн хөгжихөд суурь болж байдгийн хувьд олон олон соёлын арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсаар ирсэн. Энэ онд буюу 70 жилийн ойтой холбоотой хийсэн арга хэмжээнээс цухас дурдахад    “Хаврын баяр 2019-Хятад үндэсний хувцас загварын шоу”-г Улаанбаатар хотноо, “Найрамдал 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэн, "Цагаан Сар 2019" хүндэтгэлийн тоглолт, Олон улсын аялал жуулчлалын эрдэм шинжилгээний хурал, Цао Юйгийн шилдэг бүтээл “Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжгийг монгол хэлээр Улаанбаатар хотноо, “Эрдмийн гүүр 2019” Хятад хэлний анхдугаар олимпиадын шилдгүүдийг тодруулсан, “Үзэсгэлэнт Хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэнг Хужирт суманд, Багануур дүүрэгт “Хятад, Монголын аялал жуулчлал, соёлын өдөрлөг” зэрэг нийт 40 гаруйг арга хэмжээг зохион байгуулаад байна. Мөн“Хятад орныг танин мэдэхүй”-Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

- Энэхүү арга хэмжээнүүдээр дамжуулан Монгол Улсын ард иргэдийн ойлголцолд үзүүлж байгаа нөлөөний талд?

Монгол Улстай хаяа нийлэн оршдог, хүмүүнлэгийн талд адил, иргэд хоорондоо ойр дотно зэрэг давуу талаа түшин Хятад, Монголын харилцаан дахь гүүрийн үүргээ бүрэн гүйцэтгэж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээллийн зэрэг хүмүүнлэгийн салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, Хятад, Монголын харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг манай төв зорин ажиллаж байгаа билээ. Хоёр улсын хоорондох соёлын арга хэмжээний цар хүрээ жил ирэх тусам тэлж байна. Монгол Улсын хэмжээнд буюу орон нутгийн соёлын төв, театруудтай хамтран соёлын арга хэмжээг зохион байгуулан орон нутгийн ард иргэдийн Хятад орны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр мөн ажиллаж байна. Зөвхөн уран сайхны үдэшлэг, тоглолтоор биш ном зохиол эрдэм шинжилгээний бүтээлээр дамжуулан найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр соёлын арга хэмжээгээр дамжуулан энэ жил 4 ном гаргасан байгаа.  

-  “Хятад орныг танин мэдэхүй”-Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээ амжилт дүүрэн болж өндөрлөсөн талаар дээр ярилаа. Энэхүү арга хэмжээний талаар?

Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг ахиулж, уламжлалт найрамдлаа зузаатгах зорилгоор Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улаанбаатар хотын захиргаа хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв гүйцэтгэн хэрэгжүүлсэн “Хятад орныг танин мэдэхүй”-Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээг 2019 оны 09-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилт дүүрэн зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээнд уран сайхны тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, кино долоо хоног, олон ангит уран сайхны кино солилцоо, монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.

- Цаг зав гарган бидэнтэй хэдэн хором саатсан танд баярлалаа. Танай төвийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсч байна.

Баярлалаа, та бүхэнд мөн ажлын өндөр амжилт хүсч байна.

Зохиогч:Ярилцсан: ЧҮНЬ ЯНЬ, Б.ТУЯА
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://www.solongonews.mn
Мэдээ үзсэн:6750
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой