”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад, Монголын сэтгүүлчид Цахар баруун гаран хойд хошууны онцлог газруудтай танилцлаа

Хятад, Монголын сэтгүүлчид Цахар баруун гаран хойд хошууны онцлог газруудтай танилцлаа


    Хятад, Монголын 3 дахь удаагийн экспод оролцож байгаа Хятад, Монголын сэтгүүлчид энэ сарын 07-ны өдөр Улаанцав хотын Цахар баруун гаран хойд хошууны онцлог газруудтай танилцлаа. Сэтгүүлчид Цахар баруун гаран хойд хошууны Фэн Юй тосгоны ургац хураалтын баяр, ядуурлыг бууруулах төсөл хэрэгжсэн ажил байдалтай танилцсан байна. Тус тосгон жил бүрийн энэ өдрийг ургац хураалтын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай аж. Хоёр орны сэтгүүлчид орон нутгийн онцлогтой идээ будаа амсан, урлагийн тоглолт сонирхон иргэд олонтой хамтдаа цагийг үр дүнтэй өнгөрөөлөө.


    Хоёр орны сэтгүүлчид “Цагаан овоо” үндэсний гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх ХК, “Улаан хад” галт уулын газар шинжилгээний цэцэрлэг зэрэг газруудаар хүрч танилцсан юм. “Цагаан овоо” үндэсний гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх ХК нь жилд монгол үндэсний гар урлалын 2200 бүтээгдэхүүнийг,  морин хуур хөгжим жимсгийн зүйлийг 500 ширхэг, 200 ширхэг гэрийн тавилга, 500 ширхэг модон аяга таваг, 600 ширхэг тахилгын хэрэгсэл, гар урлалын бүтээгдэхүүн 300 ширхэг, монгол гэр 50 ширхэг, эмээл 50 ширхгийг тогтмол үйлдвэрлэдэг байна. Энэхүү компанид ажиллаж байгаа 25 ажилтны олонх нь амьдрал ядуу эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Үүний зэрэгцээ гадаад, дотоодын мэргэжилтнийг урин ажиллуулж байгаа юм байна. Энэ нь иргэдийн ядуурлаас ангижрахад нь ач тус болж, Улаанцав хотын үндэсний уламжлалт гар урлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг.

    Сэтгүүлчид тухайн газрын хариуцлагатай албаны хүнээс ядуурлаас бууруулах бодлого, арга хэмжээний туршлагаас сонирхон асууж, иргэдийн амьдралын байдалтай танилцлаа

Зохиогч: С. Саранчимэг
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж:http://www.solongonews.mn
Мэдээ үзсэн:5904
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой