Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Алтны үнэтэй аргал

Шилийнхотын Хаан сувилал компаний захирал Ганчулуутай 2018 оны гуравдугаар сард уулзахад тэрбээр Өвөр Монгол орны экологийн цэвэр 100 шилдэг бүтээгдэхүүн үүдсэн аж ахуйн нэгжийн шагналаа авах гээд тун ч завгүй үед нь тааралдсан юм.

 

 

Эгэл жирийн нэгэн малчны үр хүүхэд Өвөр Монголын “Зуун шилдэг”-т орно гэдэг үнэхээр бахархал. Харин чухам ямар шинэ бүтээгдэхүүн бүтээсэн юм бол? Яаж энэ том шагналыг авч чадсан юм бол гэж та бүхэн сонирхож юуны магад. Тэр монголчуудын сайн мэддэг аргалыг алт болгож ашигласан гэвэл бүр ч итгэж ядах хүн гарах ч юм билүү?! Аргал, аргалын үнс л түүний хийсэн бүтээгдэхүүний үндсэн материал болжээ.

Өөрчлөлт хөгжлийн алхааг дагаад хөдөө нутгийн зам сүлжээ сайжирснаар хот газраас нүүрс тээж аваачаад дулаалгадаа хэрэглэх айл нэмэгдэж, нөгөө талаар хот хөдөөгийн зөрөөг багасан, хөдөөгийн олонх айл гэртээ дулаалгын төхөөрөмж угсарснаар нүүрс түлэх нь илүү даацтай байдаг учир аргалын хэрэгцээ нэг үе багасаж ирсэн. “Зарим айл ер нь аргал түүхээ ч байчихжээ” гэдэг яриа гарснаас харахад заримынх нь хувьд бол үнэхээр ч хаягдмалын тоонд орсон нь илхэн. Харин хүн хүний харах өнцөг өөр өөрийнхөөрөө учир хаягдмал гээд хаяанд нь хаячихсан зүйлийг хайгаад явдаг хүн бас байдаг юм байна. Ганчулуу бол тийм хүний нэг. Тэрбээр “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн” болохоор балчир багаасаа аргалыг сайн мэддэг. Харин аргал, тэр тусмаа гурван жил нар салхины энерги шингэсэн хөх аргал ямархан үнэ цэнтэй байдгийг судалж мэдсэн нь хожмын явдал юм.

Ер нь аливаа ажил үйлсийг эхлүүлэхэд зайлшгүй ямар нэг чухал шалтгаан байдаг нь гарцаагүй. Ганчулуугийн ажил үйлсийн эхлэл нь хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө юу нэгийг хийх юмсан гэсэн халуун сэтгэлээс үүдэлтэй. Ганчулуугийн ээж нь хүзүү сээр, үе мөчний хүнд хэцүү өвчинтэй байсан нь түүнийг эмчилгээний замаар явах анхны шалтгаан нь болсон байдаг. Тэр ээж шиг нь өвчин зовлон тохиолдсон хүмүүсийг эрүүлжүүлэх буяны үйлсэд өнөөг хүртэл нэгэнт 25 жил зүтгэж байна. Тэрээр цул байгалийн заслыг эрхэмлэн хүндэлдэг нэгэн бөгөөд 2015 онд Шилийнхотод Хаан сувилал компаниа үүсгэн байгуулжээ. Тэрээр уламжлалт байгалийн заслын ажил үйлсээ эрхлэхийн зэрэгцээ аргалын тухай судалгааг эхлүүлсэн юм. Японы шинжлэх ухааны эрдэмтэн аргалын тухай судалгаа болон Энэтхэгийн нэгэн эмч монгол нутгаас аваачсан хөх аргалаар уушгины сүрьеэ өвчнийг эмчилж эдгээсэн тухай сонсоод Ганчулуу сууж тогтохгүй болсон гэх. Ингээд хөх аргал алт эрдэнээс илүү үнэ цэнтэй зүйл болохыг олж мэдлээ. Заавал хөх аргалаар амьдралдаа хэрэглэх бүтээгдэхүүн хийж, хүн арддаа эрүүл энхийн бэлэг болгож хүргэнэ гэж шийдсэн байна. Аргалын утаанаас дэлгэрүүлж сэтгэн бодсоор түүний сонголт хүж хийх ажил дээр тогтсон гэх. Одоо түүний хийсэн 11 төрлийн хүж Хятадын 20 гаруй муж хотод борлуулагдаж байгаа бөгөөд Хонконгийн нэгэн бүрэн бараат дэлгүүр урт хугацааны захилга өгсөн байна.

Аргалыг монголчууд аль эрт түүхээсээ сайн мэддэг байсан. Аргал монголчуудын хувьд зүгээр л малын ялгадас төдий биш, харин амьдрал үйлдвэрлэл төдийгүй, дом шившилгийн зан үйлдээ ч ашиглаж байсан юм. Тал нутгийн үхэр өвсний соргогийг идэж, усны тунгалгийг ууж явдаг болохоор маш цэвэр идэштний тоонд багтдаг. Тэгээд ч гурван жил болсон аргал хөдөөгийн нар салхины энергийг шингээгээд эмчилгээний чанартай болж ирдэг аж. Монголчууд гурван жил болсон аргалыг хөх аргал гэдэг. Хөх аргал бактерыг устгах гайхамшигт чадалтайг мэддэг монголчууд маань зуны цагт шөл уувал борцолсон махаа чанар нь хувирахаас болгоомжилж аргалаар утдаг юм. Тэгээд тавьчихад үнэхээр ялаа батгана ирж суудаггүй бөгөөд мах сайхан эвэрдэг. Үүнээс гадна, монголчууд хэвтэрт орсон өвчтөнийг аргалаар утдаг гэсэн тэмдэглэл ч бий. Нэг талдаа энэ нь дом шившлэгийн чанартай боловч өөр нэг утгаараа аргал өвчний бактерыг устгаж чаддагтай холбоотой. Үзэмчин нутагт элдсэн арьсаа аргалын утаагаар утаж утмал арьсан дээл хийж өмсдөг уламжлал одоо хүртэл уламжлагдсаар. 2010 онд Японы нэг судлаач хөх аргалын тухай судалгаа хийгээд аргалын утаа нь 300 гаруй өвчний бактерыг устгаж чаддаг гэсэн гайхамшигтай үр дүнг судлан гаргасан гэдэг. Монголчууд үүнийг мэддэггүй биш. Гагцхүү иш баримттай судалгааны үр дүн хараахан  гаргаагүй байна. Үхэр малынхаа ялгадсыг хүртэл олон талаар ашиглаж байгаа гайхамшигт ухаан нь харийн хүмүүсийн анхаарлыг татаж, бүр тусгай судалгаа хийх хэмжээнд хүргэсэн нь гайхалтай. “Хаан сувилал” компанийхан хөх аргалаар хүж хийж, бас аргалын үнсээр саван хийсэн гайхалтай мэдээ бидний дунд дэлгэрээд хэдэн жил болж байна. Тус компанийг үүсгэн байгуулагч Ганчулуу гэр бүлээрээ малчны үр хойчис. Уламжлалт байгалийн иллэг эмчилгээгээр олон арвин өвчтнийг эдгээж явсан Ганчулуу 2014 онд хэвлэл мэдээллээс Японы судлаачдын судалгааны үр дүнг олж хараад аргалыг алт болгох анхны бодол нь хөвөрсөн гэдэг. Тэрбээр 2014 оноос хөх аргалаар хүж хийхээр төлөвлөж хүжийн олон үйлдвэрүүдээр очиж мэргэжил дээшлүүлсэн. Тарианы иш сүрэл дээр химийн эм, үнэр оруулагч зэргийг нэмж хүж хийж байгаа нь Ганчулууд нэг л таалагдсангүй. Монголчуудын эрт үеэсээ амьдрал үйлдвэрлэлдээ ашигласаар ирсэн аргалыг гадаадын эрдэмтэн хүртэл олон зүйлийн бактерыг устгаж чаддаг гэж нотолчихсон байхад яагаад өөрийнхөө бэлэн материалаар хүн арддаа хор хөнөөлгүй хүж хийж болохгүй гэж гэдэг бодлыг өвөрлөн энэ замаар эргэлт буцалтгүй алхав. Тэрбээр 2015 онд хийсэн хүжийн бүтээгдэхүүнээ Хятадын хүжийн бүрэлдэхүүний хянан байцаалтын тусгай байгууллагад шалгуулаад хөх аргалын хүжийн утаа нь хүний биед хор гэм болдоггүй гэдгийг гэрчлүүлсэн байна. 2017 онд Ганчулуу Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран хөх аргалын судалгааны төвөө байгуулж, аргалын судалгаа хийж байгаа судлаач, Өвөр Монголын Шинжлэх ухаан мэргэжлийн их сургуулийн Бао Хайянь багшийг тусгай мэргэжилтнээр урьсан байна. Басхүү Шилийнгол нутгийн арав гаруй малчин айлтай харилцаж, гурван жилээс дээш болсон аргалыг хураахаар тогтсон байна. Хөдөөнөөсөө чанарын баталгаатай аргал олж чадахын дээр мэргэжлийн талын удирдагчтай болсноор түүний ажил үйлс маш урагштай болжээ. Хаан сувилал компанийнхан одоо болтол хамрын үрэвсэл засах хүж, монгол эмийн найрлагатай амаржуулах хүж, арцны, зандны хүж, хийморийн хүж … зэрэг 11 төрлийн хүж хийж бүтээгээд хэрэглэгчдэд хүргэсэн бол 2017 оны эцсээр хөх аргалынхаа үнсийг ашиглан саван хийсэн нь нэн гайхалтай ухаан байлаа. Тэд үнсний найрлагатай саван хийх тухай гурван жилийн өмнөөс саатсан байв.

- Бид анх хүж хийхийн тулд ‘Тэнгэрийн хүж’ барааны тэмдэг бүртгүүлсэн юм. Тэгэхэд тус барааны тэмдгээр хийж болох ажлын хүрээнд саван, үнэртэй ус зэрэг бүтээгдэхүүн байсан. Үнсийг манай монголчууд аль эртнээс эмчилгээ буюу дом шившлэгт хэрэглэж ирсэн. Хүн арддаа цул байгалийн, ямар ч бохирдолгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн хийж өгөхийн тулд энэ саванг хийсэн юм гэж Ганчулуу ярьлаа. Хөх аргалын үнсний саван нь монголчуудын эртнээсээ ариутгах үйлд ашиглаж байсан үнс гэдэг эв энгийн атлаа эгэл бус, санаанд оромгүй зүйлийг бүтээлчээр ашигласан ухаан юм. Ганчулуугийн хийсэн хөх аргалын үнсний саван нь гар угаах саван, дотуур хувцас угаах саван, гал тогооны өрөөнд хэрэглэх саван гэсэн гурван нэр төрөлд ангигдсан байдаг.

Ганчулуугийн хийсэн бас нэгэн бүтээгдэхүүн бол хөх аргалын халуун жин юм. Хориод жил монгол уламжлалт заслаар олон өвчтөн эмчлэн зассан тэрээр хөх аргалыг нунтаглаж уутлаад, халуун жин тавихад хэрэглэж болохоор болгосон. Ямар нэгэн зүйлийг үнэлэхэд аливаа зүйл цаг хугацааны шалгалтаар дамжин үнэн бодитой гэрч баримттайгаар сайн муугаа тогтоолгодог нь жамтай. Ганчулуугийн үйлдвэрлэсэн хөх аргалын хүжийн дотор тусгайлан хамрын үрэвсэл засахад зориулагдсан хүж нь бүр ч гайхалтай үр дүнтэй. Сөнид баруун хошууны Сайн-Өлзий сумын Ногоонцээл сумын малчин Мөнгөнзул хамрын ям өвчинд нэрвэгдээд жил гаруй болсон. 2016 онд Ганчулуугийн үйлдсэн хөх аргалын найрлагатай хамрын үрэвсэл засах хүжийг дөрөвхөн өдөр хэрэглээд бүрмөсөн эдгэрсэн байна. Одоо хүртэлх хоёр жилийн хугацаанд нэг ч удаа өвчин нь дахиагүй гайхалтай жишээ бий. Ганчулуугийн хэлснээр хамрын үрэвсэл засах хүжийг хэрэглэхдээ өдөр бүр 2 - 3 удаа хамраа утвал тав гурван өдөр болоход л хамрын үрэвсэл нь эдгэрчихдэг жишээ олон гарсан гэх. Авга хошууны нэгэн настны хамар дүүрэн яршаад хөндмөгц цус гараад хэцүү байсан нь энэ хүжийг долоохон өдөр хэрэглэснээр үндсээрээ эдгэрсэн байдаг. Уншигч танд итгэмээргүй санагдаж ч магад. Гэтэл амьд бодитой жишээ өмнө чинь дэлгэгдэхийн үед амаа ангайн гайхах нь мэдээж. Ганчулуу одоо Шилийнгол ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран ажиллах болсон. Тус сургуулийн биологийн шинжлэх ухааны дээд сургууль нь монгол эмийн найрлагатай хөх аргалын хүж, хамрын үрэвсэл засах хөх аргалын хүж, арцны хүж зэрэг гурван хүжийн тухай тусгай судалгаа хийгээд эдгээр хүжинд арав гаруй төрлийн амьд элемент агуулагдаж байдгийг судлан тогтоосон байна. Ийнхүү хүжийн бактерыг устгах, илжрэлээс сэргийлэх, өвчний бактераас хамгаалах зэрэг нөлөөтэйг дахин нэг удаа нотолсон юм. Ганчулуу хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө дан байгальлаг заслыг дээдэлж, монгол нутгийнхаа өгөөжөөр нэгэн сайхан үйлстэй болчихсон явна. Хөдөөгийн хөх аргал түүнд тусалсан, хүний хийгээгүйг эхлүүлснээрээ өөрийнх нь гүйлгээ ухаан өнөөдрийн амжилтад нь тусалсан.

Хаан сувилал компанийхан энэ жил хөх аргалын төөнүүрийг хийж бүтээснээр бас нэгэн шинэ бүтээгдэхүүн хэрэглэгч түмэнтэйгээ золгожээ. Газар орны цаг агаартай зохицуулсан, хүйтэн нойтон өвчинд онц үр дүнтэй бүтээгдэхүүн болсноор хөх аргалын үнэ цэнийг үргэлжлүүлэн өсгөсөөр байна.

 

Зохиогч:Шүрэнчимэг
Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:630
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой