Гурав дахь удаагийн Хятад, Монголын экспоны чухал нэгэн хэсэг болох Монгол, БНХАУ-ын Олон улсын соёлын үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын уран бүтээлчид алдарт “Учиртай гурван толгой” дуурийг 09-р сарын 09, 10-ны өдрүүдэд Хөххотын Улаан театрт толилуулж, театрын суудал дүүрэн хуран цугласан үзэгчдийн сонор, мэлмийг мялааж байна.