“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Жэк Ма Alibaba Group-ийн даргын тушаалаас албан ёсоор буулаа

Жэк Ма Alibaba Group-ийн даргын тушаалаас албан ёсоор буулаа.

      Жэк Ма өнөөдрөөс нэг жилийн өмнө Алибабагийн албан тушаалаасаа бууна гэж мэдэгдэж байсан билээ. Хэлсэн үгнийхээ дагуу тэрээр 09 дүгээр сарын 10-ны өдөр албан тушаалаа одоогийн Гүйцэтгэх захирал Жан Пэнд хүлээлгэн өгөв.

Хэдийгээр Жэк Ма ТУЗ-ийн дарга байхаа больж байгаа ч ирэх жил болох хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл Алибабагийн ТУЗ-д хүчин зүтгэх  аж. Мөн тэрээр насан туршдаа Alibaba Group-ийн дээд албан тушаалтнуудаас бүрдэх Alibaba Partnership бүлэгт харьяалагдсан хэвээр байх бөгөөд ТУЗ-д гишүүн нэр дэвшүүлэх зэрэг эрхтэй бүлэг юм.

Жэк Ма өнгөрсөн жилийн мэдэгдэлдээ:

- Алибабагаас шат дараатай гарах болно. Гэхдээ хүн бүрт амалж чадах зүйл бол Алибаба хэзээ ч зөвхөн Жэк Магийнх байгаагүй. Харин Жэк Ма үргэлжид Алибабад хамааралтай байна гэж хэллээ.

 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Ардын сайт
Мэдээ үзсэн:1308
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой