”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

БНХАУ-ын Цөөн тоот үндэстний XI удаагийн уламжлалт спортын наадам Жэнжөүд эхэллээ

БНХАУ-ын Цөөн тоот үндэстний XI удаагийн уламжлалт спортын наадам наадам Жэнжөүд өргөн дэлгэр эхэллээ.

   Наадмын нээлтийн ёслол 09-р сарын 08-ны үдшийн 20:00 цагт Жэнжөүгийн Олимпийн спортын төвд амжилттай эхэллээ. Эх улсын газар газраас хүрэлцэн ирсэн 56 үндэстний ах, эгч, дүү нарын дунд хуран цугларч, дөрвөн жилд нэг удаа эрхлэн зохион байгуулдаг энэхүү үндэстний том наадмаа баярлан тэмдэглэсэн байна.

Нээлтэнд ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх хятад улсын хорооны тэргүүлэгч Ван Ян,  Хятад улсын Төрийн зөвлөлийн бүх улсын хорооны дэд тэргүүлэгч, Улсын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн эрхлэгч Баатар, бүх Хятад улсын Цөөн тоот үндэстний XI удаагийн уламжлалт спортын наадмын зохион байгуулах комиссын тэргүүлэгч, Улсын спортын ерөнхий товчооны дарга Гөү Жүнвэнь болон Хэнань мужийн Нам засгийн холбогдох хариуцлагатай албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн ёслол “Хятадын үндэстэн нэг гэр бүл  мэт дотно, шинэ цаг үед хамтдаа тэмцэн урагшилъя" гэсэн агуулгаар гол сэдвээ болгож, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын үзэл ухамсрыг онцлон харуулж, ХКН-ын XVIII их хурлаас хойш үндэстнүүдийн ах дүү нарын бүлгэмдэн тэмцэж ирсэн дүр төрхийг бүрэн харуулж, үндэстнүүдийн ахан дүүс хамтдаа баяраа өргөн тэмдэглэж байгаа оргилом халуун сэтгэлгийг илтгэсэн байна.

Нээлтийн ёслолд 100 мянган уран сайханч, нийгмийн бүх давхаргын 36000 үзэгчдийг багтаагаад нийт 46000 хүн оролцов .Нээлтийн ёслол болон тоглолт 2 цаг үргэлжилж, ёслолын хэсэгт 34 төлөөлөгчдийн бүлгэм болон тэдний тоглолтын баг бүх газар орны хамгийн гоо сайхан үндэстний уран сайхны тоглолтоо үзүүлсэн байна. Энэ нь мөн Цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадмын нээлтийн ёслолын нэгэн онцлог юм. Уран сайхан ба спортын тоглолтын хэсэг нь “Хятад улсын магтуу”, "Гайхамшигт сайхан Хэнань муж”, "Хүсэл тэмүүлэл" гэсэн гурван хэсгээс бүрдэж, үндэстнүүдийн ахан дүүс өвөрмөц онцлог хэв маягтай, уран гайхамшигт тоглолтоо үзэгч түмэндээ сонирхуулж мэлмий, сонорыг нь баясгасан байна.

Энэ удаагийн Цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадмыг Улсын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Улсын Спортын ерөнхий товчооноос санаачилж, Хэнань мужийн Ардын засгийн газар хариуцан зохион байгуулжээ. Тус удаагийн спортын наадам 09-р сарын 08-наас 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:1328
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой