Шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед Мао тэргүүлэгч “Гэрээ цэвэрлэж байж зочноо угтах” гадаад харилцааны төрийн бодлогыг дурдаж, гадаад харилцааны ажлыг өрнүүлэх үндсэн арга бодлогыг илтгэсэн байдаг. Хятад улсын Засгийн газрын төлөөлөгчдийн баг Женевийн хурал болон Бандунгийн хуралд оролцсон нь шинэ Хятад улс дэлхийн тавцанд гарсныг харуулж байна.
1954 оны 4-өөс 7 -р саруудад Жөү Эньлай багийнхнаа дагуулж Женевгийн хуралд оролцов. Энэ нь шинэ Хятад улс анх удаа олон улсын хуралд оролцож буй явдал юм. Энэ удаагийн хуралд “Женевийн хурлын сүүлчийн тунхаг”-ийг тохиролцож, Ази тивийн дунд өмнөд хойгийн энх тайвныг сэргээсэн байна.
1955 оны 04-р сард Жөү Эньлай бас багийнхнаа дагуулж Индонезын Бандунгд хуралдсан Ази, Африкийн хуралд оролцов. Хуралд “Ази, Африкийн хурлын хамгийн сүүлчийн албан мэдээ”-г нийтэлж, дэлхийн энх тайван ба хамтралцааг дэмжих арван зарчмыг дурдсан байна.
Бандунгийн хуралаас илрүүлсэн найрамдал, нөхөрлөл, хамтралцааны “Бандунгийн зориг санаа” нь Ази Африкийн бүх улсын ард иргэдийн найрамдлаар зэрэгцэн орших түүхт чанартай болгож, шинэ Хятад улсын дэлхйин тавцан дахь байр суурыг өөрчлөв.