”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн форум болов

Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн форум боллоо.

   Бээжин хотноо 09-р сарын 09-нөөс 11-нд  Хятадын төв радио телевиз, Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан "Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дээд хэмжээний форум-2019” болов. "Мултьмедиагийн нэгдэл, чанартай хөгжил" уриатай тус форумд 43 улс орон, бүс нутгийн хэвлэл мэдээллийн 92 албан тушаалтан зэрэг гадаад, дотоодын 400 шахам төлөөлөгч оролцсон байна.

ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн тэргүүн дэд сайд Ван Шяохуй, ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшун нар тус арга хэмжээнд оролцож, гадаад, дотоодын зочдыг хүлээн авч уулзав. Ван Шяохуй:

- Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг "Бүс ба зам”-ын хүмүүнлэгийн салбарын солилцооны чухал хэлбэр бөгөөд торгоны замын үзэл баримтлалыг дэлгэрүүлж, “Бүс ба зам”-ын үйл хэргийг сайтар сурталчлан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдмэл хөгжлийг дэмжихийг Торгоны замын нийгэмлэгээс хүсэж байна гэсэн байна.

"Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулж, хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэхийн тулд форумын үеэр Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн зөвлөл байгуулахыг мэдэгдэв. Зөвлөл 23 улс орон бүс нутгийн 29 гол хэвлэлийн хэрэгсэл ба эфирийн байгууллагаас бүрдсэн байна. Шэнь Хайшун зөвлөлийн захирлаар, Арабын орнуудын радиогийн холбооны нарийн бичгийн дарга Абдулашим Сулейман, Ази Номхон далайн радио холбооны нарийн бичгийн дарга Жавад Мантаки нар зөвлөлийн дэд захирлаар, Хятадын төв радио телевизийн дэд захирал Янь Шяомин зөвлөлийн дэд захирал ба нарийн бичгийн даргаар тус тус ажиллах юм.

     Шэнь Хайшун зөвлөл байгуулагдсан нээлтийн үеэр:

- Торгоны замын нийгэмлэг байгуулагдсан 3 жилийн турш программ солилцох, хөтөлбөр бүрдүүлэх, хамтдаа зураг авалт хийх, ажилтан бэлтгэх, “Алтан бүс” шилдэг программын шалгаруулалт зэрэг олон салбарт өргөн хэмжээний ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүллээ. Торгоны замын нийгэмлэгийн хамт улам олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй тус салбарын инноваци шинэ хөгжлийн сайн сайхан ирээдүйг цогцоолоход Хятадын төв радио телевиз бэлэн байна гэж хэллээ.

Зөвлөл нь нийгэмлэгийн хөгжлийн зөвшилцөл, хэлэлцүүлэг, хяналтын байгууллага бөгөөд харилцаа холбоо, ажлын хэрэгжилтийг хянах, нийгэмлэгийн чухал асуудлаар шийдвэр гаргахыг бодитоор хариуцна. Зөвлөлийн дэргэд мэдээллийн хамтын ажиллагаа, мультимедиа, программын болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа зэрэг мэргэжлийн 4 зөвлөлтэй байх юм.

Мөн өдөр Зөвлөлийн хурлаар зөвлөлийн дүрэм тогтоол, хамтарсан тунхаглалаа нийтэллээ. Хамтарсан тунхаглалд  зөвлөл нь хэлэлцээр зөвшилцлийг эрчимжүүлж, инноваци боломжийг хуваалцах, хамтдаа ашиг олж, хамтдаа хөгжин, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх ашиг сонирхлын хамтын цогц, нягт хамтран ажиллах хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө үргэлж хүч нэмнэ гэсэн байна.

Алжирын үндэсний телевизийн захирал Салем Рыбач тавьсан илтгэлдээ:

- Торгоны замын нийгэмлэгийн энэ саруул ирээдүйтэй хамтын ажиллагааны арга барил нь гишүүн орнуудын солилцооны үр ашигтай арга зам болж, дэлхийн хөгжил дэвшил, энх тайвныг ахиулахад хэвлэл мэдээллийн улам их үүрэг гүйцэтгэхэд тусална гэж хэлэв.

Аргентины Интергар группын ерөнхийлөгч Хосе Луис Манзано:

- Торгоны замын нийгэмлэг "Бүс ба зам” дагуу орнуудын гол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээллийг хуваалцах, хамтран ажиллах, олон нийтийн харилцаа холбооны шинэ арга замыг хайх, тэргүүний технологийг ашиглах талаар чухал үүрэг гүйцэтгэж байна гэсэн юм.

Хятадын Олон улсын телевизийн ерөнхий компаний ерөнхийлөгч Шюй Жижунь форумын үеэр Торгоны замын нийгэмлэгийн ажлын тайланг гаргасан байна. Тэрээр:

- Торгоны замын нийгэмлэг байгуулагдсанаас хойших гол амжилтыг танилцуулж, ирээдүйд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдэн хөгжих, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар гишүүдэд улам сайн үйлчилнэ гэж хэлсэн байна.

Форумын үеэр Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг ба Ази Номхон далайн радио холбооны хамтран зохион байгуулсан 2019 оны олон улсын хамтран бүтээсэн "Алтан бүс" цуврал нэвтрүүлэг-"Өнөөдрийн торгоны зам” шалгаруулалтын үр дүнг зарласан юм. "Хятадын эрдэнэсийн сан" зэрэг 4 уран бүтээл шагнал хүртэж, Ван Шяохуй, Шэнь Хайшун нар шагнал гардуулсан байна.

Форумын үеэр мөн Монгол Улсын “China Hour” хөтөлбөрийг ажиллуулах зэрэг хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах, шинэ хөтөлбөр нийтлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулав.

Мөн мэргэжлийн зөвлөлийн хурал, зөвлөхүүдийн семинарыг зохион байгууллаа. Дэлхийн улс орнуудын төлөөлөгч, мэргэжлийн судлаач, Хятадын төв радио телевизийн албаны хүмүүс "Бүс ба зам” санаачилгын хүрээнд энэхүү индрийг ашиглаж, программ мэдээлэл солилцох, шинэ мэдээллийн хэрэгслийг ашиглах, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар улам их үр ашиг гаргах тухай санал бодлоо гүнзгий солилцлоо.

Торгоны замаар холбоос болж, мультимедиаг бүрэн ашиглах олон улсын кино телевиз, хэвлэл мэдээллийн анхны холбоо болсон Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийг Хятадын төв радио телевизийн дэргэдэх Хятадын Олон улсын телевизийн ерөнхий компани санаачлан байгуулсан юм.

Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг 2016 онд албан ёсоор байгуулагдсанаас хойш дээд хэмжээний тус форумыг 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулж, хэвлэл мэдээллийн салбарт дээд хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий форум болж байна. Одоо 58 улс орон, бүс нутгийн 130 байгууллага тус нийгэмлэгт нэгдэн орж, “Бүс ба зам" дагуух олон улс орон, бүс нутгийг хамарсны зэрэгцээ “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт, олон ургальч соёлын солилцоог эрчимжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлэх чухал индэр болоод байна.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:2146
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой