Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Соёл урлагийн солонгон гүүр анд нөхөрлөлийн алтан уянга

Гурав дахь удаагийн Хятад, Монголын экспоны соёлын солилцооны үйл ажиллагаа солонго татууллаа

    Хоёр жилд нэг удаа болдог Хятад, Монголын экспо нь налгар намраар наргиан нэмж, болзоо ёсоор хүн ардтайгаа золгов. Хятад, Монголын олон улсын соёлын солилцооны нэг долоо хоногийн үйл ажиллагааны нээлтийн ёслолын үдэшлэг, гурав дахь удаагийн Хятад улс · Олон улсын монгол бүжгийн тоглолт, “Торгон зам буюу Юаны хөх цэцэгт шаазан” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зүүн хойд Азийн улсуудын тосон будгийн зургийн үзэсгэлэн, “Бүс ба зам” дагуух улсуудын анхдугаар удаагийн амтат хүнсний наадам зэрэг соёл урлагийн үйл ажиллагаа дараалан явагдаж, соёл урлагийн солонгон гүүрийг татуулж анд нөхөрлөлийн алтан уянгыг хөглөлөө.

        Уянга дуугаар солонгорсон тайзны урлаг

09-р сарын 05-ны орой Хятад, Монголын олон улсын соёлын солилцооны нэг долоо хоногийн үйл ажиллагааны нээлтийн ёслолын үдэшлэг Улаанцав хотын спортын ордонд болсон байна. “Тал нутгийн торгон зам · Улаанцав”- гэсэн дуу бүжгийн уянгат эгшгээр үдэшлэг эхэлж, “Мэлрэг цэцэг”, “Найман шаргын магтаал”, “Нүүдэлчний намар” зэрэг найрал дуу болон “Өлзий бэлгэд солонго”, “Малчин залуу”, “Яруу хээнцэр” зэрэг цоглог сайхан бүжиг нь үзэгчдийн харааг мялааж сэтгэлийг баясгасан байна.

Үдэшлэгийг хариуцсан ажилтан:

  - Монгол Улс ба Оросын удирдлагуудын гүйцэд сайн зохион байгуулалтаар  7 хоногийн нийт тоглолтод Оросын 3 тоглолт, Монгол Улсын 4 тоглолтыг багтаасан байна. Эдгээр тоглолт нь эрт одоо үеийг уялдуулж, уламжлал ба шинэ урсгалын солилцоог харуулсан утга агуулга төгөлдөр сайхан болсон юм. Монгол Улсын уран бүтээлчдийн тоглосон “Том ёслол” дуу бүжгийн уянгат эгшиг нь үдэшлэгийг оргилд хүргэж, Хятад, Монгол, Оросын тоглогчид уянга дуу уран бүжгээрээ өнө удаан нөхөрлөлийн төлөө сайн сайхны ерөөл дэвшүүллээ гэж ярьсан юм.

Монгол бүжгийн гайхамшгийг үзүүлсэн III удаагийн Хятад улс · Олон улсын монгол бүжгийн тоглолт Хөххотод гурван орой дараалан явагдаж түмний харааг баясгасан байна.

Хятад улс · Олон улсын монгол бүжгийн тоглолтыг 2015 оноос эхлэн зохион байгуулж, олон улсын монгол бүжгийн тоглолтын тавцанг ашиглан монгол бүжгийн шинэ бүтээлийг урамшуулан зоригжуулах, монгол бүжгийн урлагийг хөгжүүлэн бадруулах, “Бүс ба зам”-ын соёлын солилцоог ахиулахыг зорив. Тус удаагийн тоглолтод Бээжин, Шанхай, Жэ Жян, Жян Су, Сы Чуань, Шиньжян, Хөхнуур зэрэг муж орон болон Өвөр Монголын 12 аймаг, хот буюу Монгол Улс, Оросын холбооны БНБУ, Оросын холбооны БНХУ зэрэг улсын дотоод, гадаадын 200 бүтээл бүртгүүлж, анхны шигшээгээр 60 бүтээлийг үлдээж, бүтээлийн тоо, чанарыг баталсан байна.

- Тус удаагийн тоглолтын агуулга өргөн дэлгэр, хэлбэр баялаг байж, Хятад, Монгол, Орос гурван улсын уран бүтээлчдийг урьж хянуулснаар ард иргэд дэлхийн монгол бүжгийн содон гайхамшгийг сонирхох завшаантай болсон гэж ӨМӨЗО-ы соёл жуулчлалын тэнхимийн дарга Хэ Жылян ярьлаа.

Басхүү 09-р сарын 10-ны орой Өвөр Монголын Улаан театрт Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас тоглосон “Учиртай гурван толгой” дуурь нь олны хүсэл хүлээлт, алга ташилтаар үзэгчтэй золгосон байна. Монгол Улсын тайзны урлагийн сонгодог бүтээл болсон энэ жүжиг нь Монгол Улсын уран бүтээлчдийн гоц сайхан тоглох мэргэжил болон жүжиг найруулан төвшнийг гүйцэд харуулсан байна.

     Үлгэр түүх хүүрнэсэн хөх цэцэгт шаазан

09-р сарын 07-ны үдээс өмнө Хөххотод “Торгон зам буюу Юаны хөх цэцэгт шаазан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, Оросын соёлын яам, Японы эртний шаазан соёлын нийгэмлэг, Солонгосын Гуанжү музей, Хятад улсын эртний шаазангийн нийгэмлэг, Хааны ордны музейн хүрээлэн, Нийслэлийн музей, Бээжингийн их сургууль, Нанжингийн их сургууль, Гирин мужийн их сургууль зэрэг улс орон байгууллага нэгжээс 40 гаруй эрдэмтэн мэргэжилтэн оролцож, Юуаны хөх цэцэгт шаазангийн Хятад улсын шаазангийн түүхэн дэх байр суурь, эртний торгон замын соёлын солилцоог өнөөдрийн “Бүс ба зам”-ын стратеги бодлого дахь чухал соёлын өртөг зэрэг талаар судлан ярилцлаа.

Соёл иргэншлийг дэлгэсэн тосон будгийн зураг

09-р сарын 06-наас 11-ний өдрийг хүртэл Өвөр Монголын уран зургийн ордонд явагдсан зүүн хойд Азийн улсуудын тосон будгийн зургийн үзэсгэлэнд Хятад, Монгол, Орос, Япон, Солонгос, Хойд Солонгос зэрэг 6 улсын 79 зураачдын 300 гаруй бүтээлийг дэлгэж, зүүн хойд Азийн улсуудын байгалийн өнгө үзэмж, үндэстний онцлог, түүх соёл зэргийг харуулсан байна.

Үзэсгэлэн зүүн хойд Азийн улсуудын соёл урлагийн солилцоог сайжруулан зүүн хойд Азийн улсуудын соёл иргэншлийн солилцооны чухал нэвтрэх замыг байгуулахыг зорьсон байна .“Зүүн хойд Азийн улсуудын ард иргэдийн хоорондох эе нөхөрсөг харилцаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ бусад улсын тосон будгийн зургийг гүнзгий ойлгож, соёл урлагийн солилцоог сайжруулахад хүчээ өргөнө” гэж Японы зураач ярьж байлаа.

Өвөр Монголын тал нутгийн тосон будгийн зургийн хүрээлэнгийн дарга:

- Бид тал нутгийн тосон будгийн зураг болон Өвөр Монголын соёл урлагаа гадагш таниулах нь чухал юм. Тус удаагийн үзэсгэлэн маш сайн аз тохиол болсон гэж ярив.

      Алсын зайг ойртуулсан амтат хүнс

Түмэн газрын цайн зам нь Хятад, Монгол, Оросын “Эрин зууны лугшуун судал”, “Бүс ба зам”-ын стратеги бодлогын чухал бүрэлдүүн хэсэг болно.

09-р сарын 06-наас 10-ны өдрийг хүртэл Хөххот дахь Өвөр Монголын олон улсын үзэсгэлэнгийн төвд “Бүс ба зам” дагуух улсуудын анхдугаар удаагийн амтат хүнсний наадам болсон байна. “Өвөр Монголын үнэр амт” зохион байгуулах газрынхан Монгол Улс болон Оросын тогоочийг наадмын талбайд урьж, амтат идээний наадмаар дамжин түмэн газрын цайны замын Өвөр Монголын хэсэг дэх идээний соёлыг өргөнөөр сурталчилж, цайны зам дагуух орны амтат хүнс буюу Орос, Монголын онцлогт хүнсний солилцоог сайжруулахыг зорьсон байна.

Зохиогч:Үрцайх Нарантуяа
Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:mgyxw
Мэдээ үзсэн:1096
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой