Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Эрүүл амьдрал бэлэглэгч эмч нарын аян үргэлжилсээр

Эрүүл амьдрал бэлэглэгч эмч нарын аян үргэлжилсээр

        Эрүүл биед саруул ухаан оршино. Хүн зөвхөн эрүүл чийрэг биетэй байгаад зогсохгүй, улс орны нийгэм, эдийн засаг, эрүүл саруул, сайн сайхан байдлын тод илэрхийлэл, нийгмийн чухам үнэт баялаг билээ. Эмч хүний хүлээсэн тангараг, хийх ажилд хил хязгаар, үндэстэн ястны ялгаа гэж байдаггүйгээс “Эмч хүн жаргалын дээд элч” хэмээн хүндлэгддэг.

09 дүгээр сарын 03-ны өглөөнөөс эхлээд Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэгт хөл хөдөлгөөн эрс ихсэж, коридор дүүрэн хүмүүс оочирлоно. “Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Монгол Уламжлалт анагаахын эмч нар үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийж байгаа” гэж зарим хүмүүс өөр хоорондоо ярьцгаана. Тухайлбал, Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн 9 монгол эмчийн бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг тус дүүргийн эмнэлэгт ажиллаж байгаа нь энэ юм.

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмчилгээний баг 2012 оноос эхлэн Монгол Улсад хүрэлцэн ирж албан ёсоор үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийж байна. Энэ жил Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал үйл ажиллагааны нэгэн томоохон арга хэмжээний хувиар 18 дахь удаа ажиллаж байна. Энэ хугацаанд Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмчилгээний багийнхан Монгол Улсын ихэнх аймаг хотуудад очиж, үзлэг эмчилгээ илүү шаардлагатай хөдөө орон нутгийн иргэдэд ойр байж, 40 мянга гаруй өвчтөнийг үзлэг эмчилгээнд хамруулан, нэг сая гаруй юаний эм танг үнэ төлбөргүй өгсөн.

- Энэ удаа манай эмчилгээний баг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэг, Баянгол дүүргийн Ахмад настны эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт гурван өдрийн үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийхийн зэрэгцээ эрүүл мэндийн сурталчилгаа, сургалт, уламжлалт эмчилгээ үйлчилгээг Монголын ард түмэнд хүргэх болно. Гурван өдөрт 700 гаруй үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд 50 мянган юаний танг үнэ төлбөргүйгээр өгнө гэж Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Захиргааны газрын дарга Хурц танилцуулсан юм.

 Мөн Боржигин уламжлалт бариа засал, таван засал, тархи, зүрхний цусан судас зэрэг долоон тасгийн нэрт эмч нараас бүрдсэн баг хамт олон хэдхэн хоногт ч гэсэн илүү олон хүмүүст эрүүл амьдрал бэлэглэхээр зав чөлөөгүй ажиллаж, өвчний нарийн байдлыг нэг нэгээр тэмдэглэн авч, эм тан өгөхийн зэрэгцээ зөвлөгөө өгнө. Энэ жил 58 настай, үе мөчөөр нь байнга өвддөг н.Бямбасүрэн гуай эмчээс:

- Таны өвдөлт тулай, хэрэх өвчний төрөлд багтана. Халуун рашаан засал хийвэл сайн. Өвөр Монголд очиж эмчлүүлэх боломжгүй бол эндээ Шавар засал эмчилгээ ч хийлгэж болно гэж зөвлөж байлаа. Боржигин уламжлалт бариа заслын тасгийн Бао.Цэцэн эмч шууны яс нь хугарсан н.Бямбадоржийн гарыг архиар үлээн илж нухлан, татаж бооно.

- Яс нь хугараад 45 хоносон. Хуруу хэр зайтай зөрж эдгэсэн байна. Сая ирэхэд хуруу нь хөдөлж чадахгүй байсан. Бариа хийсний дараа одоо л хуруу хөдлөх болж байна. Энэ л уламжлалт бариа заслын маань гайхамшиг шүү дээ гэж Бао.Цэцэн эмч хэлнэ.

       Энэ жил 75 нас хүрч буй Р.Батаа гуай охиноосоо “Өвөр Монголоос эмч нар ирнэ” гэсэн сураг дуулаад Дундговь аймгаас зорьж ирсэн байна. Жигмэд эмчээс Батаа гуайн судсыг барьж, хөлийн үе мөчний үрэвслээс болж бүх бие тань өвдөж байна гэсэн онош хэлж, хэд хоногийн эм өгч буйтай нь тааралдахад:

- Ашгүй дээ, их л сайхан оношлон, зааварчилгаа зөвлөгөөгөө өглөө. Миний сэтгэл маш их өндөр байна гэж Батаа гуай хэлсэн юм.

Олон мянган жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухаан бол  Mонголчуудын өвөг дээдсээс уламжлан хөгжиж ирсэн Mонголчуудын түгээмэл хэрэглэдэг анагаах ухаан, мөн дэлхийн уламжлалт анагаах ухааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү анагаах нь Монголчуудын ахуй амьдралын явцад асар их хувь нэмрээ оруулсан. Үндэстний анагаах болсны хувьд Монгол анагаах нь өөрийн онол, эмчилгээний зарчмыг бүрдүүлж, олон мянган жилийн турш үр өгөөжөө өгсөөр ирсэн.

2012 онд Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол, Орос, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөрш орнуудаар эрдэм шинжилгээний солилцоо, харилцан эмч мэргэжилтэн томилох үйл ажиллагаа өрнүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын өвчтөнүүдийн зорин ирж эмчлүүлэх эмнэлгийн нэг болсон. Улмаар жил бүр мэргэжлийн эмч нар ээлжлэн Монгол Улсад хүрч тухай газрын иргэдэд эмчилгээ үзлэг хийж байна. Сүүлийн жилүүдэд мөн хоёр орны холбогдох олон төрлийн харилцаа, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Өвөр Монголын Монгол уламжлалт анагаахын эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, эмнэлэг, монгол эм эмнэлгийн аж ахуйн нэгж болон Монгол Улсын холбогдох байгууллага нэгжүүд хооронд хамтын ажиллагаа тогтоон, Монгол Улсад маш олон монгол анагаахын эмчийг бэлтгэх, эмч сувилагч мэргэжил дээшлүүлэхэд үнэ төлбөргүй сургалтаар ханган ажиллаж байна.

- Манай эмнэлэг Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлэгтэй олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд бидний зорилго бол Өвөр Монголын уламжлалт анагаахыг яаж Монгол Улсад нутагшуулах тухай бодож байна. Монгол Улсад Монгол анагаах 60-аад жилийн хугацаанд хоцрогдсон байдалтай байсан. Одоо Монголд Европ, орчин үеийн, Монгол анагаах ухааны эмч нар байгаа. Харин эдгээрийг харилцан уялдуулбал анагаахын нэн гайхалтай эмчилгээ оношилгоог бий болгох болно. Манай эмч нар Өвөр Монголд очиж хэдэн сараар байнга суралцдаг. Өнөөдөр ч гэсэн манай эмнэлгийн эмч нар Өвөр Монгол эмч нартай хамт үзлэг эмчилгээ хийн, эмийн жор бичиж байна. Эмчилгээний дараа манай эмч нар юу сурсныг нь шалгаж үзнэ. Өвчтөн хэд хоногийн эм уугаад эдгэхгүй бол бид нараар үргэлжлэн эмчлүүлэх учраас үйлчлэх ёстой гэж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал Б.Даш-Яндаг хэлсэн юм.

 Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимжихийг дагаад, Монгол уламжлалт анагаахын салбарын солилцоо, хамтын ажиллагаа илүү хурдтай хөгжиж байна.

 

Зохиогч: Бэлтгэсэн: М.БАНДИ, С.УРЬХАН, НАВЧ
Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:832
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой