Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Alibaba” компаний тэргүүн Жек Ма ажлаа өглөө

Өнгөрсөн мягмар гарагт “Alibaba” компаний тэргүүн Жек Ма гүйцэтгэх захирлын ажлаа Даниел Жанд шилжүүлэв.

        Англи хэлний багш мэргэжилтэй Жек Магийн 1999 онд байгуулсан “Alibaba” нь дэлхийн цахим худалдааны хамгийн том компаниудын нэг болсон юм. Жек Ма өөрийн гаргасан амжилтаараа Хятадын бизнес эрхлэгчдийн дундаас дэлхийд танигдсан алдартан болсон билээ. Өнгөрсөн хугацаанд “Alibaba” компаний үнэлгээ 480 тэрбум ам.долларт хүрч, Жек Ма Хятадын хамгийн чинээлэг иргэн болсон байна. Хятадын Ханжоу хотын зүүн хэсэгт амьдардаг ядуу гэр бүлд төрсөн Жек Ма карьерээ багшийн ажлаар эхлүүлжээ. 33 настайдаа анхны компьютерээ худалдан авж, интернэтээр “Шар айраг” хэмээн хайхад Хятадын нэг ч шар айраг гарч ирээгүйд ихэд гайхсан гэдэг. Компьютерийн ухааны мэдлэг дутмаг хэдий ч “Alibaba” компанийг үүсгэн байгуулж, цахим худалдааны бизнестээ хөрөнгө оруулахыг найз нараасаа гуйж байв. Явсаар компаниа олон улсад манлайлагч болгон, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахад хамгийн их хөрөнгө босгосон компани болгосон билээ. "38.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жек Ма дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад эхний аравт бичигдэж байна" гэж “Forbes” сэтгүүл мэдээлсэн юм. Жек Ма өнгөрсөн онд “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа буяны үйл ажиллагаа болон боловсролд голчлон анхаарах хүсэлтэйгээ илэрхийлсэн билээ. Албан тушаалаасаа огцрох нь төгсгөл биш харин шинэ үеийн эхлэл хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Жек Ма нь “Alibaba” компаний Захирлуудын зөвлөлийн гишүүн хэвээр байх бөгөөд компаний удирдлагыг үргэлжлүүлэн хянах юм байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CCTV
Мэдээ үзсэн:1185
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой