“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад улсын үзэсгэлэн: Монгол анагаах ухааны орчин үе, олон улсын байдлыг сайжруулна

Хятад улсын үзэсгэлэн: Монгол анагаах ухааны баримжаа, аж үйлдвэрлэлт, орчин үеийн болон олон улсын байдлыг сайжруулна.

        Энэ сарын 08-ны өдөр гурав дахь ээлжийн Хятад, Монголын үзэсгэлэнгийн агуулгын нэг болох олон улсын Хятад, Монгол анагаах ухааны салбарын хөгжлийн форум Түнляо хотод зохион байгуулагдав. Орос, Монгол, Япон зэрэг улсын зочид, улсын өнцөг булан  бүрээс үндэстний анагаах ухааны салбарын 300 гаруй байгууллага нэгжийн төлөөлөгч форумд оролцлоо.

     Форум дээр Тунляо хот Монгол, Хятад эмийн аж ахуйтай хамтын ажиллагааны 8 төсөл байгуулж, "Хятад улсын Монгол эмийн хот”-ын олон улсын байдлаа түргэсгэсэн байна. Олон улсын Хятад, Монголын анагаах ухааны салбарын хөгжлийн форум нь "Хятад, Монгол анагаах ухааны салбарын олон улсын солилцоог ахиулж, хүн төрөлхтний эрүүл мэндэд туслахуй” гол сэдвийн хүрээнд хурал форум, хөрөнгө оруулалт, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг 11 төрлийн үйл ажиллагаагаар гурван өдрийн хугацаатай зохион байгуулагдана.

Улсын Хятад анагаах ухааны менежментийн товчооны дарга Юй Вэньмин, Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тохиолоор хөгжлийн байдал, иргэдийн шаардлагын цогцоос уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааны цар хүрээ, загвар болон төслийг хандлагат чанартай сонгож, Хятад, Монгол анагаах ухааны хамтын ажиллагааны талаар нэн олон амжилт бүтээмж олохыг хүсэж байна гэсэн байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Эмчилгээ үйлчилгээний товчооны дарга Е.Буянжаргал:

- Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны хөгжлийн арга замыг үргэлжлэн идэвхтэй эрэлхийлж, Хятад улстай олон хүрээнд хамтран ажиллах солилцоогоо өргөжүүлэх болно. Хоёр улс харилцан итгэлцэх хамтын ажиллагааны суурин дээр Монгол уламжлалт анагаах ухааны хөгжил, үр ашгийг дэлхийн эрүүл хамгааллын тусламжийн үйлчилгээнд сурталчлан хэрэглэхийг хамтдаа ахиулж, хүн төрөлхтний эрүүл хамгааллын эмчилгээний салбарыг  хамгаалахад хамтдаа хичээн зүтгэхийг хүсэж байна гэж илэрхийллээ.

Тунляо "Хятад улсын Монгол анагаах ухааны хот”-ын хувьд Монгол анагаах ухааны соёлын агуулахуун гүнзгий, Монгол анагаах ухааны хөгжил дэвшлийн газар юм. Одоогийн байдлаар олон улсын Монгол анагаах ухааны хот болгон цогцлоож байна. ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын гишүүн, ХКН-ын Тунляо хотын Хорооны нарийн бичгийн дарга Ли жешиан тус удаагийн форумаар дамжин дэвшилтэт онолыг суралцахын зэрэгцээ солилцоо, хамтын ажиллаагаа гүнзгийрүүлж, Монгол анагаах ухааны баримжаа, аж үйлсвэржилт, орчин үе, олон улсын чанартай ахиц дэвшлийг хамтдаа сайжруулж, эрүүл мэнд Хятад улсыг байгуулах, хүн төрөлхтний хамтын хувь тавиланг байгуулахад шинэ хувь нэмэр оруулах болно гэсэн байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:1904
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой