“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

”Торгоны зам-Олон улсын хувцас загварын долоо хоног” шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдэв

Хятадын Урлагийн Үндэсний Сангийн ”Торгоны зам-Олон улсын хувцас загварын долоо хоног” шилдэг бүтээийн үзэсгэлэн 09 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо нээгдлээ.

       Энэ нь Монгол, Орос, Италид Хятадын уламжлалт урлагийн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн албан ёсоор эхэлснийг харуулж байна. МУ-д болж буй тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, Гуандүний Аж Үйлдвэрийн Их Сургууль, “Торгоны зам-Олон улсын хувцас загварын долоо хоног” арга хэмжээг зохион байгуулах комисс тус тус ажиллаж байна.

 Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн орлогч дарга Хасбагана, МУ-ын БСШУСЯ-ны Гадаад Харилцааны Хэлтсийн дарга Д.Гарди, Урлагийн Ажилтны Холбооны захирал, гавьяат жүжигчин Б.Тунгалаг зэрэг зочид төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцлоо.

"Торгоны зам-Олон улсын хувцас загварын долоо хоног" арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга Ван Хао нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ:

- Хятадын Урлагийн Үндэсний Сан бол олон нийтийн ашгийн төлөөний сан бөгөөд голдуу төвлөрсөн төсвөөс санхүүждэг, зохион бүтээх, сурталчилгаа танилцуулга, цуглуулга хадгалалт, боловсон хүчний бэлтгэл сургалт зэрэг 4 чиглэлээр хандив туслалцааны үйл ажиллагаа явуулдаг. Үүнд, “Торгоны зам-Олон улсын хувцас загварын долоо хоног” шилдэг бүтээлийн үзэсгэлэн бол соёл, урлаг, загвар, инновацын “цонх”, хил дамнан дэлхийд нэвтрэх урлагийн үзүүлбэрийн индэр юм. Энэ арга хэмжээний зорилго бол дэлхийн улс орнуудын ард иргэдэд Хятадын соёлыг танилцуулах, үүгээр Хятадын соёлын талаарх тэдний сонирхлыг татахыг хүсэж байна гэж тэмдэглэсэн байна.

Төслийн хариуцлагатай албаны ажилтан Юй Чяньчянь зочид төлөлөгчдөд үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг танилцууллаа. Тэрээр:

- “Торгоны зам олон улсын хувцас загварын долоо хоног” шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээр Хятадын биет бус соёлын өв, хувцасны шилдэг загвар, гар урлалын шилдэг бүтээлийг дэлхийн улс орнуудын үзэгчдэд харуулж, тэдэнд Хятадын биет бус өв, соёл урлагийн бүтээлтэй танилцах боломж бүрдүүлэх юм. Энэ арга хэмжээний анхны үзүүлбэр Улаанбаатарт, дараа нь Москва, Милан хотод тус тус болж, энэ оны 12-р сард Хятадын Гуанжөү хотноо хаалтын арга хэмжээгээ зохион байгуулна гэсэн байна.

   Хятад, Монгол хоёр орны урлагийн хамтлаг Мяо үндэстний дуу, морин хуурын хөгжим, уртын дуу зэрэг уран сайхны тоглолт, загвар өмсөгчид хувцас загварын үзүүлбэр сонирхуулсан байна. МУ-д болж буй үзэсгэлэнгийн энэ арга хэмжээ 3 хоног үргэлжилж, 16-нд өндөрлөнө.

Найруулагч:УЛААНАА
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1835
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой