“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Ши Жиньпин дарга Интернэтийн аюулгүй байдлын сурталчилгааны долоо хоногт чухал зааварчилгаа өгөв

Ши Жиньпин дарга Интернэтийн аюулгүй байдлын сурталчилгааны долоо хоногт чухал зааварчилгаа өглөө.

    Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин интернэтийн аюулгүй байдлын сурталчилгааны долоо хоног арга хэмжээнд чухал заавар өгч, интернэтийн аюулгүй байдлын сурталчилгааны долоо хоногийг сайтар зохион байгуулж, хүмүүсийн интернэтийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх нь Үндэсний интернэтийн аюулгүй байдлын ажлын чухал агуулга юм. Интернэтийн аюулгүй байдал ард түмний төлөө байх, ард түмэнд түшиглэх, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулах, ард иргэдийн интернэт дэх хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь Үндэсний интернэтийн аюулгүй байдлын ажлын чухал тал юм. Интернэтийн аюулгүй байдлын тухай боловсрол, технологи, үйлдвэрлэлийн нэгдсэн хөгжлийг баримтлан, чадварлаг боловсон хүчнийг хүмүүжүүлэх, технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн хөгжилд таатай орчин бүрдүүлж өгөх шаардлагатай юм. Хөгжлийг дэмжих болон хуулийн дагуу удирдахыг нэгтгэх, тухайлбал, хиймэл оюун ухаан, зүйлсийн сүлжээ, дараа үеийн харилцаа холбооны сүлжээ зэрэг шинэ технологи, хэрэглээг эрч хүчтэй хөгжүүлж, шинэ технологийн хэрэглээг удирдан дайчлахын тулд хууль тогтоомж, стандартыг идэвхтэй ашиглах ёстой. Бид аюулгүй, хяналтдаа байлгах, нээлттэй инновацийг нэгтгэж, нээлттэй орчинд суурилсан интернетийн аюулгүй байдлыг хангаж, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэн, өргөн олон ард иргэдийн интернетийн орон зайд хүртээмжтэй, аз жаргалтай, аюулгүй байхыг батлах хэрэгтэй гэсэн байна.

2019 оны Интернэтийн аюулгүй байдлын сурталчилгааны долоо хоногийн арга хэмжээ 16-ны өдөр Тяньжинь хотоос эхэллээ. Нээлтийн үеэр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн суртал ухуулгын хэлтсийн дарга Хуан Куньминь, дарга Ши Жиньпиний чухал зааврыг уншин дуулгав.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1856
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой