“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Ерөнхий сайд нарын уулзалт солилцооны жилийн арга хэмжээг амжилттай өндөрлүүлнэ

ОХУ-ын ерөнхий сайд Меведдевийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 09-р сарын 16-наас 18-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Хятад, Оросын ерөнхий сайд нарын 24 дэх тогтмол уулзалтад оролцоно.

     Орос ба Азийн орнуудын худалдааны байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал байгууллагын хувьд Оросын Азийн аж ахуйн нэгжүүдийн холбоо сүүлийн жилүүдэд Хятад, Оросын соёлын ойлголцлыг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааг ахиулах, Хятад, Оросын эдийн засгийн хамтын цогцыг байгуулах тал дээр идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Хоёр орны ерөнхий сайдын энэ удаагийн уулзалт Хятад, Оросын орон нутгийн хамтын ажиллагааны солилцооны жилийн арга хэмжээг амжилттай өндөрлүүлэхэд ашигтай хэмээн холбооны ерөнхийлөгч Виталий Монкевич үзэж байна.

Тэрээр Хятад улсад олон удаа айлчилж, хоёр орны хамтран зохион байгуулсан соёл, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, хууль тогтоомжийн арга хэмжээнд идэвхтэй оролцсоор ирсэн юм. Виталий Монкевич:

- Ээлжит уулзалтын үеэр бид жижиг дунд аж ахуйн нэгж ба орон нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Манай холбооны гол үүрэг бол Хятад, Оросын хамтарсан компани байгуулж, Орост хөрөнгө оруулалт татахын төлөө юм. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хандлагыг бодож, улам олон шинжлэх ухаан технологийн хамтарсан компани байгуулахыг бид хүсэж байна. Энэ онд бид олон хэлэлцээрт гарын үсэг зурсан, хоёр ерөнхий сайд нарын ээлжит уулзалтаар дамжуулж орон нутгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. "Орон нутгийн хамтын ажиллагааны солилцооны жил"-ийн арга хэмжээ өндөрлөх үеэр хэлэлцээрийн тоо нэмэгдэж, тус арга хэмжээнд шинэ амжилт нэмэрлэхийг хүсэж байна гэж хэллээ.

09-р сарын 13-наас 15-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, мөн Хятад, Оросын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэхийн тулд Москвад "Хятадын наадам"-ыг өргөн хэмжээтэй зохион байгуулжээ. Наадмын үеэр бизнесийн чуулга уулзалт, соёлын арга хэмжээ зохион байгуулж, Хятадын уламжлалт түүх соёл, Хятад Оросын хүмүүнлэг, эдийн засаг, худалдааны салбар дахь хөгжлийн ололт амжилтыг бүх талаар харууллаа. "Хятадын наадам" -ын хүрээнд болсон "Дижитал эдийн засаг-хөгжилд улсын харьяалал үгүй" бизнесийн форумын үеэр Виталий Монкевич Хятадын хэдэн арван жилийн хөгжлийн ололт амжилт, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны ирээдүйн хөгжлийн тухай үзэл бодлоо хуваалцсан юм. Тэрээр:

- Юуны түрүүнд Хятадын ард түмэнд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн мэнд хүргэе. Энэ бол мөн манай хоёр орны ард түмний чухал баяр юм. ЗХУ бол БНХАУ-ыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орон, дипломат харилцаа тогтоосны 70 жил нь Хятад, Орос хоёр орон хоорондын чухал амжилтын нэг байх ёстой. Одоо Хятад, Оросын харилцаа түүхийн хамгийн өндөр түвшинд байгаа бөгөөд цаашид харилцан ашигтай хамтдаа ашиг олох ажил хэрэгч харилцаагаа хөгжүүлэхийг миний бие хүсэж байна.

Ойрын жилүүдэд "Дорно дахинаас суралцах" нь Оросын эдийн засгийн хөгжлийн стратегийн үзэл баримтлалын нэг болоод байна. Саяхан өндөрлөсөн Дорнын эдийн засгийн V форумын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Ази, Номхон далайн бүсийг "Дэлхийн хамгийн эрчимтэй хүчтэй бүс" гэж онцолсон юм. Хятадад олон дахин айлчилж байсан Виталий Монкевич Хятадын хөгжлийг биеэрээ мэдэрсэн нэгэн билээ. Тэрээр Хятадын хөгжлийн амжилт ололтын талаар ярихдаа:

- Хятадын зам тээврийн салбарын ололт амжилт, авто зам, төмөр зам надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хятадын төмөр замын хөгжил агаарын тээвэртэй мөр зэрэгцэх хэмжээнд хүрчээ. Авто зам тээврийн мэргэжил өндөр, бүх улсыг холбож, ложистик, худалдааны салбарыг үр ашигтай хөгжүүлж чадсан байна гэж хэллээ.

Хятад, Оросын төрийн тэргүүн нар 2024 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 200 тэрбум ам долларт хүргэх зорилтын тухай саяхан дурдсан. Тэрээр үүнтэй холбогдуулан хэлэхдээ:

- Холбооны үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тус зорилтыг биелүүлэхийн тулд илүү сайн үйлчлэх болно гэсэн байна.

- Ямар ч зорилтыг биелүүлэх тийм амар биш. Шинэ зорилтыг биелүүлэхийн тулд юуны түрүүнд технологийн томоохон аж ахуйн нэгжүүд үлгэр жишээ үзүүлэх ёстой. Жишээ нь, Сибирийн байгалийн хий дамжуулах хоолой удахгүй ашиглалтад орох гэж байна. Энэ нь Хятад, Оросын худалдааны хэмжээг ихээр нэмэгдүүлнэ. Бизнес эрхлэгчдийн холбооны чухал үүрэг бол Хятад, Оросын бүс нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, хувь хүмүүст харилцах боломж бүрдүүлэх явдал юм. Энэ үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд бид холбогдох арга хэмжээ зохиож, Хятад улсыг илүү гүнзгий танилцуулах хэрэгтэй гэсэн байна.

Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1835
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой