“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Өөхийг үнэд хүргэсэн монгол залуу( нэг)

Мал маллах үйлдвэрлэл гэдэг яг үнэндээ ямар ч хаягдмалгүй гайхамшигт үйлдвэрлэл юм. Малын ашиг шим гээд дурдахад сүү, мах, ноос ноолуураас эхлээд ялгадсанд нь хүртэл дурдагдана.

        Нийгмийн хөгжлийг дагаад  манайхан зарим зүйлийг зах зээлээс худалдан авахаас бус, өөрөө гар хөдөлж хийх нь цөөн болсон. Яг ийм байдал нь таван хошуу малын зарим ашиг шимийг хаягдмалын тоонд оруулахад хүргэсэн. Түүний нэгэн жишээ нь хонины сүүл. “Зах зээлд сав саваар тос худалдаж байхад энэ өөхийг шаргааж тос болгох гэж хичнээн ч ядарснаа үл ойшоон ажиллана. Харин хонины сүүл хэр үнэ цэнтэй, ямархан шим тэжээлтэй гэдгийг судалгаагаар гэрчилснээс дараа энэ үзэлт шинжлэх ухаанаар тайлагдаж, шинэ цагийн малчид маань дахиад л сүүл хөхөж өсдөг уугуул ухаанаа дээдлэх болсон юм.


Баруун Үзэмчин хошууны малчин Насанбуян хонины сүүлний өөхийг ашигла "Ганга" брэндийн монгол саван үйлдвэрлээд хонины сүүлийн үнийг хичнээн дахинаар өсгөсөн тухай мэдээ мэдээлэл Шил нутгийн маань хүн ардыг баясган дуурссан нь ойрын хоёр жилийн үйл явдал. 2015 онд бүх улсын дөрөвдүгээр удаагийн  олон нийтийн асрамжийн төрлийн шинэ бүтээгдэхүүний уралдаанд хонины сүүлээр хийсэн органик савангаараа тэргүүлж, алтан медаль хүртэж, тал нутаг, тансаг монгол амьдралаараа гангарч зогссон нэгэн малчин залуу байсан нь Насанбуян байв. Малчин аав ээжийнхээ нөлөөгөөр  Насанбуян бага наснаасаа мах, цагаан идээнийхээ өгөөж буяныг эдэлж өссөн нэгэн. 2007 онд дунд сургуулиа дүүргэсэн Насанбуян залгаж сургууль соёлын мөр хөөсөнгүй, Бээжин хотод  мэргэжил сурахаар болжээ.Насанбуян тогоочийн мэргэжил сонгож, бүтэн зургаан жил энэ мэргэжлээрээ ажилласан байв. Тэрээр энэ мэргэжлээрээ ажил хийж олон хотыг тойрохдоо нутгийн улаан цагаан идээнээ хот газрынханд борлуулж явсан.
2012 оноос эхлээд Шилийнгол аймагт хонины сүүлийн өөхийг хаях байдал илэрснийг залуу гуай анзаарсан. 2014 оны 04-р сар бол Насанбуяны хувьд шинэ ажил үйлсийн замаа эхлүүлсэн буянтай цаг байлаа. Бээжингийн нэгэн боловсролын зөвлөх төвийнхөн түүнийг орчуулагчаар урьсан байна. Дан тойрон суралцахаар ирсэн хүмүүст орон нутгийн бүтээгдэхүүнээ танилцуулахын завсар Үзэмчин хонины сүүлийн тухай ярьж явснаа нэг л өдөр өөхийг ашиглан шинэ цагийн мэргэжлээр бүтээгдэхүүн хийхийг сэтгэжээ. Хүн өөрийнхөө хэлж ярьж байгаа үг, хийж бүтээж байгаа үйлсээсээ дараагийн алхмаа яаж алхах замыг олчихдог бол Насанбуян яг ингэж чадсан хүний нэг. Тэрээр хүмүүст нутгийн бүтээгдэхүүнээ танилцуулж ярихынхаа зэрэгцээ өөхөөр саван хийх санаа төрсөн гэнэ.

 


   Тэгээд Насанбуян саван хийх төлөвлөгөөгөө гаргав.

- Биднийг саван хийх явцад ямар ч бохирдол үүсэхгүй. Хүмүүс хэрэглэх үед устай урвалдаад 24 цагийн дотор бактераас болж задраад нүүрстөрөгчийн давхар исэл нь ус болоод хувирчихдаг болохоор байгальдаа ямар ч бохирдол болохгүй. Ямар ч химийн нэмэлт бодис хэрэглэхгүй байх тэргүүн шаардлагаа тавьсан, нөгөө талаар ганцхан би хийх биш, орон нутгийн хүмүүс өдөр тутмын амьдрал дунд өөрсдөө хийж болох талыг бодолхийлсон гэж Насанбуян ярьж байлаа. Насанбуян өөхөн саванг судалж бүтээснээс хойш маш олон эрдэмтэн судлаачид, тусгай мэргэжилтнүүдийн анхааралд хүрсэн байдаг. “Хонины сүүлээр хийсэн саван гэдэг нь хамгийн чанар сайтай уургаар хийсэн гэсэн үг. Манай энэ хүйтэн газар, өвөл хаврын тарчигт манай нутгийн хонь чинь яг тэр сүүлнийхээ ид хүчээр явж байгаа үе. Манай ахмадын ярьж буйгаар Үзэмчин хонины сүүл махнаасаа илүү шимтэй гэдэг. Орчин үеийн химийн зүйл агуулсан саван чинь нүүр гарын арьсыг түлдэг болсон.Тэгэхээр хэрэглэгчид айх болсон. Хонины сүүлний өөхөөр хийсэн саван нь харин хэрэглэгчдийн таашаалд хүрэх бөгөөд сүүлийг мундаг их үнэд хүргэсэн хэрэг юм. Би өөхөн саванг нэлээд хэдэн хүнд бэлэг болгож өгч байсан. Одоо буцаад надаас нэхэх болжээ. Тэр чинь ёстой гар шатаахгүй сайн эд байна гэж байлаа гэж Хай Шин доктор ярьж байв. Ямар ч химийн нэмэлт зүйлгүй байдгаараа хэрэглэгчдийн өндөр үнэлгээг авч чадах болсон. Өөхөн саван нь арьсыг цочроохгүй, арьсанд маш сайн тэжээл өгч гөлгөр болгодог. Нас явсан хүмүүс тус саванг хэрэглээд суларсан арьс нь тэжээгдэж чангарсан жишээ олон бий.
Насанбуян зөвхөн өөхөн саван хийснээр хонины сүүлний өөхөөр хийсэн  бүтээгдэхүүн зах зээлд өөрийн гэсэн орон зайг эзлэх болов. Одоо  Насанбуян гар угаах саван, нүүр угаах саван, гарын тос, уруулд түрхэх тос зэргийг хийж гаргасан бөгөөд хүүхдэд зориулсан савнаа зах зээлд гаргаад удаагүй байна. Тэрээр залгаад хонины өөх агуулсан нарнаас хамгаалах тос зэргийг судалж бүтээхээр байгаа нь түүний явах алсын харгуй болж байна.
Анх ганцхан саван хийж байсан бол хоёр жилийн хугацаанд Насанбуян өөхөөр гоо сайхны бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Үүнээсээ залгаад хонины бусад ашиг шимээр юу нэгийг хийж болох тухай орон зайг Насанбуян бусад хүмүүст  хүлээлгэж өгсөн байж ч болно.
Өөхөн саванг судлан бүтээснийхээ дараа тэрээр 2015 онд бүх улсын нийтийн асрамжийн төрлийн бүтээгдэхүүний уралдаанд тэргүүлж, 2016 онд  торгон замын шинэ хүчин тэмцээнд шилдэг байранд шалгарав. 2017 оны 08-р сараас Насанбуян бусдын танилцуулгаар сар бүр Япон хэрэглэгчийн 100 ширхэг савангийн захиалга авдаг болов. Мөн жил бүрийн 11-р сард тэрээр Япон улсын хэдэн том мал аж ахуйн талбай, гоо сайхны бүтээгдэхүүний компаниар арван өдөр туршлага судлахдаа өөрөө 200 ширхэг савангаа авч яваад Япончуудад бэлэг барихын хамт бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Тэрээр харьж ирээд нэг их удалгүй Япон зочны 200 ширхэг савангийн захиалга авсан байна. Энэ бол өөхөн саван Япончуудад таалагдасны гэрч. Өөхөн саван дэлхийн зах  зээлд хүч сорих болсон эхлэл.
Хонины сүүлний өөхөөр саван хийхийн сайн тал нь органик, цэвэр ариун, хүмүүсийн дотроосоо нөхөгдөж чаддаггүй уургийг гаднаас нь нөхөж болдог давуу талтай. Үзэмчний бүдүүн сүүлт хонь бол үеийн үе Үзэмчин нутагт малласаар ирсэн хонь юм. 50 килограмм хүндтэй Үзэмчин хонины сүүл нь 5 килограмм төлөвтэй байдаг. Насанбуян 2017 онд өөхөн савангийн үйлдвэр байгуулж, туршилтын тасаг, үйлдвэрлэх тасаг, саван цутгах тасаг, саван хэрчих тасаг, саван боодоллох тасаг, саван хадгалах тасаг гэж хуваасан байна. Ингээд өөх шаргаах, найруулах, царцаах, зүсэх, боодоллож хайрцаглах бүх явцаа энэ хэдэн тасагдаа явагдуулдаг болжээ. Өөхийг үнэд хүргэж малчин түмэндээ ашиг орлого нэмэгдүүлж яваа Насанбуян шиг бүтээлч залуучууд олон гарна гэдэгт итгэж байна.

Зохиогч: Сараанаа
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Шилийингол өдрийн сонин
Мэдээ үзсэн:4476
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой