“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Өвөр Монголын Хянган аймаг ”Бүс ба зам” ба Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгуулалтад идэвхтэй оролцож буй

Өвөр Монголын Хянган аймаг ”Бүс ба зам” ба Хятад Монгол Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна.

   Жан Эньхүй, Шя Юньхай нээлт уулзалт музейгаар тойрох зэрэг цуврал үлй ажиллагаанд оролцож Хянган аймгийн дотоодын 20 аж ахуйн нэгж үзэсгэлэн хөрөнгө оруулалтын танилцуулга ба аж ахуй худалдааны хэлэлцээр зэрэг ажиллагаанд оролцсон байна.

БНХАУ-ын Худалдааны явдлын товчоо, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар ба Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран зохион байгуулсан гурав дахь удаагийн Хятад улс-Монгол Улсын экспо, зүүн хойд Азийн орон бүсийн хамтын ажиллагааны дээд түвшний форум 09 сарын 06-ны өдөр Улаанцав хотод эхэлсэн юм.

 ХКН-ын Өвөр Монголын Хянган аймгийн хорооны нарийн бичгийн дарга Жан Эньхүй, ХКН-ын Хянган аймгийн хорооны гишүүн, Хянган аймгийн орлогч дарга Шя Юньхай нээлт, уулзалт, музейтэй танилцан сонирхох зэрэг үйл ажиллагаанд оролцсон байна.

Гурав дахь удаагийн Хятад улс - Монгол Улсын экспог 09-р сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл Улаанцав хот, Хөххотод зохион байгуулж, "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулан, Зүүн Хойд Азийн орон бүсийн хамтын ажиллагааг ахиулах"-аар гол сэдэв болгов. Зорилт нь "Бүс ба зам"-ын төсвийн доор олон улсын хамтын ажиллагааг өрнүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгуулалтыг түргэсгэж, Хятад, Монгол хоёр улс ба дэлхийн улс орнуудын арилжаа худалдааны хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёлын солилцоо өрнүүлэхийг дэмжих болно. Тус удаагийн экспо улсын дотоод, гадаадын зочин ба үзүүлэнд оролцсон худалдаачин бизнес эрхлэгчид зэрэг нийт 6000 хүнийг урьсан байна. Түүнчлэн шинжлэх ухаан мэргэжил, аж ахуй, худалдаа арилжаа, газар тариалан, эм эмнэлэг, соёл боловсрол, хонины ноолуур зэрэг цар хүрээнд форум тохируулж, арилжааны танилцуулга хөрөнгө оруулалт зэрэг 4 томоохон хэмжээний 21 төрлийн гол сэдэвт үйл ажиллагаа өрнүүлсэн байна.

Тус удаагийн Хятад, Монголын экспоны үеэр Хянган аймгийн 6 хошуу Ши Ан хотын 20 аж ахуйн нэгж Өвөр Монголын тариалангийн бүтээгдэхүүн, малын ашиг шимийг дэлгэн үзүүлэх үйл ажиллагаанд оролцжээ. Үзэсгэлэнгийн үеэр Хянган аймгийн тутарга, хянган аймгийн элдэв зүйлийн аму будаа элдэв буурцаг зэрэг бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн таашаалд хүрч, худалдан авагчид, үйлчлүүлэгчид маш олон байв. Мөн Өвөр Монголын Кэ Чинь Ван жя хүнсний хязгаарлагдмал компани, Өвөр Монголын Эр Лүнтүнь органик тариалангийн хязгаарлагдмал хариуцлагатай компани зэрэг аж ахуйн нэгжүүд Монгол Улс, Хонконг, Макао, Өвөр Монголын аж ахуй худалдааны хамтын ажиллагааны танилцуулгын хуралд оролцохын хамт хуралд оролцсон гадаадын бисзнес эрхлэгчидтэй гэрээ хэлэлцээр тогтсон байна.

Сүүлийн жилүүдэд Хянган аймаг “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгуулалтыг хүчтэй дэмжиж, умардад нээлт хийх ахицыг тасралтгүй гүнзгийрүүлэн бодитой болгов. Онцгойлон сүүлийн хэдэн жилээс Хянган аймаг Монгол Улстай солилцоо харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр газрын аж ахуй арилжаа солилцооны хамтын ажиллагааг тасралтгүй бодитой хэрэгжүүлж, соёл сурган хүмүүжлийн солилцоо өдөр ирэх тусам олширч, зам харилцаа суурь төхөөрөмж, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа зэрэг олон цар хүрээнд хамтран ажиллаж, бүгд бодит чанартай үр ашиг олсон байна. Хянган аймаг нийт 300 аж ахуйн нэгжлийг зохион байгуулж Монгол Улсад хүрч Аж ахуй арилжааны хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагаа өрнүүлж, 30 гаруй аж ахуйн нэгж Монгол Улсад хөрөнгө оруулан бизнес эрхлэв. Хянган аймаг Монгол Улсын 5 сургуультай сургууль эрхлэх гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, тусгай байгуулалт, бодитой дадлага хийх, шинжлэх ухаан мэргэжлийн судалгаа зэрэг хүрээнд хамтран ажиллахаар болов. Өдгөө хоёр тал гадаадад суралцах сурагчдыг давхардсан тоогоор харилцан 200 хүн томилохын зэрэгцээ цаашдын 5 жилд жил бүр харилцан давхардсан тоогоор 80 - 100 иргэд томилох болно.

Гурав дахь удаагийн Хятад улс-Монгол Улсын үзэсгэлэн яармагийг эрхлэн зохион байгуулсан нь Хятад, Монгол хоёр улсын 70 жилийн ойг тэмдэглэх нэгэн чухал арга хэмжээ юм. 2015 онд анхдагч удаагийн Хятад улс - Монгол Улсын экспог амжилттай эрхлэн зохион байгуулснаас хойш улмаас улам анхаарал татах нь олон болж, үр бүтээл нь улмаас улам бодитой болж байна. Одоо Хятад, Монгол хоёр улс, Зүүн Хойд Азийн улс орнуудын аж ахуй, арилжаа худалдааны харилцааны ид чухал тавцан болж байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:1310
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой