“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Ли Кэчян Хятад, Оросын Ерөнхий сайд нарын XXIV тогтмол уулзалтыг зохион байгуулна

Ерөнхий сайд Ли Кэчян Хятад, Оросын Ерөнхий сайд нарын XXIV тогтмол уулзалтыг зохион байгуулна

    Синьхуа агентлагийн Санкт-Петербургийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Лү Жиньбө, Люй Чуанжүн/ ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн урилгаар тус улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар энэ сарын 16-ны үдээс хойш тусгай онгоцоор Санкт-Петербург хотын “Пулково” нисэх онгоцны буудалд газардаж, ОХУ дахь албан ёсны айлчлалаа эхлүүллээ.

ОХУ-ын тал нисэх онгоцны буудалд Ерөнхий сайд Ли Кэчянг ёслол төгөлдөр угтан авав. Энэ үеэр хоёр орны төрийн дуулал эгшиглэж, Ли Кэчян болон ОХУ-ын Засгийн газрын албан тушаалтны хамт хүндэт харуулын өмнүүр алхав. Хятад, Оросын Ерөнхий сайд нарын XXIV тогтмол уулзалтад оролцохоор түрүүлж ирсэн Төрийн зөвлөлийн орлогч дарга Сүнь Чүньлань, Хү Чүньхуа, БНХАУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Ханьхүй нар угтах ёслолд байлцав.

Тэрээр: - Энэ онд БНХАУ, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Саяхан Ши Жиньпин дарга ОХУ-д амжилттай айлчилж, хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноор хоёр орны харилцаа шинэ шатанд гарсан юм. Энэ удаагийн Хятад, Оросын Ерөнхий сайд нарын уулзалт нь хоёр орны бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагаанд шинэ үр дүн авчирч, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн агуулгыг улам баяжуулан, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгнө гэдэгт итгэл дүүрэн байна.

Өнөөгийн олон улсын нөхцөл байдал хүнд хэцүү, гүнзгий өөрчлөлт гарч, дэлхийн эдийн засагт дарамт шахалт үзүүлж байгаа нөхцөлд Хятад улс Орос улстай хамтран олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтдаа хамгаалан, дэлхийн засаглалыг сайжруулах, дэлхийн эдийн засгийг нээлттэй болгох, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангаж ажиллахад бэлэн байна гэж хэллээ.

Айлчлалын үеэр  Ли Кэчян, Д.Медведевийн хамт Ерөнхий сайд нарын тогтмол уулзалтыг зохион байгуулахаас гадна хамтарсан албан мэдэгдэлд гарын үсэг зурж, хоёр орны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцан, сэтгүүлчидтэй уулзах юм. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхана.

Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Ли Кэчяний гэргий Чэн Хун болон Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И зэрэг албаны хүмүүс багтсан байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:2262
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой