“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Нутгийн хишигт түшиглэсэн их үйлсийн эзэд

Нутгийн хишигт түшиглэсэн их үйлсийн эзэд

   “Нийт олноороо ажил эрхэлж, нийгэм даяараа шинийг бүтээх”-ийг шинэ эрин үе уриалан даллаж байна. Шинэ, ширүүн өрсөлдөөн биднийг улам явцуу зай уруу шахан хумьсаар боловч шинийг бүтээж, содон бүхнийг эрэлхийлэгчдийн зориг зүрхийг улам хурцалж, хариуд нь өег тансаг үр бүтээлийг тэдэнд олгосоор …

      Саяхан Шилийнгол аймгийн орон нутагтаа ажил үйлс шинээр эрхэлсэн төслийг танилцуулах, сонгон шалгаруулах анхдугаар хурал Долоннуур шяньд болж, нийт аймгуудын 13 хошуу, шянь, хот дүүргээс хүрэлцэн ирсэн 99 аж ахуйн нэгж, хоршоо, хувийн хэвшлийн аж ахуй эрхлэгчид өөрсдийн бүтээсэн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн ба сонгон шалгаруулалтад оролцсон байна.

Тус удаагийн танилцуулгын хурал болон сонгон шалгаруулалт нь “Орон нутгийн эх сурвалждаа түшиглэсэн”, “Зах зээлийн хөгжлийн орон зай их”, “Тухайн нутгийнхаа ажил олголтод хувь нэмэр үзүүлсэн” зэрэг гурван шалгуураар үнэлэв. Шилийнгол аймгийн тухайлсан ажил төрлөөс сонгож авсан долоон тусгай мэргэжилтэн хянагчаар ажиллаж тухайн талбарт оноо өгөхийг жигээгийн оноо өгөлттэй уялдуулан хийснээр сонгон шалгаруулалтыг эрх тэгш байлгаж чадсан байна. Нийгэм, олон нийтэд сурталчлахын нөлөө тусгалыг ч өргөжүүлж чадсан байна. Энэ тухай тус сонгон шалгаруулалтад хянагчийн багийн даргаар оролцсон улсын зэрэглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг удирдагч багш, Шилийнгол аймгийн Ажил олголтын товчооны дарга Энхбүрэн:

- Тус удаагийн үйл ажиллагаа нь бүх аймгийг хамруулж, голдуу тухайн газар орны эх баялаг, ур чадвар, өв уламжлалыг уудлан хөгжүүлсэн аж ахуй болон хувь хүний шинийг санаачилж, үйл ажиллагаа эрхэлсэн төслийг оролцуулсан нь нэг талаар тэднийг урамшуулан зоригжуулахын хамт аймаг даяар үйл ажиллагаа эрхэлж, шинийг бүтээх сайн сайхан уур амьсгалыг бий болголоо гэж сурвалжлагчид хандан ярьлаа.

     Тэгвэл Авга хошууны “Боржгин мөнгөн засал”, Шулуунхөх хошууны “Байгалийн эко мал аж ахуйн талбайн жуулчлалын үйлчилгээ ба жуулчлалын таваар”, Баруун Үзэмчин хошууны “Солонго эсгий урлал”, Шилийнхотын “Гацаа тосгоны шууд нэвтрүүлэг” зэрэг орон нутагтаа үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгжийн хариуцлагатай албан тушаалтан Арвижих, Хөхтуг, Алтантуяа, Алмааз нар:

- Орон нутгийн эх баялаг бол ‘Авдарт хадгалсан алт эрднэс’. Бид үүнийгээ уудаллан гаргаж эдийн засгийн давуу тал болговол сая зах зээлд өрсөлдөх чадлаа дээшлүүлж чадна. Гар урлал, малын ашиг шим, өв соёл, уудам баян нутаг ус бол бүгд бидний далай баян нөөц баялаг юм гэж санал нэгтэй хэллээ.

 

Зохиогч:БИЛЭГБААТАР
Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1526
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой