”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хоёр улсын ирээдүйн зам дардан байна

Хоёр улсын ирээдүйн зам дардан байна.

    Хятад, Монголын III удаагийн экспоны хүрээнд Бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 06-ны өдөр Улаанцав хотод болж өнгөрсөн юм. Монгол Улс дахь Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо, ӨМӨЗО-ы хөгжил шинэчлэлийн хороо, МУ-ын Үндэсний хөгжлийн газар, “Бүс ба зам”-ын боломжийг ашиглан, хамтын ажиллагааг эрэлхийлж, хамтдаа хөгжиж, хамтдаа хожицгооё” сэдвийн доор хамтран зохион байгуулав. Чуулга уулзалт нь хэвлэлийн бага хурал, эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны томоохон төсөл танилцуулах хурал, төсөлд гарын үсэг зурах ёслол, төслүүдийн хамтын ажиллагааны уулзалт гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн юм. Хоёр тал ногоон экологи, эрчимжүүлсэн хөдөө аж ахуй,  боомтын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил зэрэг асуудлуудыг голлон танилцууллаа. Үүний зэрэгцээ Чуулга уулзалтад оролцсон олон улсын аж ахуйн нэгжүүд 53 хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын хэмжээ 41 гаруй тэрбум юаньд хүрч, хамтын ажиллагааны 63 төслийг авч хэлэлцсэн байна. МУ-ын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад 17 томоохон төслийг танилцуулж, МУ-ын 43 аж ахуйн нэгж хамтын ажиллагааны 56 төслийг танилцуулав. Үүнд голдуу хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, хүнс боловсруулах 24 төсөл, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн 4 төсөл, барилга материал  үйлдвэрлэлийн 4 төсөл, хөнгөн үйлдвэрлэлийн 9 төсөл, нийгмийн үйлчилгээний 6 төслүүд багтаж байна. Монгол Улс дахь Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны тэргүүн Ү Хаймин сэтгүүлчдэд ярилцлага өгч, Монгол Улсаас хэрэгжүүлж байгаа гадаад хөрөнгө оруулалтыг татах бодлого, Хятад, Монгол хоёр орны эдийн засаг худалдааны салбарт харилцан хөрөнгө оруулж байгаа байдал болон хоёр орны эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааны ирээдүйн нөхцөл боломжийн тухай ярьлаа.

 - Сайн байна уу, танай гүйцэтгэн зохион байгуулж байгаа өнөөдрийн арга хэмжээ үр өгөөжтэй маш сайхан болж байна. Та арга хэмжээнд оролцож байгаа байгууллагынхаа төслийн талаар танилцуулна уу?

- Хятад, Монголын 3 дахь удаагийн экспод Монгол Улс дахь Өвөр Монголын бизнесийн холбоо нь 86 гишүүн аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулан оролцож, 14 хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зуран, 34 хамтын ажиллагааны төслийг танилцуулсан байна. Одоогоор Монгол Улс дахь Өвөр Монголын бизнесийн холбооны 300 гаруй гишүүн компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, барилга, аялал жуулчлал, худалдаа зэрэг олон салбарт хөрөнгө оруулж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

- Хятад, Монголын экспо гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Та гар бие оролцож байгаа хүний хувьд сэтгэгдлээсээ хуваалцаач?

- БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн цагаас эхлэн Монгол, Хятадын дипломат харилцаа, эдийн засаг соёлын солилцооны салбарт өргөн дэлгэр хамтын ажиллагаа хийж ирсэн. Энэхүү удаагийн зохион байгуулж байгаа Хятад, Монголын 3 дахь удаагийн экспо нь Хөххот, Улаанцав, Тунляо  хотуудад зэрэг зохион байгуулагдаж цар хүрээгээ тэлсэн байна. Энэхүү ажиллагаа Монгол, Хятад хоёр улс, цаашилбал зүүн хойд Азийн бүс нутгийг хамруулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Нөгөө талаар энэ жил бол Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд явагдаж, “Бүс ба зам” санаачилга, Хятад, Монгол, Орос эдийн засгийн коридорыг байгуулах, хөрш орнуудын харилцаа, хамтын ажиллагаанд нааштай хувь нэмэр оруулж байна.

- Та олон жил Монгол Улсад бизнес эрхэлж байгаа хүний хувьд зарим талдаа хүндрэлтэй зүйл байсан байлгүй?

- Өвөр Монголоос Монгол Улсад хүрч үйл ажиллагаа явуулж байгаа компаний төлөөлөгчийн хувьд арга хэмжээнд идэвхтэй оролцох нь гарцаагүй. Мэдээж, Монгол, Хятад хоорондын улс төрийн харилцаа, эдийн засгийн солилцоо, хүмүүнлэгийн салбарын харилцааны хөгжлийн явцад бас олон төрлийн саар зүйлүүд бий. Гэвч улс орноо хөгжүүлэх, Монголын ард түмнээ жаргалтай амьдралтай байлгах нь аль ч нам бүлэг төр барьсан зайлшгүй хэрэгжүүлэх ёстой зүйл юм. Ерөнхий чиглэл зөв байгаа үед тулгарсан асуудлыг даван туулж, уян хатнаар шийдэж болдог юм. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, чөлөөт худалдааг хөгжүүлэхэд дэлхий дахинд бэрхшээл, сорилт тулгарч байгаа энэ үед Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал асуудал билээ. Бидний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газраас Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, худалдааны саад тотгорыг бууруулах, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг үр дүнтэй болгох, ард түмний соёлын солилцоог улам сайжруулахад дэмжлэг үзүүлэх нэгэн чухал тавцан болон хөгжиж байгаад талархалтай байна.

- Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тал дээр Монгол Улс Хятад улстай ямар бодлого барьж байгаа вэ?

- Монгол Улс 1990 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтыг маш идэвхтэй татах болсон. Онцгойлон уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт голдуу хөрөнгө татаж байна. Сүүлийн жилүүдэд хүнс, хөдөө аж ахуй, мах махан бүтээгдэхүүнд маш их анхаарал тавьж ажиллаж байгаа юм. Өвөр Монголын хувьд авч хэлбэл “Бүс ба зам”, Хятад, Монгол, Орос эдийн засгийн коридор, бусад гадаад хөрөнгө оруулалтын бодлого гээд мөн адилхан чөлөөтэй явж байна. Монгол Улсын шилдгийн шилдэг компани Өвөр Монгол, цаашлаад Хятад улсын зах зээлд орж ирж байгаа нь сүүлийн жилүүдэд илэрч байгаа шинэ үзэгдэл гэж хэлж болно. Жишээлбэл, Монгол Улсын Эрдэнэт хивс, Говь компаниуд Өвөр Монголд салбараа ажиллуулах болсон. Хятад улсын энэхүү том зах зээлд түшиглэн зөвхөн уул уурхай биш, олон салбарын бүтээгдэхүүн экспортлогдож, хоёр улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

- Монгол, Хятадын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааны ирээдүйг та хэрхэн харж байна?

- Ирээдүйд Монгол, Хятадын гадаад харилцаа, улс төр, эдийн засаг, соёл, иргэд хоорондын харилцаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь бид мөнхийн сайхан хөршүүд, хөрш улсууд нэг нэгэндээ тус дэм болж, хамтдаа хөгжинө гэдэг сайхан зүйл. Үүнийг бидний Монгол Улс дахь Өвөр Монголын бизнесийн холбооны гишүүн компаниудын үйл байдлаас олж харж болох юм. Хоёр улс хоорондын ирээдүйн зам саруул дардан байна. Бидний харилцаа улам өргөжиж, нөхөрлөл өнө мөнх болно гэдэгт найдаж байна. Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмрээ оруулахад бидний зүгээс идэвхтэй ажиллах болно.

Зохиогч:Ярилцсан: С.САРАНЧИМЭГ, О.МЭРГЭНБИЛЭГ
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:10602
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой