“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Ши Жиньпин дарга 70 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав

Дарга Ши Жиньпин 70 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцлаа.

     БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 09-р сарын 23-нд Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд хүрэлцэн очиж, "Аугаа түүх, асар их амжилт-БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн амжилт бүтээлийн үзэсгэлэн"-тэй танилцлаа.

Тэрээр:

- БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн турш манай нам анхны зорилтоо умартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүх улсын аливаа үндэстний ард түмнийг удирдан дагуулж, олон бэрхшээл саадыг даван туулж, түүхэнд мөрөө үлдээсэн багагүй гайхамшгийг бүтээсэн билээ. Хятадын үндэстнүүд босож зогсох, баян чинээлэг болох, хүчирхэг болох хүртэлх аугаа их дэвшил гаргасан юм. 70 жилийн турших манай улсын түүхэн амжилт, түүхэн өөрчлөлт бол зөвхөн ХКН Хятад улсыг удирдаж чадна. Хятад улсыг зөвхөн социализм аварна, зөвхөн өөрчлөлт нээлт Хятад улс, социализм, марксизмыг хөгжүүлэх боломжтой, зөвхөн Хятадын онцлогтой социализмын зам Хятадыг удирдан хөгжүүлж чадна гэдгийг харууллаа. 70 жилийн дараа бид шинэ гараагаа эхлүүллээ. Хятад улсын хөгжлийн гайхамшигт үйл явц, дэлхий ертөнцийн гайхамшигт ололт амжилт, үнэт туршлагыг сайтар сурталчилж, аливаа үндэстний ард түмэн Намын төв хороог хүрээлж нэгдэхийг урамшлуулан, Хятадын онцлогтой социализмын аугаа их ялалт байгуулж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт, Хятадын мөрөөдөл, олон түмний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд хүчин зүтгэх ёстой гэж хэллээ.

    Мөн ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга, Төрийн зөвлөлийн гишүүн, Ардын дээд прокурорын ерөнхий прокурор, БХУТЗЗ-ийн орлогч дарга, Цэргийн төв зөвлөлийн гишүүд тус үзэсгэлэнтэй танилцсан байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:6012
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой