“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Аз жаргал, амжилтаа бүтээсэн малчин хүн

Аз жаргал, амжилтаа бүтээсэн малчин хүн

      Хур бороо тэнцсэн дэлгэр зуны улиралд Үзэмчин нутаг өн тансаг сайхан харагдана.. Ийм л сайхан улирлаар сэтгүүлч миний бие Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Баяннуур багийн малчин Зоригтынхыг сурвалжилсан юм. Тэднийх Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурингаас угийн Цагааннуур сум хүрэх засмал замаас ойролцоогоор 500 метрийн орчим л зайтай суурьшиж байгаа болохоор зам тээврийн нөхцөл хамгаас сайн байна.  Ийнхүү Зоригт энэхүү сайхан тохиолоо ашиглан хувиараа цагаан идээ, хатаасан борц борлуулах хувийн хэвшлийн бизнес эрхэлж, ашиг орлого сайтай байна. Өмнө нь тэрээр голлон хонь маллаж байсан ба түүний хонь нь 1300 гаруй толгой болон өнөр өсч үржсэн ч сүүлд нь буюу 2015 оноос хойш хонины үнэ ханш буурч эхлэх үед хонио цөөрүүлж үхэр маллах замыг сонгов. Түмэн алхмын түрүү алхам хүнд гэдэгчлэн тэрээр тулгарсан бэрхшээлийг даван туулж шаргуу хөдөлмөрлөж шамдан хичээснээр түүний үхрийн сүргийн тоо толгой нь энэ онд 200-ыг давж, хонь 500, адуу 10-ад болж, нутаг усандаа баян чинээлэг өрхийн нэг болж чадсан байна. 2015 оноос эхлэн Зоригт гэргий Сарнаатайгаа хоёул санал нэгдэн, сүү сааль эдшүүлэн боловсруулж, өрөм, шар тос, шарсан чихэр хийж гадагш борлуулах анхны гараагаа эхлүүлсэн байна, Мөн өвлийн идшинд 2-3 үхэр нядлан бэлдэж хавартаа хатаасан борцоо худалдав. Эдгээр нь хөдөө мал аж ахуйн оронд хийж байгаа болохоор хүнсний аюулгүй байдлын тал дээр найдвартай. Чанар чансааны хувьд баталгаатай болохоор хүмүүс тусгай эрж хайж худалдаж авдаг байна. Тиймээс цагаан идээ, хаврын хатаасан борцоо борлуулаад жилдээ 80 мянган юаний цэвэр орлого олох болсон байна. Тэрээр нэг талаар малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ борлуулаад орлого олоход, нөгөө талаар мал аж ахуйн ашиг орлого нь ч сайжирчээ. Энэхүү хос ашгаас жилийн орлого нь 300 мянган юаньд хүрэв.  Ингэснээр 2018 онд 110 мянган юаний хөрөнгө мөнгө зарцуулан бага оврын  тээврийн -Хөдөө аж ахуйн зориулалттай машин  худалдан авсанаас хойш малаа тусгай малын худалдааны захад тээвэрлэн аваачиж борлуулдаг болов. Энэ нь гэрийнхээ гаднаас зарж худалдахыг бодвол ашиг орлого нь нилээд илүү байдаг гэнэ. Зоригт 2017 онд гэр хүрээгээ 300 мянган юань зарцуулан орчин үеийн дизайн загвараар засан чимэглэж, зочдын өргөө, унталгын болон угаалгын өрөө зэрэг олон хэлбэрээр засан чимэглэж, хөдөө ч гэсэн хотын амьдралыг эдэлж, шинэ зүйлийг санаачлан оюунаа цэнэглэж сууна. Мөн мал аж ахуйд зориулан 50 мянган юань зарцуулж шороо түлхэх шинэ машин худалдан авчээ. Энэ нь үхэр маллаж байгаа өрхөд өвлийн улиралд аргал хөлдүүс арилгахад тун их ашигтай гэж Зоригт туршлагаасаа дэлгэлээ. Эднийх мал аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалтдаа 400-аад мянган юань зарцуулан, нутаг бэлчээрээ хэсэглэн сэлгэж маллаж байна.70 мянган юаний хөрөнгө мөнгө зарцуулан гэрийн гадна болон малын бэлчээртээ том хэлбэрийн ус татах худаг суурилуулж, мал сүргийнхээ ба ундны усны асуудлыг шийдвэрлэв. 2012 онд малчин Зоригт бүх Зүүн Үзэмчин хошууны “Шинжилгээ мэргэжлийн үлгэр дууриал өрх”-өөр нэрийдэгдэж, гэргий Сарнаа нь 2018 онд эрүүл байгальлаг хүнсний туршлага солилцох үзэсгэлэнгийн адилтгал шалгаруулалтанд “Эрүүл байгальлаг хүнсний эдшүүлэн боловсруулах мэргэжлийг өвлөж, “Ажилсаг хөдөлмөрч арвилан гамнах”-ыг гэрийн сайхан суртлаа болгосон “Шилдэг эмэгтэй”-ээр өргөмжлөгдөв. 2019 оны 03-р сарын 08-нд “Дэлхийн хөдөлмөрч эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх ажиллагаанд" ажилсаг арвичаар ахуй амьдралаа чинээлэгжүүлсэн” үлгэр дууриал өрхөөр сонгогдож, сумын зархиргаас нь шагнан урамшуулсан ба мөн тус жилд нь багаас нь "Үндсэн шатны шилдэг эмэгтэйчүүдийн кадр”-аар сонгож тус тус урамшуулан шагнав. 

Малчин зоригт мал аж ахуйн байдлаа дурсан ярихдаа:

- Хонио цөөрүүлж үхэр малласан нь нутаг бэлчээрт гамтай болсон. 2016 оноос эхлэн хонио илүү зарцуулж, үхэр маллаж эхэлсэн. Энэ нь тухайн жилүүдэд хонины үнэ ханш буурч, бас хоньчин хөлслөх нь жилдээ бага бус мөнгө зарцуулдаг болохоор үхэр малласнаас хойш эдгээр зардлыг арвилж чадсан юм. Манайх 360 га талбай нутаг бэлчээртэй. Бусдын 333.33 га талбай нутгийг түрээсэлж буй. Одоогийн байдлаар мал аж ахуйн оронд өнгөрснийг бодвол сүү цагаагаа борлуулах нь өдөр ирэхүйеэ цөөрч байна. Бид хоёрын хөдөө нутагтаа цагаан идээний бизнес эрхэлж байгаа нь нэг талаар зохих ашиг орлого олж, нөгөө талаар нутаг усныхаа хүүхэд залуучуудад мал маллах амьдралдаа суурилан бизнес эрхэлж, амжилтанд хүрч болдог гэсэн сайхан үлгэр дууриал болох хүсэлтэй. Хүү Номиндалай маань одоо сургуулиа төгсөөд хөдөөнөө гарч бидэнд тус дэм болж байна. Манай охин Наран хошууныхаа Ахлах сургуульд суралцаж байна гэж хуучиллаа.

 

 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Ардын сайт
Мэдээ үзсэн:4273
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой