“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад, Монголын харилцаанд гэгээ татуулсан Зүүн Үзэмчин

Зүүн Үзэмчин хошуу

Хүн зоны сэтгэл намар шиг налайсан 08-р сарын 13-наас 19-ний өдрүүдэд Зүүн Үзэмчин хошууны ”Дөрвөн цагийн Үзэмчин” алтан намрын наадам, Монгол бөхийн тэргүүн манлай шалгаруулах барилдаан уртын дууны өлгий, Монгол бөхийн дагшин нутаг Зүүн Үзэмчин хошуунд нижгэр сайхан болж хүн ардыгаа баясгасан юм.

Наадмын үеэр мөн Хятад, Монголын тосон будгийн үзэсгэлэн, Хэнтий аймаг, Сүхбаатар аймгийн уран бүтээлчдийн урлагийн тоглолт зэрэг Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цуврал үйл ажиллагаа хэдэн өдөр үргэлжилсэн байна.

"ӨМӨЗО-ы Бүс ба зам-Гэрэлт аялал Монгол Улс дахь төсөл" Сүхбаатар аймгийн нүдний болор цайх өвчтөнд үнэ төлбөргүй хараа оруулах мэс заслын нээлт  09-р сарын 19-нд Зүүн Үзэмчин хошууны эмнэлэгт боллоо. Нээлтээс хэдхэн өдрийн өмнө Зүүн Үзэмчин хошууны Улаан загалмайн нийгэмлэг нь эмч нарын баг бүрдүүлэн, Монгол Улсын Сүхбаатар аймагт хүрч тухайн орон нутгийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран 350 гаруй нүдний болор цайсан өвчтөнд шинжилгээ хийж 09-р сарын 18-нд 38 өвчтөнг мэс засалд хамруулж, эмчилгээ амжилттай болсон байна. Энэхүү үйл ажиллагаа нь өнгөрсөн 03 дугаар сард Зүүн Үзэмчин хошууны Засгийн газрын дарга болон Монгол Улсын Сүхбаатар аймгийн Засаг дарга гарын үсэг зурсан "Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын санамж бичиг"-ийн нэгэн чухал агуулга болж байсан бол өнөөдөр ийнхүү биелээ олж хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө өгч байгаа нь бахархмаар юм. Энэ мэтчилэн Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуу нь Хятад, Монгол хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд дутагдаж болшгүй орон нутгийн давуу талын нөлөөг түгээх болов.

Зүүн Үзэмчин хошуу нь үзэмчин ястан төвлөрөн суудаг газрын нэг нь юм. Зүүн Үзэмчин хошуу анх засаг захиргааны нэгжийн хувьд 15 сумтай байсан бөгөөд 2007 оноос 5 суурин, 4 сум болгон өөрчилж, улсаас өмчилсөн ойн талбайтай юм. Газар нутгийн хэмжээ нь 47300 км² ба хошууны төвийг Улиастай гэдэг. Зүүн Үзэмчин хошуунд 70 мянга орчим иргэн амьдардаг ба хүн амын 64.5 хувийг нь монгол үндэстэн эзэлнэ.

Монгол, Хятадын хилийн шугам 4709.6 км үргэлжилдэг. Үүнээс Зүүн Үзэмчин хошуу ар талаараа Монгол Улсын Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэртэй 527.6 км зурвасаар хиллэдэг бол бусад талаараа Баруун Үзэмчин хошуу, Шилийнхот, Авга хошуу, өөртөө засах орныхоо Хянган аймаг, Тунляо, Улаанхад хоттой хаяа залгадаг. Нийт газар нутгийнх нь 95 хувийг өвст ногоон тал эзэлдэг ба малын бэлчээрээр ашигладаг байна. Тус хошуунд Монгол Уулсын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь “Бичигт” боомттой хиллэдэг олон улсын чанартай байнгын ажиллагаатай “Зүүн хатавч” боомт үйл ажиллагаа явуулдаг. “Зүүн хатавч” боомт (Монгол, Хятадын хилийн 1046 дугаар тэмдгийн орчимд байна) нь 1992 онд улирлын чанартай үйл ажиллагаа эхэлсэн ба 2008 оноос хойш байнгын горимоор ажиллаж эхэлжээ. Хилийн боомт байнгын горимоор ажиллаж эхэлснээр иргэд хоорондын харилцан зорчих, арилжаа наймаа эрхлэх, ачаа тээврийн асуудал амар хялбар болсон байна. Энэхүү боомт нь олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай.

 Аялалаар холбогдсон шинэ гараа

Сүүлийн жилүүдэд улс орон, Өөртөө Засах Орон, аймаг хотууд ар араасаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. 2013 онд Улсын Аялал жуулчлалын товчоо нь Зүүн Үзэмчин хошуунаас Монгол Улсын Сүхбаатар аймаг хүртэлх нэг өдөр, гурван өдөр, таван өдрийн аяллын шугам нээхийг зөвшөөрсөн байна. 2015 онд Төрийн зөвлөлөөс Зүүн хатавч боомтыг 61 дэх Улсын зэрэглэлийн чухал авто замын боомтуудын нэгээр тогтоосон. 2016 онд ӨМӨЗО-ы Хөгжил, шинэчлэлийн комиссоос Зүүн Үзэмчин хошууг ӨЗО-ы  зэрэглэлийн нээлттэй туршилтын чухал бүс гэж тодорхойлсон. Зүүн Үзэмчин хошуу нь дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, " Үзэсгэлэнт Өвөр Монгол • үзэсгэлэнт газар"  сэдвийн дор боомтын байршлын давуу тал, улсын "Бүс ба зам" санаачилгын дагуу зүүн хойд нутгийн хөгжлийн стратегийн боломж, улсын "Цайн зам"-ын соёлын өвийн бүрдүүлэлт болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгуулалт зэргийг бүрэн ашиглаж, хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийг хичээн ажиллаж байгаа аж.

Зүүн Үзэмчин хошуутай хөрш орших Монгол Улсын гурван аймаг нь аялал жуулчлалын нөөцөөр баялаг, зэрлэг байгалийн үзэсгэлэнт бэлчээртэй, эмийн материал болохоор үнэт нандин өвс ургамалтай, дэлхийд ховорхон зэрлэг амьтадтай. Мөн энд төрийн тахилгат "Алтан овоо" бий. 1778 метрийн өндөрт орших Шилийн богд, Хорхогийн хөндий, Чингис хааны төрсөн нутаг зэрэг эртний түүх соёлын нутгууд байдаг зэрэг онцлогоороо хил дамнасан аялал жуулчлал хийхэд  хамгийн тохиромжтой байдаг.

Зүүн Үзэмчин хошуу нь "Боомтын байнгын нээлттэй байдлыг ашиглан, боомтын аялал жуулчлалын байгууламж барих ажлыг түргэтгэх, хилийн аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлах, хил орчмын аялал жуулчлалыг Зүүн Үзэмчин хошууныхаа хамгийн сонирхолтой, хамгийн үзэсгэлэнт, шилдэг аялал жуулчлалын үйл ажиллагааны агуулга болгон хүмүүст танилцуулан, Зүүн Үзэмчин хошууны аялал жуулчлалыг иж бүрэн хөгжүүлэх" ерөнхий хөтөлбөрийн дагуу хилийн аялал жуулчлалын дэд бүтцийг тасралтгүй сайжруулж, төрийн бодлогын таатай орчныг бүрдүүлж, хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хүчин чармайж байна.

Соёл урлагаар холбогдсон ахан дүүс

Одоогоос 500 гаруй жилийн өмнө Үзэмчинчүүд Алтайн нуруунаас нүүн ирж,  уул нь өндөр, ус нь тунгалаг, өвс нь соргог энэ нутагт аж төрөн амьдрах болж, Үзэмчин нутаг нь үзэмчин соёл дэлгэрэн хөгжсөн нутаг ус болжээ. Үзэсгэлэнт хилийн соёл, эртний нүүдэлчдийн соёлыг хослуулсан нь эртний домогт экологийн нүүдэлчин соёл, уянгалаг урт аялгуу соёл, бөхийн соёл, гайхамшигт дээл хувцасны соёл нэгдэн Зүүн Үзэмчин хошууны өвөрмөц соёлыг бий болгосон байдаг.

Шинэ зуунд орсны дараа Зүүн Үзэмчин хошууны соёлын гадаад харилцаа нь иж бүрэн олон талт, олон хэлбэр загвараар хөгжиж, Зүүн Үзэмчин хошууны гадаад соёлын харилцааны орчин цагийн гол арга хэлбэр болжээ. Зүүн Үзэмчин хошуу нь хил залгалдаа Монгол Улсын Сүхбаатар, Хэнтий, Дорнод гурван аймагтай соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, ардын соёл, урлагийн байгууллагуудыг зохион байгуулан, хамтын ажиллагаа, арга хэмжээнүүд зохион байгуулж, хөрш саахалт хоёр орон нутгийн ард түмнийг соёлоор бие биед нь ойртуулж, Хятад, Монголын соёлын харилцаанд өөрийн гэсэн өнгө чимэг нэмж билээ. Одоогоор "Алтан намрын уянга" Хятад, Монголын урлагийн концерт, Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн наадам, Хятад, Монголын экспо-Зүүн Хатавч соёл, урлагийн солилцооны арга хэмжээ, "Үзэмчин хундагт" гурав дахь удаагийн олон улсын монгол бөхийн алтан бүсийн тэмцээн, Мөнгөн өвлийн Үзэмчин Хятад, Монголын тосон будаг, фото зураг, уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг 20 гаруй соёл урлагийн солилцооны арга хэмжээг зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ "Бүс ба зам" эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг ахиулахын тулд эдийн засаг, худалдаагаар индэр болгож, соёл спорт дуу урлагаар гүүрийн ач холбогдол үзүүлсэн бол Хятад, Монголын эдийн засгийн коридорыг илүү сайн байгуулахын тулд газарзүйн давуу талдаа тулгуурлан хүмүүнлэгийн солилцоог дэмжиж, Монгол Улсын Хэнтий аймгийг зорин Хэнтий аймгийн алтан намрын наадам, "Монгол Улсын Хэнтий аймаг, Шилийнгол аймгийн бараа бүтээгдэхүүний 3-р үзэсгэлэн, Хятад, Монгол, Орос гурван улсын уран бичлэгийн үзэсгэлэн, Монгол уран бичлэгийг заах аргын симпозиум зэрэг 10 гаруй үйл ажиллагааг зохион байгуулах буюу оролцож байсан удаатай.

Зүүн Үзэмчин хошуу нь соёлын гадаад солилцоонд анхаарал хандуулж, хүндэтгэн үзэж, Монгол Улсын баг төлөөлөгчдийн 10 гаруй айлчлал, 200 гаруй хүнийг хүлээн авч, соёл, урлагийн салбарт өргөн цар хүрээний харилцаа холбоог тогтоож, соёлын нягт хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын харилцааг дэмжин, соёл, аялал жуулчлалын брэндийг хамтран бий болгосон юм. Энэ нь мэдээж Зүүн Үзэмчин хошууны нэр хүнд, нэр нөлөөг улам бүр өргөжүүлсээр байгаа.

Өнгөрсөн үеийг эргэн харахад Хятад, Монголын хамтын хүчин зүтгэлийн гэрчүүд хуудас хуудсаар дэлгээтэй. Ирээдүйг харахад ирэх өдрүүдэд олон сайхан зүйлийг хамтдаа бичиглэх хүсэл мөрөөдөл хөвөрсөөр байна. Соёлын солилцоо нь урт удаан түүхтэй бөгөөд соёлын нөлөө цаг хугацаа, орон зайг туулж, улсын хил хязгаарыг давах болсон нь энэ цагийн сайхан биелэл. Соёлын солилцоо, хамтын ажиллагаа бол соёл иргэншлийг хөгжүүлэх цорын ганц арга зам юм. Шинэ эхлэл дээр зогсч, Хятад улсын "Бүс ба зам" стратеги болон "Соёл иргэншлээр өндөр хошуу"-ны байгуулалтын хүрээнд энэхүү түүх соёлыг орчин цагтайгаа алхаа нийлсэн аялал жуулчлал соёлын орныг дэлхийн хүмүүст улам сайн танилцуулах болно.

Зүүн Үзэмчин хошуу нь Монгол Улстай хил залгаа, Өвөр Монголын хилийн хошууны хувьд хоёр орны харилцаанд нэгэн тод гэгээ болон гялалзаж, алтан гүүрийн үүрэг гүйцэтгэсээр байгаа. Ирээдүйд ч энэхүү гэгээ улам тодорч гэрлээ түгээж, хоёр орны ард түмэнд улам хүртээлтэй байх болно.

Зохиогч:Нийтлэл: Ц.Урантунгалаг
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:2838
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой