“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Төвдийн гэрэл зураг, биет бус соёлын өвийн үзэсгэлэн Монгол Улсад

Хятад улс-Төвдийн гэрэл зураг, биет бус соёлын өвийн үзэсгэлэн Монгол Улсад дэлгэгдэв.

Хятад, Монголын ард түмний найрамдлыг нэмэгдүүлж, Монгол Улсын ард түмэн Хятадын баялаг соёлтой танилцах боломжийг олох зорилгоор “Хятад улс Төвд • Зашидэль” гэрэл зургийн болон хуучны бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод дэлгэгдлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Хятад улс Төвдийн ӨЗО-ы орлогч тэргүүлэгч Мэн Шяолинь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятад соёлын төвийн эрхлэгч Ли Вэй, Монгол Улсын холбогдох удирдлага нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

Шин Хаймин хэлсэн үгэндээ: - Энэ жил шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жил, Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Улаанбаатар дахь Хятад улсын Соёлын төв хамтран Хятад улсын баялаг соёлыг Монгол Улсын ард түмэнд танилцуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, сургууль, бусад байгууллагуудтай хамтран тэмдэглэлт өдөрлөгийг зохион байгуулав.

"Хятад улс • Төвдийн Зашидель” гэрэл зураг хуучны бөс даавуун хувцасны үзэсгэлэн нь Монгол Улсын иргэдэд Төвдийн соёлын өвөрмөц талыг ухуулан таниулж, Хятад улсын баялаг соёлыг сонирхуулах болно.

Хятад улсад очиж Төвд орноор зорчих Монгол Улсын иргэд илүү олон байгаасай гэж тэрээр хүсч байна.

“Хятад улс Төвд • Зашидель” гэрэл зураг болон хуучны бөс даавуун хувцасны үзэсгэлэнг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Улаанбаатар дахь Хятад улс Соёлын төв, Төвдийн ӨЗО-ы Соёлын тэнхимээс хамтран зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэн гэрэл зураг, танка, хувцас, биет бус соёлын өв гэсэн дөрвөн том салбараас бүрдэж, Хятад улс Төвдийн ӨЗО-ы 100 гаруй гэрэл зураг, биет бус соёлын өвийг дэлгэн үзүүлж соёлын болон бүтээлч бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэв. Үзэсгэлэн 10-р сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:3189
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой