“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Азийн соёл иргэншлийн шинэ амжилтыг үргэлжлүүлнэ

Азийн соёл иргэншлийн шинэ амжилтыг үргэлжлүүлнэ

 

 

2019 оны 5-р сарын 15-ны өдөр “Азийн соёл иргэншлийн андугаар яриа хэлцлийн хурал” Бээжин хотод нээлтээ хийлээ. Тус хуралдаан нь Азийн соёл иргэншлийн шинэ амжилтыг түлхүү ахиулж, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн чиг хандлагад нөлөөлсөн байна. Өнөөдрийн дэлхий дахинд зуун жилд тохиодоогүй хувьралт гарч байгаа бөгөөд дэлхийн хүн амын гурваны хоёр хувийг эзэлж байгаа Ази тив сэргэн хөгжиж буй шат үеээ оржээ. Соёл иргэншлийн олон янзат шинжийг санаачилж, соёл иргэншлийн харилцааг тасралтгүй ахиулсан Ази тив нь дэлхийн энх тайван болон хөгжлийг хамгаалахад чухал үйдэл үзүүлж байна.

Тус хуралд Азийн 47 улс орон болон таван их тивийн зарим улс орнууд оролцож, соёл иргэншлээ харилцан хүндэтгэх, соёл иргэншлийн солилцоо, туршлага солилцсон байна. Хятад улс Ази тив болон дэлхийн бүх улс орнуудын соёл иргэншлийн салбарт эрх тэгш яриа өрнүүлэх, солицоо байгуулж, харилцан суралцах, харилцан сануулах талд нэгэн шинэ платфромыг байгуулжээ.

Азийн хүчирхэг дуун

Дарга Ши Жиньпин 2014 онд Шри Ланкад айлчлахад тус улсаас түүнд Жэн Хэ “Busch Ceylon уулын Будда Ариун сүмийн дурсгалт хөшөө”-г бэлэглэсэн байна. Дарга Ши Жиньпин Жэн Хэний хөлөг онгоцны аяллын баг хүрсэн газар болгонд дурсгалын хөшөө босгож тэмдэглэдэг. Жэн Хэ очиж өнгөрсөн газарт дайн дажин аваачсангүй, харин энх тайван болон хөгжил цэцэглэл аваачсан байна хэмээн гадаадын уригдагчдад сэтгэл хангалуун танилцуулна.

Энэ нь 5-р сарын 15-ны өдөр Азийн соёлын иргэншлийн яриа хэлцлийн хурлын нээлтийн ёслолоос өмнө дарга Ши Жиньпин гадаадын удирдагчдын хамт түүхэн дурсгалт зүйлийг сонирхож байхдаа ингэж тайлбарлажээ. Хятад, гадаадын удирдагчид Хятад, Шри Ланка, Сингапур, Грек, Камбож, Армен улсын түүхэн дурсгалуудыг сонирхжээ.

Дэлхийн гурваны нэг хувийн эх газрыг эзлэн сууж буй Азийн нутагт 47 улс орны 1000 илүү үндэстний ард түмнийг багтаасан бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын гурваны хоёр хувийг эзэлжээ.

Энэ өдөр 47 улс орны удирдагчид Бээжингийн Улсын хурлын төвд чуулж, Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн хуралд оролцжээ.

Хурлын үеэр дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Азийн үе үеийн хүмүүс амьдрал хөдөлмөрөөр өнөө удаан түүхийг бүтээж, гүн зузаан соёл иргэншлийн үндсэн суурийг хатгажээ. Өргөн уудам тал нутагт үзэсгэлэнт сайхан нутаг ус, уудам тэнгэр тал нутаг, хөвөө хязгааргүй цөл, ундаршгүй тэнгис мөрөн, өндөр сүрлэг уул хадтай бөгөөд энэ бүхэн нь Азийн соёл иргэншлийг умдалсаар байна” гэжээ.

Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн хурал нь “Азийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах ба хувь заяаны хамтын цогц" уриан дор болж, нээлтийн ёслол, салбар хуралдаан, Азийн соёлын карнаваль, Азийн соёл иргэншил зэрэг дөрвөн хэсгийн нийт 110 гаруй үйл ажиллагаа зохиогджээ. Дотоод гадаадын нийт 1200 гаруй зочид төлөөлөгчид нээлтийн үйл ажиллагаанд оролцожээ.

ЮНЕСКО-гийн Түүх, яриа хэлцлийн хэлтсийн дарга Муса Иэегийн үзэхээр, соёл иргэншлийн хооронд харилцан хүндэтгэх нь яриа хэлцлийн хаалгыг нээх түлхүүр болно. Бид дайсагнах үзэл бодол өрөөсгөл үзлээ хаяж, “Соёл иргэншлийн давхцал үзэл”-ийг няцааж, нээлттэй, багтаамжтай сэтгэлгээгээр өөр соёл иргэншлийг хүлээж авах хэрэгтэй гэжээ.

Энэтхэгийн нэрт жүжигчин, кино найруулагч Амир Хан хэлэхдээ, Ази тив нэр нөлөөгөө өргөтгөх гэвэл түүнд байдаг өвөрмөц соёлоор хүмүүсийн анхааралд хүрэх хэрэгтэй гэжээ.

Ази тив нь хэдэн мянган жилийн туршид соёл иргэншлээ харилцан суралцсан үүх түүхтэй бөгөөд хүмүүс энэ нутагт чөлөөтэйгөөр харилцсаар иржээ.

2018 онд хилийн чанадад жуулчилсан Хятадын иргэд 160 саяд хүрч, 140 сая гадаадын жуулчдыг хүлээн авсан байна. Энэ нь Хятад болон гадаадын соёл иргэншлийн солилцоо, харилцан солилцохын чухал хүчин болжээ. Үүнд жуулчдын олонх нь Ази тивээс ирэлттэй байдаг.

Дарга Ши Жиньпний хэлснээр, Ази тив нь уул усаараа залгалдаж, хүн ард нь сэтгэл нийлж, адилавтар үүх түүхтэй бөгөөд адилхан мөрөөдөлтэй байдаг гэжээ.

“Миний зүгээс дарга Ши Жиньпиний дурдсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах агуу саналыг өндрөөр үнэлж байна. Энэхүү санал нь дэлхийн улс орнуудыг том, жижиг гэж ялгалгүй энх тайвнаар гол болгосон хамтдаа энх тайвнаар зэрэгцэн оршсон хамтын хувь тавилан болно” хэмээн Камбожийн хаан Сихамони хэлжээ.

Гималайн Зөвшилцлийн Хүрээлэнгийн захирал Лоуренс Брам хэлэхдээ, дарга Ши Жиньпиний гол сэдэвт илтгэлд хэлсэн нэгэн зүйл нь надад гүнээ суугджээ. Тэрээр хэлэхдээ “Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн хурлыг зохион байгуулахаар боломж болгож, Ази тив нь соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахын эрчимжүүлэх хүчирхэг дууг зарлажээ” гэжээ.

Соёл иргэншилд нэгдэнэ

30 мянга гаруй үзэгчид “Шувууны үүр”-т хорогдож, “Гэрэл гялбаат Ази”-ийг хамтдаа дуулсан бөгөөд зогсолтгүй алга ташилт шувууны үүрийг доргиулна. Энэ үдэш энд Азийн соёл иргэншлийн баялаг өнөр амтыг мэдэрчээ.

Иймэрхүү үйл ажиллагаа нь долоо хоног үргэлжлэх болно.

16-ны өдөр Азийн соёл иргэншлийн долоо хоногийн үйл ажиллагаа нээлтээ хийжээ. Үүнд соёл иргэншлийн тойрон тоглолт, Азийн өвөрмөц хоол, Азийн соёлын тоглолт, Азийн соёл, аялал жуулчлалын үзэсгэлэн, Азийн кино наадам, Азийн соёл иргэншлийн холбоот үзэсгэлэн зэрэг агуулгатай явагдана.

16-ны үдээс өмнө Азийн соёл иргэншлийн тойрон тоглолт Бээжинд нээлтээ хийжээ. Тус үйл ажиллагаанд Азийн улс орнуудын өвөрмөц соёлыг харуулж, өдөр бүрийн 10 цаг болон 16 цагт тус бүр тоглолттой байж, нийт 28 тоглолтын баг оролцжээ. Үүнд 16 баг нь гадаадын тоглолтын баг бөгөөд 12 нь Хятадын тоглолтын баг болно. Энэ нь “Азийн соёл иргэншил, дэлхийн нэгдэл”-ийн үзэл санааг илрүүлжээ.

Азийн өвөрмөц өнөр амттай хоол ундны наадам ч нээлтээ хийлээ. Энэ нь Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн хурлын нэгэн агуулга болсны хувьд өвөрмөц өнөр амтаар Азийн соёлын өвөрмөц онцлог болон Азийн соёл иргэншлийн дүр төрхийг харуулж, хүмүүсийг өөрийн гэрийн үүднээсээ гадаадын амтат хоолыг амсуулж чадсан байна. Тус амтат хоолны наадам нь Бээжин, Чэндү, Ханжөү, Гуанжөү зэрэг дөрвөн хотод зохиогдох болно.

47 улс орны түүхэн дурсгалт бодисууд Хятадын үндэсний музейд дэлгэгдсэн байна. Энэ нь анх удаагаа 47 улс орны түүхэн дурсгалт бодисуудыг нэг дор цуглуулж, дэлгэн үзүүлж буй бөгөөд Азийн соёл иргэншлийн “Том гэр бүл”-ийг харуулжээ. Үүнд Саудын Арабын өнөөгөөс 9000 жилийн өмнөх амьтны толгойн чулуун сийлмэл байх бөгөөд хамгийн анхны “Хятад улс” хэмээх бичигтэй баруун Жөү гүрний үеийн түүхэн дурсгалт бодис, Македоны хаан Александр толгойн хөргийн чулуун сийлбэр зэрэг хамгийн эрт үеийн дурсгалт бодисуудыг багтаажээ.

16-ны үдэш Азийн кино наадам Бээжин хотын Хөдөлмөрчин ардын соёлын ордонд нээлтээ хийжээ. Тус нээлтийн ёслолд 600 жилийн түүхтэй Нэгдүгээр ариун сүмээр дэлгэцийн үзэмж болгож, гэрлээр Азийн дэлхийд нэр нөлөө бүхий шилдэг кино бүтээлийг үзүүлж, бүжгийн урлагаар Азийн соёл урлагчдын өвөрмөц онцлогийг харуулжээ. Мөн Азийн 14 нэртэй кино уран бүтээлчид нэг дор чуулж “Кино урлагчдын яриа хэлцэл”-ийг зохион байгуулж, Азийн кино урлагийн ирээдүйн тухай санал бодлоо солилцжээ.

17-ны өдөр Азийн кино үзэсгэлэн, Азийн кино үйлдвэрлэгчдийн форум, Азийн шилдэг телевиз нэвтрүүлгийн үзүүлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ. Тус арга хэмжээнүүдийг Бээжин, Шанхай, Гуанжөү, Чэндү, Ши-Ань зэрэг таван хотод зохион байгуулж, нийт гучин хэдэн улс орны 60 гаруй кино, олон ангит кино, баримтат кино, хүүхэлдэйн киног кино театрын дэлгэцээр дамжуулан олон түмэнд хүргэжээ.

Яриа хэлцэл нь ирээдүйг удирдан чиглүүлнэ

Дарга Ши Жиньпиний дурдсан “Харилцан хүндэтгэл, эрх тэгшээр хандахыг баримтлах”, “Гоё сайхныг баримталж, гоё болгоны нэгдүүлэх”, “Нээлттэй, багтаамжтай, харилцан суралцахыг баримтлах”, “Цаг үетэй зэрэг урагшилж, шинэчлэлт хөгжлийг баримтлах” зэрэг дөрвөн үзэл баримтал нь Азийн байдал суурилж, дэлхий уруу хараагаа тэлэн, ирээдүйгээ зөгнөсөн бөгөөд өвөрмөц үзэл баримтлалаар хурсан бүгдийн өндөр үнэлгээг олжээ.

“Бидний энэхүү бөмбөрцгийн гоёл сайхан, хүн төрөлхтний соёл иргэншлийн гос сайхан нь яриа хэлцэлд байдаг” хэмээн Армений ерөнхий сайд Пачиниан дүгнэн хэлжээ.

Камбожийн хаан Сихамони хэлэхдээ, өнөөдрийн дэлхий дахинд урьд өмнө нь байгаагүй шинжлэх ухаан, технологийн том хувьсал болон нийгмийн том хөгжил тулгамдаж байна. Үүний дагуу нийгмийн үзэл суртал болон үндэстнүүдийн хоорондын зөрчил гарч байгаа бөгөөд хүмүүсийг сэтгэл санааны дарамтад учруулж, соёлын нэр хүнд болон тогтвортой хөгжилд ночтой нөлөөлж, цаашлаад хүн төрөлхтний хөгжлийн хувь зяанд нөлөөл байна гэжээ.

Сингапурын ерөнхийлөгч Халима хэлэхдээ, өнөөгийн байдлаар, бид дэлхийн өнцөг булан бүрээс өөр хоорондоо зөрчил мөргөлдөөн гарч, хагацаж сарних байдал гарч байхыг харсаар байна” гэжээ.

Шри Ланкийн Ерөнхийлөгч Слейн саяхан тус улсад болсон Терроризмын халдлагын тухай хэлэхдээ, олон улсын терроризмын халдлага, шашны экстремизмын үзлээс болсон өрсөлдөөнд олон улсын хамтын ажиллагаа хамгийн чухал байдаг гэжээ.

Дарга Ши Жиньпин хэлэхдээ, “Хүн төрөлхтөн зөвхөн арьсны өнгө болон үг хэлээрээ ялгагддаг болохоос соёл иргэншил сайн муу дээр доодын ялгаа байдаггүй. Өөрийнхөө удам угсаа болон соёл иргэншлийг будаас дээгүүр үзэж, бусад соёл иргэншлийг өөрчлөх цаашлаад орлохоор оролдох нь тэнэг бодол бөгөөд гамшиг тарих үйлдэл юм. Хэрэв хүн төрөлхтний соёл иргэншил зөвхөн нэг хөг аястай, нэг загвартай болчихвол энэ дэлхий өвөрмөц онцлог, хөг аясаар дутах болно” гэжээ.

Грекийн ерөнхийлөгч Павлопоулос хэлэхдээ, “Өнөөдрийн яриа хэлцэл зөвхөн Азий хэмжээнд биш, харин нээлттэй хэлцэл болно. Хятад улс соёл иргэншлийн яриа хэлцлийн санаачилгыг ахиулсан нь Грек болон Европын хөгжилд маш чухал, бид энэхүү санаачилгыг дэмжинэ. Өрнөдахиний ард түмэн ч дорно дахин уруу харж байна. Бид үүгээр дамжин хамтын ажиллагаагаа тэлж болно” гэжээ.

“Соёл, аялал жуулчлал болон иргэдийн харилцааны форум”-ын үеэр, Балбын коллежийн захирал Сангха Уплети хэлэхдээ, аялал жуулчлал бол соёлын солилцоо, иргэдийн сэтгэлийн нэвтрэлцлээ хамтын бодит, хамгийн үр ашигтай арга замын нэг болно гэжээ. “Азийн соёл иргэншлийн дэлхийн нөлөөлөх хүчний форум”-ын үеэр Филиппиний Мэдээллийн сайд Мартин Андалар хэлэхдээ, “Нэг бүс нэг зам” санаачилга нь үзэл суртал, соёлын солилцоог ахиулахад тустай бөгөөд адил бус соёлын эе найрамдалтай уялдуулж, харилцан суралцуулах болно гэжээ. “Азийн улсуудын засаглалын туршлага солилцох форум” дээр, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын нарийн бичгийн газрын нарийн бичгийн дарга асан Рашид Алимов хэлэхдээ, эртнээс эдүгээ хүртэл, Азийн соёл иргэншлийн хоорондын яриа хэлцэл нь хөгжил цэцэглэлийг ахиулсаар байна гэжээ. “Азийн соёл иргэншлийг харилцан суралцах болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгууах форум”-ын үеэр Азийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн ерөнхий нарийн бичгийн дарга Банди.Линь Шажюнь хэлэхдээ, бид харилцан ойлголцлоо болон соёлын солилцооны хамтын ажиллагааг эрчимжүүлж, тухайн нутгийн соёл болон дэлхийн соёлын хоорондын тэнцвэрийг хайна гэжээ. “Соёл иргэншлийн олон янзат чанарын форум” дээр Малайзын Үзэл суртлын коллежийн захирал Ван Чэньфа хэлэхдээ, нээлттэй болон сонирхох сэтгэлгээгээ баримтлах нь соёл иргэншлийн солилцооны дотоод хүчний ахиулах болно гэжээ. “Азийн соёл иргэншлийн уламжлал болон хөгжлийн залуучуудын үүрэг хариуцлагын форум” дээр Туркийн Шударга ёс, хөгжлийн намын Залуучуудын нийгэмлэгийн гадаад хэргийн товчооны дарга Жиан Гейз Хан Гергер хэлэхдээ, залуучууд бол өнөөгийн дэлхийн хөгжилд чухал дүрд тоглож буй бөгөөд тэд нарын нээлттэй оюун ухаан болон уламжлалт өртгийг уялдуулан нэгтгэсэн нь дэлхийг улам үзэсгэлэнт болгожээ гэжээ.

Иймэрхүү баялаг агуулгатай яриа хэлцэл, харилцан ойлголцол дунд Азийн соёл иргэншил нь гэрэл гялбаагаа цацруулж, соёл иргэншлийн хөгжилд шинэ хуудас нэмжээ. Хүн төрөлхтний соёл иргэншил нь Азиар бахархаж, өнгөрсний түүх нь өнөө болж буй хэрэг учир бөгөөд алс хэтийн ирээдүй болно.

Зохиогч:ЛЮ ШАОХУА
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:2160
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой