“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Дачины газрын тосны ордыг илрүүлсний 60 жилийн ойн баярт мэндчилгээ илгээв

Ши Жиньпин Дачины газрын тосны ордыг илрүүлсний 60 жилийн ойн баярт мэндчилгээ илгээв.

Дачины газрын тосны ордыг илрүүлсний 60 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, намын төв хорооны нэрийн өмнөөс Дачины газрын тосны газрын ажилчид, тэтгэвэрт гарсан ахмад дайчид, тэдний гэр бүлд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин баярын захидалдаа:

60 жилийн өмнө Намын төв хороо газрын тосны хайгуулын стратегийг зүүн тийш шилжүүлэх шийдвэр гаргасны үр дүнд газрын тос, геологийн ажилчид нөр их хөдөлмөр гаргаж, Дачины газрын тосны ордыг илрүүлэн, Хятад улсын газрын тосны салбарыг хөгжүүлэх түүхийн шинэ хуудсыг нээсэн юм. 60 жилийн хугацаанд Дачины хэдэн үеийн ажилчид хичээн зүтгэж, эзгүй талд Хятадын хамгийн том газрын тосны үйлдвэрлэлийн баазыг байгуулсан билээ. Дачины газрын тосны ордны оруулсан агуу их хувь нэмэр эх орныхоо түүхэнд бичигдсэн бөгөөд Дачины тэмцлийн үзэл санаа Хятадын үндэстний аугаа их үзэл санааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон гэжээ.

Дачины газрын тосны ордыг илрүүлсэн 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 26-нд Хармөрөн мужийн Дачинд болж, тус арга хэмжээнд Ши Жиньпин дарга болон Төрийн зөвлөлийн илгээсэн баярын захидлыг уншиж танилцуулсан байна.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:2268
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой