”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хоёр дахь удаагийн импортын үзэсгэлэнд 60 гаруй улс оролцоно

Хоёр дахь удаагийн импортын үзэсгэлэнд 60 гаруй улс оролцоно

Хятад улсын Худалдааны Явдлын Яамны хэвлэлийн өгүүлэгч Гао Фэн энэ сарын 26-ны өдөр танилцуулж ярихдаа, хоёр дахь удаагийн Хятад улс дахь олон улсын импортын үзэсгэлэнгийн бүх талын бэлтгэл ажлыг эмх цэгцтэй өрнүүлж байна. Улсын үзэсгэлэнгийн талд үзэсгэлэнгийн талбай 30 мянган квадрат метр бол 60 гаруй улс оролцоно гэлээ.

Тэрээр мөн энэ удаагийн үзэсгэлэнд Хятад улсын ордныг байгуулж, шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн баярын гол сэдвээр онцлог болгож, Хятад улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилтыг дэлгэхийн зэрэгцээ шинэ цаг үе шинэ боломжийг дэлгэн харуулна гэжээ.

Гао Фэнгийн танилцуулснаар, аж ахуйн нэгж худалдааны үзэсгэлэнгийн бүртгэлийн ажил нэгэнт дуусчээ. Аж ахуйн нэгж худалдааны үзэсгэлэн нь үйлчилгээ арилжаа, машин тэрэг, тоног төхөөрөмж, технологи амьдрал, чансаатай амьдрал, эмчилгээний багаж хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүнс болон тариалангийн бүтээгдэхүүн гэсэн 7 талбайг гаргаж, үзэсгэлэнгийн талбай нь 300 мянган квадрат метрт хүрэх аж. Одоогийн байдлаар 150 гаруй улс орны 3000 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна. Үзэсгэлэнд оролцохоор гэрээ байгуулсан дэлхийн 500 тэргүүлэх аж ахуйн нэгж болон салбар салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжийн тоо анхны үзэсгэлэнгээс олон байгаа төдийгүй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи нь мөн адил олон төрөл байх төлөвтэй байна.

Үүнээс гадна гурав дахь удаагийн аж ахуйн нэгж худалдааны үзэсгэлэнгийн бүртгэлийн ажил эхэлж, хилийн гаднах аж ахуйн нэгж нь импортын үзэсгэлэнгийн албаны сайт, хилийн гаднах үзэсгэлэнг зохион байгуулах байгууллага нэгж зэргээр дамжин бүртгүүлэх боломжтой юм.

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:2578
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой