“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххот

2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр

Солонго мэдээллийн төвийн хамт олонд:

Юуны өмнө та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр болон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг бид хамтдаа угтан авлаа.

Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хугацаанд хоёр орны дээд түвшний уулзалт хэлэлцүүлгийг олон удаа зохион байгуулж, иргэд хоорондын харилцаа тасралтгүй хөгжиж, хоёр талын хамтын ажиллагаа өргөжин, нөхөрсөг хөршийн үлгэр жишээ болж, хамтдаа хөгжин цэцэглэсэн билээ.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нь улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт хурдацтай хөгжиж, түүхэн шинэ түвшинд гарсан. Энэ бүхэнд та бүхний хичээл зүтгэл хувь нэмрийг дурдах ёстой. Бидний хамтын хүчин зүтгэлээр хоёр орны ард иргэдэд үнэн бодит үр ашгийг хүртээж, Монгол, Хятад хоёр орны нөхөрсөг харилцаанд шинэ хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэл дүүрэн байна.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр болон Монгол, Хятад хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан миний бие Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын нэрийн өмнөөс та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт, айл гэрийн аз жаргал бүхнийг хүсэн ерөөе.

 

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газар

Консул ГАНТУЛГА

 

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2538
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой