“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад улсын дэлхийн өмнө хүлээсэн үүрэг

Хятад улсын дэлхийн өмнө хүлээсэн үүрэг

10-р сарын 01-нд ХТРТ-ийн нийтэлсэн "Энх тайван хөгжлийг баримтлах нь Хятад улсын дэлхийн өмнө хүлээсэн үүрэг"сэдэвт өгүүлэлд:Өнөөдөр Бээжингийн Тянь-Аньмэнийн талбайд болсон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын арга хэмжээ дэлхий нийтийн анхаарлыг ихээр татлаа. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын нээлтийн ёслолд чухал илтгэл тавьж, Хятад улс 70 жилийн турш дэлхий нийтийг гайхшруулсан агуу их ололт амжилтад хүрснийг онцлоод, урагшлах явцдаа Хятад улс“ХКН-ын удирдлага, ард түмний үндсэн байр суурь, Хятадын онцлогтой социализм, энх тайван нэгдэл, нэг улс хоёр системийн чиг хандлага, энх тайван хөгжлийн зам хэмээх таван зарчмыг тууштай баримталж, ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг тасралтгүй хангаж, улс орныхоо бүрэн нэгдлийн төлөө үргэлжлэн тэмцэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах зорилгоор дэлхийн улс орнуудын ард түмэнтэй үргэлжлэн хамтран ажиллах хэрэгтэй хэмээн онцолжээ. 

Өгүүлэлд, Хятадын ард түмэн сэтгэл санаагаа нэгтгэн, хүндрэл бэрхшээлийг даван туулж, "дэлхий нийтийг гайхшруулсан" ололт амжилт гаргаж, хүн төрөлхтний энх тайван хөгжлийг дэмжихэд жинтэй хувь нэмэр оруулсан юм. 1 тэрбум 400 сая гаруй Хятадууд үүгээрээ бахархах ёстой гэж тэмдэглэжээ.

Хятад улсын удирдагч Ши Жиньпин илтгэлдээ, Хятад улс цаашид урагшлах явцдаа дээр дурдсан таван зарчмыг тууштай баримтлах хэрэгтэй хэмээн онцолсон нь бүх Хятадын охид хөвгүүд, гадаад ертөнцөд тодорхой дохио өгч, Хятад улсын ирээдүйг угтан авах итгэл зориг, хүсэл эрмэлзлийг харууллаа хэмээн өгүүлэлд дурдсан байна.
Өгүүлэлд: Энх тайван хөгжил, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийг баримталдаг Хятад улс дэлхийн энх тайван, хөгжилд улам сайн сайхан түүхийгбичиглэх болно хэмээн онцолжээ.

Найруулагч:Bandi
Эх сурвалж:http://mongol.cri.cn/news
Мэдээ үзсэн:1630
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой