“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Баярын амралтаар түүх соёлоо түлхүү танилцуулж байна

Хятадын үндэсний баярын амралтын үеэр, орон нутгууд уран сайхны тоглолт, үзэсгэлэн зэрэг баялаг агуулгатай арга хэмжээнүүд зохион байгуулж байна. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан “Агуу замнал, гэрэл цацрангуй амжилт” сэдвээр зохион байгуулсан ололт

Хятадын үндэсний баярын амралтын үеэр, орон нутгууд уран сайхны тоглолт, үзэсгэлэн зэрэг баялаг агуулгатай арга хэмжээнүүд зохион байгуулж байна. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан “Агуу замнал, гэрэл гэгээтэй амжилт” сэдвээр зохион байгуулсан ололт амжилтын томоохон үзэсгэлэн, олон нутгуудын театрын тоглолт, музейн үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, хүмүүст улс орноороо бахархах сэтгэгдэл төрүүллээ.

09-р сарын сүүлээр Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан “Агуу замнал, гэрэл гэгээтэй амжилт” гэдэг сэдвээр зохион байгуулсан ололт амжилтын томоохон үзэсгэлэн нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм. Энэ үзэсгэлэнд БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн үйл хэргийг он цагийн дарааллаар нь жагсааснаар танилцаж очсон хүмүүст цаг, түүхийн хонгилоор ороод очсон шиг сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлог байлаа. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга, Үндэсний статистикийн дарга Нин Жизэ нээлтийн арга хэмжээнд хэлэхдээ: “Үзэсгэлэнд 1700 гаруй түүхийн фото зураг, 180 гаруй видео бичлэг, 650 гаруй бодит зүйлийг харуулсан байна. Үүнд Хятад улсын анхны Чөлөөлөх нэрэмжит автомашин, Хятад улсын анхны Хунчи нэрэмжит автомашин, Дүнфэн автомашин, трактор зэрэг багтсан байна. Үзэсгэлэнтэй танилцах 100 шахам загварын 20 гаруй зүйлийн төсөл байгаа бөгөөд 40 гаруй зүйлийн ахуй байдал, жишээлбэл Хятад улсын анхны хуулийн тогтоол болох “Ургийн тухай хууль” нийтлэгдсэнд холбогдуулан 50-аад оны хуримын орон сууцыг төлөвлөн харуулсан байна. Үүнээс гадна Дачин газрын тосны орд, Хунчи суваг, 98 онд үертэй тэмцсэн, Вэньчуаний газар хөдлөлт, ядуурлыг бууруулах, хуучин орон сууцны хорооллыг өөрчлөн шинэчилсэн зэргийг харуулсан байна.”

Үзэсгэлэн нь “Хятадын онцлогтой социализмын замналыг нээн хөгжүүлж, социалист орчин үеийн улс болгон бүтээн байгуулъя” гол сэдвийн дагуу БНХАУ-ын 150 гаруй анхны шинэ зүйлсийг танилцуулж, 10 жил тутмаар анги болгон баатарлаг үлгэр жишээч хүмүүсийг танилцуулсан самбар гаргажээ. Сүүлийн өдрүүдэд үзэгчид хөл тасрахгүй байна.

Улсын баярын амралтын хугацаанд Хятадын үндэсний музейн хоёр том үзэсгэлэн олны анхаарлыг ихэд татаж байна. Хятадын Киноны музейд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх сэдэвт үзэсгэлэн гарав. 200 гаруй кино, 500 гаруй цуглуулга нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн Хятад улсын киноны хөгжлийн гэрэлт үйл явцыг бүрэн харуулсан байна.

Улсын баярын амралтын хугацаанд “Ирсэн замаа эргэн санах” нь олон үзэсгэлэнгийн гол сэдэв байлаа.

Олон төрлийн үзэсгэлэн зохион байгуулахын зэрэгцээ урлаг соёлын тоглолтууд ч хүмүүсийн мэлмийг мялааж байлаа. 09-р сарын 16-наас эхлэн тоглосон “Хичээн зүтгээрэй Хятадын охид хөвгүүд” сэдэвт хөгжим бүжгийн том тууль нийгмийн олон салбарынхны сэтгэлд нь бууж талархлыг хүлээж байна.

10-р сарын 01-нээс Шанхайн жүжгийн театрт “Дорно зүгт гийлээ” хэмээх хөгжим бүжгийн том туулийг өвлөн тоглож, тус уран бүтээлийн 55 жилийн ойг тэмдэглэж байна.

Найруулагч:ulaanaa
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1220
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой