“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Гүн уулан дахь машины үйлдвэрийн хот

Гүн уулан дахь машины үйлдвэрийн хот

Өмнө нь Ши Яаныг ингэж дүрсэлдэг байлаа. Ши Яань үнэхээр сонин гайхалтай нэг зурвас замаар холболдоно. Хот гэхээр ногоо жимс тарина, хөдөө гэхээр бас ууланд нь үйлдвэртэй. Ийнхүү буйд бөглүү уулархаг газрын жижиг сууринд Хятад улсын машины хоёрдугаар үйлдвэр байгуулагдсан билээ.

Улсын батлан хамгаалалтын бүтээн байгуулалтын хэрэгцээнд тулгуурлан 1969 оны 10-р сард Хятад улсын 30 гаруй үйлдвэр, зураг төсвийн хүрээлэн болон барилгын нэгжийн бүтээн байгуулагчид буюу ойролцоох орон нутгийн 25 мянга гаруй ажилчин Ши Яаньд цугларч, машины хоёрдугаар үйлдвэрийг бүтээн байгуулах хөшгийг сөхсөн байна.

Машины хоёрдугаар үйлдвэрийг бүтээн байгуулахад “Барилга хариуцах” ба “Хүчтэй цуглуулах” заалтыг хэрэгжүүлэв. “Барилга хариуцах” гэдэг нь машины хоёрдугаар үйлдвэрийн 20 гаруй тусгай үйлдвэрийг машины нэгдүгээр үйлдвэр, Нань Жиний машины үйлдвэр, Бээжингийн машины үйлдвэр буюу Шан Хай, Ү Хань зэрэг газрын 30 гаруй үйлдвэрүүд хариуцан, зурж төлөвлөх, угсрах, үйлдвэрлэлд бэлтгэх, ажилтныг мэргэшүүлэх, төхөөрөмжийг тохируулахаас ашиглалтад оруулах хүртэл бүх ажлыг “хариуцах” болно.

“Хүчтэй цуглуулах” гэдэг нь улсаас тэргүүний мэргэжил, тоног төхөөрөмжтэй 558 механизм үйлдвэрийг зохион байгуулалттайгаар машины хоёрдугаар үйлдвэрт 20 мянга гаруй тоног төхөөрөмж, 500 гаруй үйлдвэрлэлийн шугам болон 117 авто үйлдвэрлэлийн шугамыг бэлтгэж өгснийг хэлж байна.

“Барилга хариуцах” ба “Хүчтэй цуглуулах” чиглэл нь машины хоёрдугаар үйлдвэрийг Хятад улсын анхны орчин үеийн машины үйлдвэр болгосон байна.

1975 онд машины хоёрдугаар үйлдвэр анхны машины хэлбэр-2.5 тоннын бартаат замын машин үйлдвэрлэх чадварыг бүрэлдүүлэв. 1978 оны 07-р сард “Дүн Фэн” 5 тоннын даацтай ачааны машин үйлдвэрлэх чадварыг бүрэлдүүлсэн байна. Гурав дахь хэлбэр нь 3.5 тоннын бартаат замын машин туршилтад оруулснаар 1980 онд улсаас хянан тогтоож баталжээ.

Машины хоёрдугаар үйлдвэрийн бүтээн байгуулалт нь Хятад оронд шинэ механизм аж үйлдвэрийн дэвшлийг байгуулж, “Гурван шугамын бүтээн байгуулалт”-ын гэрэлт сувд болж, Хятад улсын эдийн засгийн төлөвлөлтийг сайжруулан, тус газрын эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1073
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой