“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцөл болно

10-р сарын 10, 11-нд Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон Сангийн яамны сайд Стевен Мнучинтай Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний зөвшилцөл хийх болно.

Америкийн талын урилгаар ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хятад, Америкийн бүх талын эдийн засгийн яриа хэлцлийн Хятадын талын ахлагч Лю Хэ төлөөлөгчдийн багаа даргалан Вашингтонд айлчилж, 10-р сарын 10, 11-нд Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон Сангийн яамны сайд Стевен Мнучинтай Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний зөвшилцөл хийх болно.

Хятадын талын төлөөлөгчдийн гол бүрэлдэхүүнд Сангийн яамны сайд Жүншань, Хятадын Ардын банкны дарга И Ган, Хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга Нин Жи-жэ, Төвийн санхүүгийн албаны дэд дарга, Сангийн яамны дэд сайд Ляо-Минь, Гадаад харилцааны яамны дэд сайд Жэн Зэ-гуан, Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Ван Жи Жүнь, Төвийн хөдөө аж ахуйн албаны дэд дарга, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны үйл хэрэг хариуцсан яамны дэд сайд Хань Жүнь, Худалдааны яамны дэд сайд, Олон улсын худалдааны хэлэлцээний дэд төлөөлөгч Ван Шөүвэнь нар багтсан байна.

Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1167
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой