”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад, Пакистаны ерөнхий сайд нар хэлэлцээ хийв

Хятад, Пакистаны ерөнхий сайд нар хэлэлцээ хийв

8-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад айлчилж буй Пакистаны ерөнхий сайд Имран Хантай хэлэлцээ хийж, Хятад, Пакистаны харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж, Пакистаны талтай хамт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ. Хоёр тал мөн Хятад, Пакистаны дэд бүтцийн барилга байгуулалт, хууль хэрэгжилтийн аюулгүй байдал, соёл боловсрол, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Ли Кэчян: Хятад, Пакистан үүрд хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түнш мөн. Хятад, Пакистаны найрамдал ямар ч болзол дагалдуулахгүй, ямар ч гуравдагч талд чиглэхгүй юм. Хятадын тал Хятад, Пакистаны харилцааг эргэн тойрны дипломат бодлогын тэргүүлэх чиглэл болгож, Пакистаны талын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хууль ёсны эрх ашгаа хамгаалах, Пакистаны талын улс орныхоо хөгжлийн үйл хэргээ ахиулах, Пакистаны талын олон улсын үйл хэрэг бүс нутгийн үйл хэрэгт чухал нөлөө үзүүлэхийг дэмжих болно гэжээ.

Хятадын тал Пакистаны талд бүх хүчээрээ дэмжлэг үзүүлж, Пакистаны талтай хөгжлийн стратегиа уялдуулахыг эрчимжүүлэн, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын чансаатай хөгжлийг ахиулж, дэд бүтцийн барилга байгуулалт, эдийн засаг худалдаа, санхүү, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж тэрээр цохон тэмдэглэжээ.

Имран Хан БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойд баяр хүргээд: Хятад улсын дэмжлэг тусламжийн ачаар Пакистаны эдийн засаг тогтворжин сэргэж байна. Энэ нь Пакистан, Хятадын бат бөх, үүрд хувиршгүй найрамдлын гэрч юм. Хятадын талтай хамт “Бүс ба зам”-ыг байгуулж, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгил, Гвадар боомтын бүтээн байгуулалтыг Пакистаны тал дээд хэмжээнд чухалчилж байна. Хятадын талтай худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээгээ өргөтгөж, олон салбарын хамтын ажиллагаагаа түргэтгэн, хоёр талын харилцаанд тасралтгүй шинэ ахиц гаргахад Пакистан бэлэн байна гэжээ.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:874
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой