”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Соломон арлын ерөнхий сайдтай уулзав

Ши Жиньпин Соломон арлын ерөнхий сайдтай уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 09-нд Бээжин хотноо Соломон арлын засгийн газрын ерөнхий сайд Манассех Согаваретэй уулзахдаа: Саяхан Хятад, Соломон арал хоёр орон "Нэг Хятад"-ын зарчмын үндсэн дээр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон нь цаг үедээ нийцсэн, хоёр орны ард иргэдэд өгөөжтэй сайн хэрэг болсон юм гэжээ. Соломон арал ХХI зууны тэнгисийн торгоны замын өмнөд хэсэгт байрладаг. Хоёр орон "Бүс ба зам" санамж бичигт гарын үсэг зурснаар боломж болгон, хөгжлийн стратегиа холбож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдийн амьжиргаа, бие даасан тогтвортой хөгжлийн чадавхыг дээшлүүлэхэд туслах ёстой. Дипломат харилцаа тогтоосны дараа Соломон арал Хятадын жуулчдын хилийн чанадад аялах орны нэг болж, хоёр орны иргэдийн харилцаа, орон нутгийн солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагаанд асар их боломж нээх болно. БНХАУ Соломон арлын талтай НҮБ, Номхон далайн арлын орнуудын форум зэрэг олон талт механизмын хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цаг уурын өөрчлөлт зэрэг сорилтын эсрэг арга хэмжээ авч, хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Согаваре: Соломон арлын тал Хятадын амжилттай туршлагаас суралцан, хөгжиж дэвшихийг хүсэж байна. Ши Жиньпин даргын санаачилсан "Бүс ба зам"-ыг хамтаар байгуулах нь агуу санаачилга, Соломон арлын хувьд асар их боломж юм. Соломон арлын тал БНХАУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, загасны аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, Соломон арал ба БНХАУ-ын харилцааны шинэ ирээдүйг цогцлооход бэлэн байна. БНХАУ Номхон далайн арлын улсуудын хөгжлийг дэмжиж ирснийг Соломон арал улс сайшааж байна. Энэ бол өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны жишиг юм гэжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:849
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой