”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Имран Хантай уулзав

Ши Жиньпин Имран Хантай уулзав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-нд Бээжин хотноо Пакистаны ерөнхий сайд Имран Хантай уулзахдаа: Хятад, Пакистан хоёр бол үүрд хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны цорын ганц түнш мөн. Олон улсын болон бүс нутгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Пакистаны найрамдал бат бөх байдаг. Хятад Пакистаны хамтын ажиллагаа үргэлж эрч хүчтэй, тасралтгүй гүнзгийрч байдаг хэмээн цохон тэмдэглэжээ.

Ши Жиньпин: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Бид ойн баярыг өргөн хүрээнд зохион байгууллаа. 1.4 тэрбум хүн ард урьд байгаагүй эв санаа нэгтэй байж, эх оронч үзлээ эрчимжүүлэн, аливаа бэрхшээлийг даван туулж Хятадын онцлогтой социализмын замаар замнах, өөрийн үйл хэргээ сайтар хийх, дэлхийн үндэстнүүдийн эгнээнд бат зогсох итгэл, шийдвэр зоригийг бэхжүүллээ. Пакистаны найз нар Хятадын хамгийн хүнд үед харамгүй тусламж үзүүлж байсан юм. Хятад улс Пакистаны улам хөгжих үйлсэд үнэнчээр туслахад бэлэн байна. Хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоогоо улам нягтруулж, стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлэн, том чухал асуудлаар цаг тухайд нь байр сууриа зохицуулах хэрэгтэй. Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг өндөр стандартын дагуу хийж, эрчим хүч, зам харилцааны дэд бүтцийн тоног төхөөрөмж, аж үйлдвэрийн парк, ардын амьдралд холбоотой төслүүдийг сайтар хэрэгжүүлж, тус хонгилыг “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын үлгэр жишээ төсөл болгох хэрэгтэй. Пакистаны талын терроризмд цохилт өгч буй хүчин чармайлтыг Хятадын тал сайшааж дэмжих болно. Хятад, Пакистан хоёр тал НҮБ, ШХАБ зэрэг олон талт механизмын хүрээнд хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах болно гэжээ.

Имран Хан БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээд: Хятад улс хөгжиж асар их амжилтад хүрлээ. Хятад улсын дотнын найзын хувьд Пакистан чин сэтгэлээсээ баярлаж байна. Хятад улс зарчим, шударга ёсыг баримталж Пакистаныг эрс дэмжиж, харамгүй тусламж үзүүлж байдагт талархаж байна. Хятад бол Пакистаны үүрд хувиршгүй, стратегийн хамтын ажиллагааны түнш мөн. Пакистан, Хятадын найрамдлыг ард олон сайшаадаг. Хятадын талтай хэлхээ холбоо, зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг ахиулан, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах үлгэр жишээ болгоход Пакистаны тал бэлэн байна. Пакистаны тал терроризмын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:http:// cri.cn
Мэдээ үзсэн:3441
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой