Аравдугаар сарын 01-ээс 07-ны өдрүүдэд тохиосон алтан долоо хоногийн хугацаанд 14.988 сая дотоодын жуулчин хүлээж авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.75 хувиар өсч, аялал жуулчлалын орлого 11.779 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.9 хувиар нэмэгдсэн гэж ӨМӨЗО-ы Соёл болон аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Амралтын хугацаанд Өөртөө засах орон улаан буюу хувьсгалын, хөдөө орон нутгийн, говь цөлийн, соёлын, үндэстний зэрэг салбарчилсан аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэв. Тухайлбал, Алшаагийн авторалли, Алшаагийн тооройн ойн аялал жуулчлал, Утай болон Улаанцавын Линхүү эртний хот зэрэг 28 аялал жуулчлалын газруудад хийсэн гол хяналтаар тус бүс нутагт хүлээн авсан нийт жуулчдын 11.5 хувийг эзэлж байна. Үзэсгэлэнт газруудын үйл ажиллагааны орлого нь нийт бүс нутгийн аялал жуулчлалын орлогын 5 хувийг эзэлдэг аж.