“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг 9.3 сая жуулчин хүлээн авав

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг 9.3 сая жуулчин хүлээн авав.

2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хаалтын ёслол 09-ний үдэш болно.08-нд Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийг зохион байгуулах комисс Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулснаар 5 сар гаруй үргэлжилсэн олон улсын цэцэрлэгжүүлэлтийн яармаг давхардсан тоогоор 9.34 сая жуулчин хүлээн авсан гэжээ.

2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг 503 га талбайтай газарт төрөл бүрийн өвөрмөц онцлог бүхий 100 гаруй жижиг цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 230 мянган модыг хэвээр хадгалах буюу шинээр тарьж ургуулан, гадаад дотоодын 8000 гаруй цэцэрлэгжүүлэлтийн жишиг загвар, 820 төрлийн хүнсний ногоо, жимсний мод, эмийн ургамлыг үзүүлж, хүн байгалийн нийцтэй орших үзэл баримтлалыг харуулсан байна.

Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийг зохион байгуулах комиссын дэд дарга, цэцэрлэгжүүлэлтийн яармагийн гүйцэтгэх зөвлөлийн дарга Гао Янь 8-нд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ:“Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг өнөөг хүртэл цар хүрээгээр хамгийн өргөн, хамгийн олон оролцогчтой яармаг болж, 110 улс орон, олон улсын байгууллага, мөн Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон, Хонконг, Макао, Тайвань зэрэг албаны бус 120 гаруй төлөөлөгчид оролцлоо. 4-р сарын 28-нд цэцэрлэгжүүлэлтийн яармаг нээлтээ хийснээс хойш 3284 арга хэмжээ зохион байгуулж, 9.34 сая жуулчин хүлээн авсан. Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, дүрэм журмын боловсронгуй систем бий болгон, дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн түүхэнд “Хятадын мөр ”-ийг гаргаж, ирээдүйд A1 зэрэглэлийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг зохион байгуулах үлгэр жишээ болох нь дамжиггүй гэж орнуудын төлөөлөл үзэж байна ” гэжээ.

Хятадын Ургамлын нийгэмлэгийн дарга, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийг зохион байгуулах комиссын дэд дарга, Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн гүйцэтгэх зөвлөлийн дарга Жян Зэхүй: Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг экологи, соёл иргэншлийн үзэл баримтлалыг дэлгэрүүлж, ногоон хөгжлийг ахиулсан төдийгүй дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн солилцоо хамтын ажиллагааг ахиулсан гэжээ.

“Энэ удаагийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн үеэр 2019 оны дэлхийн ургамлын их хурал, олон улсын цэцэрлэгжүүлэгчдийн 71 дэх хурал, ногоон хотын чуулга уулзалт зэрэг ургамал цэцэрлэгжүүлэлтийн салбарын мэргэжлийн 3 их хурлыг зохион байгуулж, 69 улс орон, олон улсын 6 байгууллагын 300 гаруй хүн оролцлоо. Хуралд гадаад дотоодын 20 гаруй мэргэжилтэн судлаач тусгай илтгэл тавьж, 2019 дэлхийн ургамлын их хурлын Бээжингийн тунхагийг нийтлэв. Энэ нь дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн түүхэнд анхны тохиолдол юм ” гэжээ.

Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн албаны хүний танилцуулснаар, яармаг өндөрлөсний дараа цэцэрлэгт хүрээлэнг экологи, соёл иргэншлийн жишиг бүс, хотын иргэдийн жуулчлалын бааз болгож, 2022 оны өвлийн олимп, паралимпид үйлчилгээ үзүүлэх юм байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:727
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой