”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Балбын Холбооны Парламентын дарга Тимилсинатай уулзав

Ши Жиньпин Балбын Холбооны Парламентын дарга Тимилсинатай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 12-ны өдөр Катмандуд Балбын Холбооны Парламентын дарга Тимилсинатай уулзав.

Ши Жиньпин: Миний Балба улс дахь айлчлал дөнгөж эхэлж буй ч гэлээ ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын сайд нар, мөн нам бүлгийн удирдагч болон ард түмний Хятад улсад халууд дотноор хандаж байгааг гүнээ мэдэрч байна. Энэ нь Хятад, Балбын нөхөрлөл Балбын ард түмний сэтгэлд Гималайн нуруу шиг өндөр байр суурьтай болсны гэрч юм. Хятад, Балбын харилцааг хөгжүүлэхэд энэ нь илүү их итгэл найдвар өгч байна. Хятад улс Балбын хууль тогтоох байгууллагатай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны найрамдлыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Тимилсина Холбооны Парламентын бүх гишүүдээ төлөөлөн Ши Жиньпин дарга Балба улсад тавтай морилохыг уриад: Энэ айлчлал нь Балбын бүх ард түмний хувьд нэр төрийн хэрэг юм. Ши Жиньпин даргын зөв мэргэн удирдлагаар Хятад улс дэлхийг гайхшруулсан амжилт гаргасан, Хятадын ард түмэн үндэстнээ сэргэн мандуулах агуу их мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Урт хугацааны турш Балба улсад тус дэмжлэг үзүүлсээр ирсэн Хятад улсад талархаж байна. Бид үргэлжлэн нэг Хятадын бодлогыг гуйвшгүй баримтлах болно. Ямар нэгэн хүчин Балбын нутгаар дамжин Хятад улсын эсрэг үйл ажиллагаа явуулахыг бид зөвшөөрөхгүй. Балбын тал “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах ажилд оролцож буйдаа олзуурхаж байна. Энэхүү агуу санаачилга нь илүү их амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Балбын Холбооны Парламент Хятадын хууль тогтоох байгууллагатай ойлголцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны найрсаг харилцаанд идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэв.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:2833
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой