”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ боломж бүрдүүлэв

Бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ боломж бүрдүүлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 11-нээс 13-ны өдрүүдэд урилгаар Энэтхэгт айлчилж, Хятад Энэтхэгийн удирдагчдын албан ёсны бус 2-р уулзалтад оролцон, Балбад төрийн айлчлал хийв. 3 хоногийн хугацаанд Ши Жиньпин дарга ёслол төгөлдөр төрийн арга хэмжээ, санал бодлоо гүнзгий солилцох уулзалт зэрэг баялаг агуулгатай олон арга хэмжээнд оролцжээ. Гадаад дотоодын хэвлэлийнхэн үүнд дээд хэмжээгээр анхаарал хандуулж, түүхэн ач холбогдолтой чухал айлчлал болсон гэж үзэж байна.

Айлчлал өндөрлөх үеэр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И: Энэ айлчлал баялаг үр дүнд хүрч, Хятад Энэтхэг, Хятад Балбын харилцааг шинэ эрч хүчээр сэлбэн, Өмнөд Азийн найрсаг хөршийн харилцаанд шинэ индэр гаргаж өгч, бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ нөхцөл боломж бүрдүүлсэн гэжээ.

Тэрээр: Дээд давхаргын стратегийн удирдлага Хятад, Энэтхэгийн эрүүл, тогтвортой хөгжилд орлуулшгүй чухал баталгаа болж байна. Айлчлалаар Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Моди нар санал бодлоо гүнзгий солилцжээ. Хятад, Энэтхэгийн харилцаа хоёр орны харилцааны хүрээнээс хальж стратегийн чухал ач холбогдолтой боллоо. Хоёр орон хамтран ажиллах нь зөв сонголт, хоёр орон хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд нийцэж байна. Хоёр тал чухал асуудлаар санал бодлоо цаг тухайд нь солилцож, улс орны амин чухал ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж, ойлголцлоо нэмэгдүүлэн, санал зөрөлдөөнийг тасралгүй багасгах ёстой. Хятад улс өөрөө хөгжих төдийгүй Энэтхэгийг сайтар хөгжихийг хүсэж байна гэж Ши Жиньпин онцолсон. Моди Ши Жиньпиний саналыг дээд хэмжээгээр үнэлж, хоёр тал харилцан анхаарал хандуулж буй асуудлыг хүндэтгэн, санал зөрөлдөөнөө сайтар шийдвэрлэж, маргаан гарахаас болгоомжлон, улам нягт харилцаатай түнш болж, хоёр орны харилцааны шинэ эрин үеийг нээхийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин, Моди нар ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тодорхой зорилт дэвшүүллээ. Тухайлбал эдийн засаг, худалдааны дээд зиндааны хэлэлцээний механизм байгуулж, эдийн засгийн хөгжлийн стратегийн холболтыг эрчимжүүлэн, аж үйлдвэрийн түншлэлийн харилцаа тогтоохоор хэлэлцэж, хоёр талын худалдааны тэнцвэртэй тогтвортой хөгжлийг ахиулна. Бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, талуудтай “бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр” байгуулна. Ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл газар авч буй үеэр НҮБ-аар төв болгосон олон улсын систем, олон улсын хуулиар үндэс болгосон дэглэмийг баталгаажуулж, олон талт үзэл ба олон талт худалдааны тогтолцоог хамгаалан, дэлхийн сорилтыг хамтаар шийдвэрлэнэ гэж хоёр тал санал нэгтэй үзлээ.

Хоёр удирдагч айлчлалын үр дүнг өндрөөр үнэлж, үр ашигтай стратегийн хэлхээ холбоог үргэлжлүүлэхийг зөвшөөрөв. Моди, Ши Жиньпин даргын урилгыг хүлээн авч, Хятадад дахин уулзахаар тохиролцсон юм.

Балба бол Ши Жиньпин даргын айлчлалын 2 дахь өртөө юм. Ши Жиньпиний энэ айлчлал БНХАУ-ын дарга 23 жилийн дараа Балбад дахин айлчилж буй явдал бөгөөд Балбын удирдагчийн хамт хоёр орны харилцааны хэтийн төлөвийг боловсруулж, олон салбарын хамтын ажиллагааны 20 баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцон, Хятад, Балбын үеийн үед найрсаг байх шинэ ирээдүйг цогцлоолоо.

Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Бхандари ерөнхийлөгчийн хамт Хятад, Балбын хөгжил дэвшилтэй холбогдуулж үеийн үед найрсаг байх стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоохоо зарлалаа.

Ван И: Энэ шинэ өндөрлөг хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн зүг чигийг тодорхойлсон төдийгүй хоёр орны харилцааны бүс нутагт үзүүлэх нөлөөг гүнзгийрүүлсэн юм гэжээ.

Хятад, Балба “Бүс ба зам”-ыг хамтран байгуулахыг Балбын “төмөр замаар холбох” бодлоготой холбож, боомт, авто зам, төмөр зам, агаар, цахилгаан холбоо зэрэг зам харилцааны төслүүдээр дамжуулж, Хималайн нурууг сундалсан дэд бүтцийн сүлжээг түргэн байгуулна гэж хоёр талын удирдагчид тохиролцлоо. Хятад, Балбын хил дамнасан төмөр замын төслийн судалгааг эхлүүлэхийг хоёр тал зарласан юм.

Ван И: Сүүлийн үед Энэтхэг, Пакистан хоёр орны харилцаа хурцдаж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг дээд хэмжээгээр татаж байна. Энэтхэг, Пакистаны аль аль нь Хятадын найрсаг хөрш юм. Хоёр улс санал зөрөлдөөнөө тогтоон барьж, харилцаагаа сайжруулахыг Хятад улс хүсэж байна. Хятад Энэтхэг, Хятад Пакистан, Энэтхэг Пакистаны харилцаа бүгд сайн байж, улс орнууд бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг ахиулж, хамтдаа хөгжихийг хүсэж байна. Өмнөд Азийн бүх орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг Хятад улс хүсэж байна. Хятад Энэтхэгийн харилцаа, Хятад Пакистаны харилцаа, Хятад ба Өмнөд Азийн бусад орнуудын харилцаа түүхийн уламжлал, өөрийн онцлогтой юм. Харилцан сөргөлдөхгүй байж, гуравдагч тал чиглэхгүй, гуравдагч талын нөлөөнд автахгүй, хамтдаа хөгжих боломжтой гэжээ.

Айлчлалын үеэр, Энэтхэг, Балбын удирдагчид БНХАУ-аас хойших 70 жилийн туршид олсон асар их ололт амжилтаар бахархаж буйгаа илэрхийлэв. Ши Жиньпин Хятадын хөгжлийн туршлага, ХКН-ын үүрэг хариуцлагыг танилцуулж, төр улсаа засах тухай гадаадынхтай санал бодлоо солилцжээ. Гаднын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс ажлаа сайтар хийж, Хятадын онцлогтой социализмын замаар хэлбэрэлтгүй урагшилна. Тогтвортой, нээлттэй, хөгжиж дэвшсэн Хятад улс дэлхийн хөгжилд шинэ нөхцөл боломж нээнэ. Хятадын хөгжил бол хөгжиж буй орон өөрөө хүчирхэгжсэн үлгэр жишээ юм. Энэтхэг, Балба, Өмнөд Азийн орнууд, мөн дэлхийн энх тайван хөгжил дэвшилд чухал боломж нээсэн, Хятадын хөгжлийг хориглошгүй юм гэж Энэтхэг, Балбын удирдагчид илэрхийлжээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:686
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой