”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад, Монголын цахим мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны III уулзалт ярилцлага болов

Хятад, Монголын цахим мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны III уулзалт ярилцлага Тунляо хотод болов.

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хятад, Монголын цахим мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны III уулзалт ярилцлага Тунляо хотод болов.

Хурлын нээлтэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юүньшян, Өвөр Монголын Өөртөө Засах Орны хэвлэл мэдээллийн албаны гадаад ухуулах хэлтсийн дарга Үндэсбат, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн Алтанцэцэг нар оролцож, Тунляо хотын Намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Ли Ли хурал дээр үг хэллээ.

Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орон хамтран олон цуврал арга хэмжээ зохион байгуулсан. Үүний дунд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын ажиллагааг 8 удаа зохион байгуулж, Монгол Улсын 130 гаруй сэтгүүлчид оролцсон байна. Цахим мэдээллийн хамтын ажиллагааны уулзалт ярилцлагыг мөн гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа билээ. Цахим мэдээллийн чухал чанарыг товойлгохын тулд энэ удаад тусгай цахим хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга ба хамтын ажиллагааны ярилцлагыг зохион байгуулсан хэмээн Үндэсват дарга танилцууллаа.

МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн Алтанцэцэг хэлэхдээ: - Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь жил бүр Хятад улсын хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилладаг. Айлчлалын төслөөр хоёр орон харилцан мэдээлэл солилцох, сэтгүүлчид санал бодлоо солилцох, уулзалт ярилцлага өрнүүлэх зэрэг арх хэмжээгээр явагддаг. Хоёр орны хэвлэл мэдээллийнхэн урт хугацаанд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж  байна хэмээн товчхон танилцуулж, өнөөдрийн уулзалт ярилцлагын гол чиглэл болох цахим сэтгүүл зүйн талд хоёр орны хөгжил маш хурдтай байгаа бөгөөд ололт амжилттай байна. Цаашид хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг хэрхэн гүнзгий, үр дүнтэй хамтын ажиллагаа болгон өрнүүлэх тухай өөрийн санал бодлоо хуваалцлаа.

Хурлын үеэр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Аймаг хотын хэвлэл мэдээллийн алба болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн салбар, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр орны хэвлэл мэдээллийнхэн харилцан айлчлах боломжийг бий болгохын зэрэгцээ илүү өргөн хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэхийг зорьсон байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:" Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:570
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой