”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

1 тэрбум 400 сая хүн амын хоол хүнсний асуудлыг зохицуулав

1 тэрбум 400 сая хүн амын хоол хүнсний асуудлыг зохицуулав

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба "Хятадын үр тарианы аюулгүй байдал" цагаан ном 14-нд нийтэллээ. 1996 оноос хойш Хятадын засгийн газар 2 дахь удаагаа үр тарианы аюулгүй байдлын асуудлаар цагаан ном нийтэлж буй нь энэ юм. Цагаан номд: БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн турш, Хятадын үр тарианы аюулгүй байдал дэлхийн анхаарлыг татсан амжилтад хүрч, үр тарианы зах зээл улам нээлттэй болж, дэлхийн үр тарианы худалдааг ахиулах, үр тарианы салбар дахь олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах талаар ихээхэн хүчин зүтгэл гаргасан юм гэжээ.

14-нд Бээжин хотноо Үндэсний үр тариа, эд материалын нөөцийн газрын дарга Жан Үфэн хэлэхдээ: БНХАУ байгуулагдсанаас хойш, иргэдийн хоол хүнсний асуудлыг зохицуулахыг Хятад улс тэргүүлэх үүрэг болгосоор ирлээ. ХКН-ын удирдлага дор уйгагүй хүчин чармайлт гарган Хятад улс хөдөө аж ахуй буурай, иргэдийн амьдрал ядуу байсан нөхцөлд хоол хүнсээ өөрөө хангаж, 1 тэрбум 400 сая хүний хоолны асуудлыг зохицуулсан төдийгүй иргэдийн амьдралын чанар, шим тэжээлийн байдал илэрхий дээшилж, үр тарианы аюулгүй байдлын хувьд дэлхийн анхаарлыг татсан асар их амжилтад хүрснийг "Хятадын үр тарианы аюулгүй байдал" цагаан номд олон янзын тоо баримт, бодит хэргээр харуулжээ. "Хятад улс дэлхийн газар тариалангийн 9, цэнгэг усны сурвалжийн 6, хүн амын хоол хүнсний 20 хувийн асуудлыг зохицуулж, өлсгөлөн байдлыг эцэс болгож, улмаар ард иргэдээ чинээлэг амьдралтай болгож буй түүхэн үсрэлт хийсэн юм. Энэ нь Хятадын үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулсан төдийгүй дэлхийн үр тарианы аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулсан билээ."

Жан Үфэн: Хятад улс одоо үр тарианы аюулгүй байдлын хамгийн сайн үе шатандаа байна. 2004 оноос хойш, Хятадын үр тариа 15 жил дараалан элбэг ургац авч, энэ оны байдлаар 5 дахь жилдээ 650 тэрбум килограммд хүрэх төлөвтэй байна. Иргэдийн хоол хүнсийг бүрмөсөн өөрөө хангах болж, үр тарианы өөрийн хангамжийн хэмжээ 95 гаруй хувьд хүрлээ. Олон жилийн турш Хятадын үр тарианы зах зээл хангалттай, үр тарианы агуулахын ложистикийн систем, үр тарианы зах зээлийн систем, үр тарианы нөөцийн систем, онц байдлыг зохицуулах системийг тасралтгүй сайжруулж байна.

"Хятадын үр тарианы аюулгүй байдал" цагаан номд үр тарианы аюулгүйн салбарыг гадаадад нээлттэй байлгах, олон улсын хамтын ажиллагааны талаар тусгайлан танилцуулжээ. Үр тариа, эд материалын нөөцийн үндэсний газрын дарга Жан Үфэн: Хятад улс дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг идэвхтэй хамгаалах их гүрний үүрэг хариуцлагатай юм гэж цагаан номд бичсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Хятадын засгийн газар чөлөөт худалдааны үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж, ДХБ-д элсэх үеийн амлалтаа биелүүлж, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг дорвитой ахиулж байна. Нэг талаар гадаадад нээлттэй байдлаа өргөжүүллээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын тогтоосон хэмжээ, зөвшөөрөл зэрэг татварын бус арга хэмжээг цуцалж, хөдөө аж ахуйн салбарт гадаадын бизнесмэн хөрөнгө оруулах зөвшөөрөлийн хязгаарлалыг сулруулан, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Хятадын үр тарианы зах зээлд орох хэмжээг тасралтгүй өргөжүүллээ. Нөгөө талаар олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлсэн. Үнэнч дотно ойлголт, зөв шударга үзэлтийг баримталж, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа зэрэг олон ба хоёр талт хамтын ажиллагааны механизмын хүрээнд дэлхийн үр тарианы аюулгүйн засаглалд идэвхтэй оролцож, олон улсад боломжийн хэрээр үр тарианы яаралтай тусламж үзүүлсэн" гэжээ.

Цагаан номд: Одоо үр тарианы салбарт хөрөнгө оруулсан гадаадын аж ахуйн нэгжийн боловсруулсан үр тарианы хэмжээ, бүтээгдэхүүн борлуулсан орлого тасралтгүй нэмэгдэж, 2018 онд бүх Хятадын хэмжээний 14.5 ба 17 хувийг тус тус эзэллээ. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ургамлын тосыг хэрэглэх, үр тариа боловсруулах зэрэг салбарт эзлэх хэмжээ улам нэмэгдэн, үр тариа худалдан авах зах зээл, жижиглэн ба бөөний борлуулалт, хүнсний гол гол бүтээгдэхүүний хангамж хэрэглээ тэлж, Хятадын үр тарианы үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулах чухал хүчин болсон гэжээ.

Хятад улс ДХБ-д элсэх үеийн амлалтаа биелүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тогтсон хэмжээгээр импортлох, зөвшөөрөл олгох зэрэг татварын бус арга хэмжээг цуцалсан. Улаан буудай, эрдэнэ шиш, цагаан будаа зэрэгт импортын татварын хэмжээг тогтоох удирдлага хэрэгжүүлж, үр тарианы бусад бүтээгдэхүүний импортын татварыг ихээр буурууллаа. Хөдөө аж ахуйн салбарт гадаадын бизнесмэний хөрөнгө оруулах зөвшөөрлийн хязгаарлалыг улам сулруулсан. Хятадад ховор буюу зөвхөн Хятадад л байдаг ховор нандин бүтээгдэхүүн зэргээс гадна, гадаадын бизнесмэнүүдийг зөвхөн улаан буудай, эрдэнэ шишийн салбарт хөрөнгө оруулж болохгүй хэмээн тогтоолоо. Мөн гадаадын бизнесмэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах, бөөндөхийг зөвшөөрсөн байна.

Хятадын Нийгмийн ШУА-ийн Хөдөө тосгоны хөгжил судлалын төвийн судлаач Ли Гүөшян хэлэхдээ: Хятадын үр тарианы зах зээл улам нээлттэй болж байна гэжээ. "Олон орнууд Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлээ илүү нээлттэй болгоосой гэж хүсдэг. Хятад улс нээлттэй байлгах олон амлалтаа биелүүлж байна. Дотоодын үр тарианы талаар, ихэнх сортын зах зээлийг нээлттэй болгосон. Импортын талаар, ДХБ-д бүртгүүлсний дараа гаалийн татварыг ихээр бууруулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын хяналтаа цуцалсан юм. Тиймээс хөдөө аж ахуйн нээлттэй байдал нь чөлөөт худалдааны хөгжилтэй хөл нийлүүлж чадна" гэжээ.

Цагаан номд: Хятад улс дэлхийн үр тарианы чухал орнуудтай асар их үр тарианы зах зээлээ хуваалцаж байна. 2018 онд 20 сая тонн үрийн буудай, 80 гаруй сая тонн шар буурцаг импортолж, дэлхийн үр тарианы худалдааны хөгжилд хувь нэмэр оруулсан гэжээ.

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны нарийн бичгийн дэд дарга хэлэхдээ: Хятад улс цаашид гадаадад илүү нээлттэй байж, үр тарианы салбарын олон улсын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн, дэлхийн үр тарианы аюулгүйн байдлын засаглалыг дэмжиж, дэлхийн худалдааны дүрэм журмыг хамгаалан, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг ахиулах болно гэжээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:1816
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой