”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гурван улсын Монгол судалгааны олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар семинар Өвөр Монголд болов

Хятад, Монгол, Орос гурван улсын Монгол судалгааны олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар семинар Өвөр Монголын Баарин зүүн хошуунд болов.

Хятад, Монгол, Орос гурван улсын Монгол судалгааны олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар семинар 10-р сарын 12-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын Баарин зүүн хошууны төв Линдүн сууринд нээлтээ хийв.

Хурлыг Өвөр Монголын Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Оросын шинжлэх ухааны академиас санаачлан, Өвөр Монголын Улаанхад хотын Баарин зүүн хошууны Ардын засгийн газраас хариуцан зохион байгуулжээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн байнгын орлогч захирал Оюунч илтгэл тавив. Тэрээр энэ удаагийн хурал “Төвийг сахин шинийг санаачилж, Ази-Европод хандаж, хил дамнан нягтарч, дэлхий дахинд хараагаа тэлье” гол сэдвийн хүрээнд монгол хэл үсэг бичгийн судалгаа, монгол утга зохиолын урлагийн судалгаа, монгол түүх соёлын судалгаа, монгол үндэстний мэдээ мэдээллийн дамжуулгын судалгаа зэрэг дөрвөн шинжилгээний хүрээнд холбогдсон юм. Эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан дотоод гадаадын монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, солилцоог сайжруулахын дээр эрдэм шинжилгээний судалгааг өргөжүүлж, залуу эрдэмтэн судлаачдад судалж суралцах боломжийг олгож, монгол судлалын өрнүүн хөгжлийг ахиулахад гол зорилго оршиж байгаа юм гэлээ.

Энэхүү хурал дээр Хятад улсын Өвөр Монгол, Бээжин, Гансү муж, Ляонин муж зэрэг газрууд төдийгүй Монгол Улс, Орос, Унгар, Англи, Америк, Япон, Түрк зэрэг улс орны их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн 150 эрдэмтэд 106 өгүүлэл дэвшүүлэн оролцов.

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:1864
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой