”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд шинээр нь хадгалах зөвлөгөө

Агаарт байх үед хүнсний бүтээгдэхүүнүүд салхинд амархан хатдаг. Үүнээс гадна төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүд хамтдаа ямар нэгэн тусгаарлалтгүй байгаа бол үнэр нь холилдож, нян бактери өсөж үржих таатай нөхцөл бүрдүүлнэ. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнээ тус бүрт нь хаалттай саванд хадгалаарай.

Хүнсний бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалаарай

Агаарт байх үед хүнсний бүтээгдэхүүнүүд салхинд амархан хатдаг. Үүнээс гадна төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүд хамтдаа ямар нэгэн тусгаарлалтгүй байгаа бол үнэр нь холилдож, нян бактери өсөж үржих таатай нөхцөл бүрдүүлнэ. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнээ тус бүрт нь хаалттай саванд хадгалаарай.

Хуванцар сав ашиглах нь их хэмжээний зай эзлэхээс гадна бүх зүйлийг нэг саванд багтаах боломжгүй учир маш ихийг худалдаж авах хэрэгтэй болно. Үүний оронд нэг удаагийн хуванцар цахилгаантай уутыг ашиглаж болно. Энэ төрлийн уутыг угаах, хадгалах, цэвэрлэхэд хялбар байдаг. Мөн ямар ч супермаркетаас худалдаж авах боломжтой. Гэхдээ бүх бүтээгдэхүүнийг хуванцар саванд хадгалж болохгүй гэдгийг санаарай. Жишээлбэл: Хиам, бяслаг, мах, загас зэрэг нь амархан муухай үнэртэй болно.

Өндгийг хөргөгчинд хадгалахад учир бий

Худалдаанд зарагдаж буй өндөг заавал хөргөгчинд хадгалагдах ёстой байдаг. Гэтэл Европчууд өндгөө хөргөгчинд бус шүүгээнд хадгалахыг илүүд үздэг байна.  Яагаад тэр вэ?

Хөргөгчин дотор өндгийг яг хаана нь байрлуулахаас шалтгаалж өндөгний чанар, цаашлаад биед үзүүлэх нөлөө нь өөрчлөгддөг ажээ. Ялангуяа хөргөгчний хаалганы дотор талд байдаг зориулалтын хуванцар суурь луу хэзээ ч хийж болохгүйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь хөргөгчний хаалгыг өдөржин нээж хааснаар тэнд байгаа өндөгний температур байнга солигддог байна. Ингэснээр өндөгний муудах явц түргэсдэг. Тиймээс өндгийг тогтмол температуртай газар буюу хөргөгчний тавиур дээр хадгалах ёстой ажээ.

Ногоон ургамлыг стакантай усанд хадгал

Ногоон ургамлыг нэг удаад бүх хоолондоо хэрэглэх боломжгүй байдаг. Гэхдээ энэ төрлийн ногоог бүх хоолонд хийж болдог давуу талтай. Ногоон ургамлыг шинээр нь хадгалах хамгийн шилдэг арга бол амьд цэцэгтэй адил усанд хийх явдал юм. Хөргөгчинд хийх боломжтой тусгай стакантай болоорой. Муудсан, хатсан ногоог тусад нь гаргаж хаях нь зүйтэй. Эс тэгвээс стакантай утсыг муутгаж, бусад ногоонд сөргөөр нөлөөлнө. 2 хоног тутамд стакантай усаа солих хэрэгтэй.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:5202
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой