”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тата Тунгагийн нэрэмжит бичиг соёлын музей албан ёсоор нээгдлээ

ӨМӨЗО-ы Тунляо хотын Найман хошуунд Монголын түүхэнд үлдсэн бичгийн их хүн Тата Тунгагийн нэрэмжит бичиг соёлын музей нээгдлээ.

1148 метр квадрат бүхий тус барилгад музей, архив, судалгааны төв байрлах бөгөөд музей нь бичиг соёлын үнэт содон 500 орчим дурсгал, үзмэртэй юм байна. Эдгээрийн дунд баруун Ся улсын тамга, сийлмэлүүд, Монголын өндөрлөгийн нүүдэлчдийн эд өлгийн зүйлс, бэх зуурмаг, бийр янтай сэлтээс гадна хүннү түрэг, санскрит түвд, араб перс, согд уйгур бичгийн эртний дурсгалууд байна. Мөн музей нь “Мянган оны орчил” нэрт баруун жигүүрийн танхим, “Мөнх тэнгэрийн эхэн” нэрт төв танхим, “Хуучирын аяз” нэрт зүүн жигүүрийн танхим, “Хорин сэцэн” сийлбэр, “Мөнхийн хөшөө” баримлаас бүтсэн танхим гэхчлэн өрөө тасалгаануудаас бүрджээ. Тата Тунгагийн музейн гол үзмэр нь “Мөнх тэнгэрийн эхэн” нэрт төв танхим дахь “Ловон Бадмажунайн цадиг” юм.  

Чингис хаан 1204 онд Найман аймгийг эзлэх үедээ төрийн тамга авч зугтсан уйгур хүнийг баривчилсан нь хожмоо түүний төрт улсад зүтгэж бичиг эрдмийг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмт түшмэл Тата Тунга байсан юм. Уйгурын бичиг үсгийн уламжлал дээр өдгөөгийн монгол бичгийг анх зохиосон түүнийг “Монголын нууц товчоо”-г бичсэн байж болзошгүй гэх таамаглал ч эрдэмтдийн дунд түгээмэл байдаг билээ. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CCTV
Мэдээ үзсэн:562
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой